| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0010/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/16 |
| Огноо | 2021-01-08 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Хохирогч *****
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч *****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *****холбогдох эрүүгийн 2038004260438 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч *****нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *****амбаараас торгон дээл, эрэгтэй хүний ноолууран цамц, оёдлын машин, хатуу чихэр, шилтэй дарс, набор зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 918. 000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхрын 7 дугаар гудамжны 9 тоотоос 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн *****өмчлөлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын ягаан хүрэн өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч *****эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-26-22 тоот хашаанаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны орой хохирогч *****эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Битүүдийн ам гэх газарт байрлах хохирогч *****тусгайлан хамгаалсан өвөлжөөний байшингаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл, үзүүрсгэн дотортой эрэгтэй дээл, хурганы арьс 95 ширхэг, бугуйлын сур, орос эсгий гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-20 тоот хашаанаас 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой хохирогч *****эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Тавхан толгой гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *****монгол гэр болон пүнзний хаалгаар нэвтрэн орж дружба хөрөө 2 ширхэг, гуулин голт,цахилгаан индүү, гэрийн хаалга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *****нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *****амбаараас торгон дээл, эрэгтэй хүний ноолууран цамц, оёдлын машин, хатуу чихэр, шилтэй дарс, набор зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 918. 000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхрын 7 дугаар гудамжны 9 тоотоос 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн *****өмчлөлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын ягаан хүрэн өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч *****эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-26-22 тоот хашаанаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны орой хохирогч *****эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Битүүдийн ам гэх газарт байрлах хохирогч *****тусгайлан хамгаалсан өвөлжөөний байшингаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл, үзүүрсгэн дотортой эрэгтэй дээл, хурганы арьс 95 ширхэг, бугуйлын сур, орос эсгий гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-20 тоот хашаанаас 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой хохирогч *****эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Тавхан толгой гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *****монгол гэр болон пүнзний хаалгаар нэвтрэн орж дружба хөрөө 2 ширхэг, гуулин голт,цахилгаан индүү, гэрийн хаалга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038004260438 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…2020 оны 06 дугаар сард Бүрэнтогтох сумын Тавхан толгой гэх газарт явж байгаад нэг айлын гадаа очих үед эзэнгүй байхаар нь гэрийнх нь хаалгыг эвдэж ороод гэр доторх эд зүйлийг ухаад 1 дружба хөрөө, индүү авсан... Бүрэнтогтох явах замд хоосон өвөлжөө байхаар нь очоод хаалгыг нь эвдэж ороод хурган дотортой дээл 2 ширхэг, хурганы арьс 22 гаруй ширхэг, эсгий гутал, бугуйлын сур хулгайлсан...2020 оны 06 сарын сүүлээр санагдаж байна Мөрөн сумын 1 дүгээр хороонд байрлах айлын хашаан дотроос байшингийн урд байсан мотоциклийг хашааны хаалгаар нь түрж гараад гудамд асааж авч явсан. Тэр мотоциклийг маргааш нь Мөрөн суманд зах дээр үл таних хүнд зарсан. Тэр мотоцикл мустанг-5 маркийн ягаан гэмээр өнгөтэй мотоцикл байсан...2020 оны 07 дугаар сард Мөрөн сумын 10 дугаар хороонд явж байгаад айлын хашаанд мотоцикл байхыг хараад тэр хашаа руу орсон. Тэгээд ороод мотоциклийг үзсэн чинь түлхүүр нь байхгүй байсан. Тэгээд мотоцикл нь түгжээгүй байсан болохоор мотоциклийг түрээд хашаанаас гаргаад асаагаад 10 дугаар хороонд Жагаа гэдэг найзындаа очоод хоносон. Маргааш нь мотоциклийн моторыг солиод 3-4 хоног унаж байгаад Пүрэвжал гэх хүнд 150.000 төгрөгөөр зарсан... 2020 оны 08 дугаар сарын дундуур санагдаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р хороо, Хөх толгой орчимд архи уучихсан халамцуу явж байгаад хойшоо харсан хаалгатай хашааны үүднээс ягаан өнгийн мустанг-5 маркийн мотоцикл түрж яваад өөр гудамд оруулж кондукторын цагаан залгуурыг нь салгаж асаагаад унаж явж эзэнгүй айлын хашаанд аваачсан. Мөрөн сумын хойд зах дээр аваачиж хүмүүст үзүүлээд хөдөөгийн хүнд нэг сая төгрөгөөр зарсан... Мөрөн сумын 10 дугаар хороонд Хөх толгой орчимд явж байтал үзүүрийн нэг цагаан төмөр хаалгатай хашааны үүдэнд ягаан өнгийн шинэ суудлын бүрээстэй хуучивтар Мустанг-5 загварын мотоцикл байсан. Тэр мотоциклийн ойр хавьд хүмүүс байхгүй байхаар нь шууд урагш нь түрээд эзэнгүй хашаан дундуур гарч цаад гудамд оруулж асааж унаад явсан...Би пүнзнээс ууттай чихэр, 3 набор зэрэг эд зүйл авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-10, 89, 211-214, 2-р хх-ийн 52-54-р хуудас/,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 13-14-ний орчим манай өвөлжөөний амбаараас эд зүйлс хулгайд алдагдсан байсан үүнийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хулгай орсноо мэдэж цагдаад дуудлага өгсөн. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ алдсан зүйлийн талаар ярьсан байгаа, эмэгтэй хүний өмсөж хэрэглэж байсан хуучин дээл, элдээгүй хурганы арьс, эмэгтэй хүний бор ногоон өнгийн ноолууран цамц зэрэг алга болсон байсан...Би гомдолтой байна. Учирсан хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын ягаан хүрэн өнгийн мотоцикл хашааны гадна талд тавьчхаад байшиндаа ороод унд ууж байгаад 13 цаг 25 минут болж байхад байшингаас гарч ирэхэд хашааны үүдэнд байсан мотоцикл алга болсон байсан. Мөрийг нь дагахад гудамжны шороон зам хөндлөн урагшаа гараад эзэнгүй задгай хашаан дундуур гарч яваад өвс ногоотой болохоор мөр нь үзэгдэхээ байсан...Би хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 22-ны өглөө босож иртэл хашаан дотор байшингийн урд талын цонхон тушаа байсан мустанг-5 загварын мотоцикл алга болсон байсан. Тухайн мотоциклийг хулгай хийж авч явсан хүн манай хашааны ар талын хаалгаар мотоцикл түрж гарч ар талын гудамжны ертөнцийн зүгээр зүүн тал руу түрж явсан байсан..Би хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед би Мөрөн сумын Талын хонхрын нэг гудамжинд найз Мийгаагийнд ирээд хашааны үүдэн дээр мотоциклоо тавиад орсон. Тэгээд найз Мийгаатай гэрт нь ярьж сууж байгаад шөнийн 00 цагийн үед харих гээд гарсан чинь миний мотоцикл байгаагүй. Тэгээд найзтайгаа гарч гудамжны үзүүрт гарч харсан чинь мотоциклтой 3 хүүхэд байсан. Мотоциклтой хүн харагдав уу гэсэн чинь тэр гурван хүүхэд харанхуйд хүн мотоцикл түрээд яваад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь найз Мийгаагийн арын гудамжаар үзсэн, тэгээд хойд тал руу гарч хараад байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Би хохирлоо төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157-159-р хуудас/,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө өвөлжөөнөөс зусландаа буусан юм. Тэгээд 3-4 хоноод буцаад өвөлжөө дээрээ очих үед манай өвөлжөөний байшинд хулгай орсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. 3 ширхэг хурган дотортой дээл, 2 шуудай хурганы арьс 95 ширхэг, орос эсгий гутал, 10 метр бугуйлын сур алдагдсан...Би гомдолтой байна. Хулгайд алдагдсан зүйлүүдийнхээ хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-р хуудас/,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн үед босоод байж байтал манай төрсөн эгч Ариунзаяа манайд ирсэн. Тэгсэн мотоцикл чинь хаачсан юм гэж надаас асуусан. Тэгээд мотоциклоо алдсан талаар мэдээд ойр хавиар хайж байгаад олохгүй байж байтал манай эгч Хөвсгөл нэгдсэн зар дээр алга болсон мотоцикл чинь байх шиг байна гэхээр нь очиж үзье гээд үзэхэд миний мотоцикл мөн байсан. Миний мотоциклийн ачаа мотор зэргийг сольсон байхаар нь би аваад явлаа шүү гэж хэлээд авсан...Би мотоциклоо авсан болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 9-12-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Т.Пүрэвжалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хунбаатар, танихгүй залуутай хамт улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл унаж ирэхээр нь би унаж үзэхэд мотор нь маш муу, мотор нь өөрийнх нь биш өөр мотоциклийн мотортой байсан. Тэгээд би хэдэд зарах юм бэ гэж асуухад Хунбаатартай хамт ирсэн танихгүй залуу 200.000 төгрөгөөр зарна гэхээр нь би мотор нь муу юм байна, 150.000 төгрөгөөр авъя гэж хэлсэн чинь за тэг тэг гэхээр нь би худалдаж авсан. Мөн авахын өмнө энэ мотоцикл чинь буруу зөрүү гарын юм биш биз дээ гэж асуухад тийм зүйл байхгүй хөдөө хонинд унадаг дүү нарын мотоцикл байгаа юм гэж хэлсэн. Тэгээд засаж янзлаад зарах гээд Хөвсгөлийн нэгдсэн зар дээр оруулахад эмэгтэй хүн залгаад очиж үзье гэж эхнэртэй яриад ирсэн. Тэгтэл эмэгтэй хүн нь энэ манай дүүгийн мотоцикл мөн байна гээд аваад явна гэхээр нь өгөөд явуулсан...Би тухайн мотоциклийг 150.000 төгрөгөөр худалдаж аваад 110.000 төгрөгөөр засвар хийсэн. Би 260.000 төгрөг нэхэмжлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 14-17-р хуудас/,
Хохирогч *****мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Бүрэнтогтох сумын 6 дугаар багт байдаг Тавхан толгойд байрлах өвөлжөөнөөс эд зүйл авахаар очиход гэрийн хаалга эвдэрсэн, гэрийн хойд талд пүнзний ханаар нь эвдээд хамаг юм онгичоод хаясан байсан. Тэгэхээр нь би эд зүйлсээ бүртгэхэд пүнзэнд байсан 2 ширхэг дружба хөрөө, гуулин голт, шинэ индүү зэрэг эд зүйл байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн...Би хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58-62-р хуудас/,
Гэрч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Битүүний ам гэх газраас нүүж зуслангийн газарт очсон. Манайх зуслан руугаа нүүхдээ байшингийнхаа цонх хаалга хийж түгжээд байшингаа цоожлоод орхисон юм. Тэгээд манай нөхөр 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр үхэртээ явж ирэхдээ манай байшинд хулгайч орчихсон байна гээд ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 222-р хуудас/,
Гэрч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай ээж Тотийн пүнз рүү цоожийг нь эвдэж орсон байна лээ. Эмэгтэй хүний дээл 1 ширхэг, хурганы арьс 20 ширхэг зэрэг эд зүйл алга болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20-р хуудас/,
Гэрч Б.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын хүн. Энэ жил отор хийж Бүрэнтогтох сумын Эрчим баг тавхан толгой гэх газар хаваржсан юм. Өнөөдөр зүүн талын хаваржааны айлын эмэгтэй Нямсүрэн гэдэг хүн 3 хоногийн өмнө хаваржааны гэр пүнз маань зүгээр байсан, хулгай орсон байдалтай хаалга үүдийг нь эвдсэн байна гэсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 64-р хуудас/,
Гэрч Ж.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Нямсүрэн манайд ирээд цагдаа дуудах хэрэгтэй байна манай гэрийн хаалга эвдээд гэр доторх юмнууд онгичсон байна гэж хэлээд манай гэрийн утсаар ярьсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 27-28, 31-32, 100-101, 151-152, 161-162, 191-192, 229-230, 2-р хх-ийн 22-23, 67-68-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 59-60, 64-73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2038004260438 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *****нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн *****амбаараас торгон дээл, эрэгтэй хүний ноолууран цамц, оёдлын машин, хатуу чихэр, шилтэй дарс, набор зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 918. 000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Талын хонхрын 7 дугаар гудамжны 9 тоотоос 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн *****өмчлөлийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын ягаан хүрэн өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр Талын хонхор гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хохирогч *****эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг нууцаар, хууль бусаар авч 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-26-22 тоот хашаанаас 2020 оны 06 дугаар сарын 22-ны орой хохирогч *****эзэмшлийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Битүүдийн ам гэх газарт байрлах хохирогч *****тусгайлан хамгаалсан өвөлжөөний байшингаас 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хурган дотортой эрэгтэй, эмэгтэй дээл, үзүүрсгэн дотортой эрэгтэй дээл, хурганы арьс 95 ширхэг, бугуйлын сур, орос эсгий гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 3.140.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 27-20 тоот хашаанаас 2020 оны 07 дугаар сарын 12-ны орой хохирогч *****эзэмшлийн улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол учруулсан,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Тавхан толгой гэх газраас 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирогч *****монгол гэр болон пүнзний хаалгаар нэвтрэн орж дружба хөрөө 2 ширхэг, гуулин голт,цахилгаан индүү, гэрийн хаалга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байр, агуулахад нэвтрэн авч 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *****, ЗЖ.Бнарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч *****/1-р хх-ийн 157-159-р хуудас/, хохирогч *****/1-р хх-ийн 218-р хуудас/, хохирогч Э.Алтаншагайгийн /2-р хх-ийн 9-12-р хуудас/, хохирогч *****/2-р хх-ийн 58-62-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Пүрэвжалын /2-р хх-ийн 14-17-р хуудас/, гэрч Д.Б/1-р хх-ийн 222-р хуудас/, гэрч Б.Г/1-р хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Б.Г/2-р хх-ийн 64-р хуудас/, гэрч Ж.Б/2-р хх-ийн 66-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 8-10, 89, 211-214, 2-р хх-ийн 52-54-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 27-28, 31-32, 100-101, 151-152, 161-162, 191-192, 229-230, 2-р хх-ийн 22-23, 67-68-р хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /1-р хх-ийн 35, 39, 42-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Базарсадыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *****нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *****нь хохирогч *****өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 918.000 төгрөгийн хохирол, хохирогч *****өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 3.140.000 төгрөгийн хохирол, хохирогч *****өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 390.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч *****Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 310.000 төгрөгийн хохирол, хохирогч Ж.БМустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.785.000 төгрөгийн хохирол, хохирогч *****Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.785.000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч *******260.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч Э.Алтаншагай нь хулгайд алдагдсан мотоциклоо буцааж авсан гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогч *******төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч нь бусад хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Б.918.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б., 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 1.785.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 1.785.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 3.140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мөнхбатад, 390.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 260.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /1-р хх-ийн 35, 39, 42-р хуудас/-аар 60.000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 60.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Базарсадад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч *****дээрх 7 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Шүүгдэгч *****нь урьд 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /1-р хх-ийн 64-73-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Базарсадад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 8 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.
Эрүүгийн 2038004260438 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч *****ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч 918.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б., 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 1.785.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 1.785.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 3.140.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мөнхбатад, 390.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******, 260.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 60.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
7. Эрүүгийн 2038004260438 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч *******төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР