| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06726/И |
| Дугаар | 05792 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 05792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 29-р байрны 78 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХН68091806, Хөх хангай овогт Ядмаагийн Туяагийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 29-р байрны 78 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 12-р байрны 11 тоотод түр оршин сууж буй, эрэгтэй, РД-УХ60021071, Боржигин овогт Дэмбэрэлийн Зэсэндэмидэд холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагч Д.Зэсэндэмид, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл,тайлбартаа: Би Д.Зэсэндэмидтэй 1990 онд танилцаж, 1991 оноос хамтран амьдарсан. 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамт амьдрах хугацаанд хүүхэд төрөөгүй тул 2008 онд охин Тэмүүлэнг 1 нас 7 сартай байхад нь бид үрчилж авч, Батнасангийн Үүрийнтуяа гэсэн овог нэрийг нь өөрчилсөн юм. Охин маань одоо 54 дүгээр сургуулийн 4-р ангид сурдаг. Гэр бүлээр амьдрах хугацаанд бид 2 байнга хэрүүл маргаантай байснаас болоод 2016 оны 08 сарын 05 өдрөөс тусдаа амьдарч байгаа. Д.Зэсэндэмидтэй 26 жил хамт амьдрах явцад тэр намайг зодож, миний чихийг сэтлэх, хамар цөм цохих, хавиргыг хугалсан гэмтлүүдийг учруулж байсан. Д.Зэсэндэмид өмнөх гэр бүлээсээ охинтой, надтай гэрлэх үедээ гэрлэлтээ цуцлуулсан байсан. Дараа нь хүү гарч ирсэн.
Хариуцагч намайг үндэслэлгүйгээр хардаж, доромжилж, зовоодог. Өөрийнхөө хүүд миний машиныг надад хэлэхгүйгээр өгчихсөн байсан. Би эдийн засгийн талаар ямар ч мэдэлгүй. 2008 оноос гэртээ зөвхөн хүүхдээ хардаг байсан. Тэр бүх зүйлээ надаас нууж хийдэгт би гомддог. Би түүнтэй хамт амьдрах бодолгүй байсан бол хүүхэд өргөж авахгүй байх байсан. Өөрийнхөө хоёр хүүхдийг хаясан хүн миний ганц хүүхдийг бодохгүй байх шиг байна. Тиймээс хариуцагчаас гэрлэлтээ цуцалж, охин З.Тэмүүлэнг өөрийн асрамжид авч, Д.Зэсэндэмидээс хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг хүсч байна гэв.
Хариуцагч тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Я.Туяа байраа аваг. Би боломжоороо мөнгө өгнө. Охиндоо хайртай. Уг нь охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байсан. Одоо ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдэдээ тэтгэлэг төлнө гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ , хүүхдийн төрсний гэрчилгээ, үрчлэлтийн гэрчилгээ, цагдаа дахь иргэдээс хүлээн авсан гомдлын бүртгэл, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэх, сургуулийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл, хүүхдээс санал асуусан тэмдэглэл, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ, цалингийн тодорхойлолт, автомашин эзэмшигчийн гэрчилгээ, үрчилсний бүртгэлийн лавлагаа, овог, нэр өөрчилсөн тухай лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар 1991 оноос хамтран амьдарч, 2008-05-09 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэрлэгчид 2007-04-08 өдөр төрсөн Бат-Амгалангийн Үүрийнтуяаг 2009-05-29 өдөр үрчлэн авч, гэрлэгч Зэсэндэмид өөрөөрөө овоглосон байх бөгөөд үрчлүүлэгчийн нэрийг 2013-05-31 өдөр Тэмүүлэн болгож өөрчилсөн болох нь овог нэр өөрчилсөн лавлагаа, үрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас болон хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хардаж, доромжлох, биед нь халдаж гэмтэл учруулсан зэргээс тусдаа амьдрах болсон байна.
Гэрлэгчдийг эвлэрүүлэх зорилгоор шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлт цуцлах асуудлыг хэлэлцэхийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч шүүхээс тогтоосон хугацаанд зохигч эвлэрээгүй, эвлэрэх боломжгүй гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн 18 насанд хүрээгүй гишүүн З.Тэмүүлэнг эх Я.Туяа асрамжиндаа авах хүсэлтэй байгааг хариуцагч дэмжсэн тул хүүхдийг эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоолоо.
Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт хүүхдийг үрчлэн авсан эцэг эх төрсөн эцэг эхийн адил Гэр бүлийн тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээхээр зохицуулсан тул хүүхдээ асрамжиндаа авч буй эх Я.Туяа хариуцагчаас асрамжиндаа байгаа хүүхдэдээ Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг шаардаж, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй байна.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчийн талаар зохигч тохирч, орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдийн өмчлөлд хариуцагч шилжүүлсэн тул хөрөнгийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 21556 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дахь хэсгийг удирдлага болгон,