Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 05783

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 42-р байрны 2 дугаар орцны подвальд байрлах, Замчдын өргөө СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 2-р хороолол, давхрын 1-р байрны 7 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧО64012460, Донгойд овогт Мишигийн Оюунчимэгт холбогдох

 

            276 300 төгрөгийг  гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Замчдын өргөө СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов. 

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2013 оны 01 сараас 2016 оны 09 сарыг дуустлах  хугацааны зардал 276 300 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ. 

 

Нэхэмжлэгч Замчдын өргөө СӨХ нэхэмжлэл, тайлбартаа: М.Оюунчимэг нь 2013 оны 01 сараас 2016 оны 09 сарыг дуустлах 37 сарын төлбөр 276 300 төгрөгийг төлөөгүй. Сард 6 280 төгрөг төлөх ёстой. Эдний байр 1950-иад оны барилга бөгөөд СӨХ хөөцөлдөж байж 2017 оны 3 сараас дахин төлөвлөлтөнд оруулахаар болсон.  СӨХ-ноос үйлчилгээ авсаар байгаа тул сууц өмчлөгч М.Оюунчимэгээс 276 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Энэ байранд анх ороход л орцны будаг нь халцарсан, шат нь муудсан, бариул нь хугархай байсан. Одоо улам бүр муудсаар хүн амьдардаг гэхэд хэцүү байна. СӨХ-ны мөнгийг саяхан болтол өгч байсан. Огт юу ч хийхгүй, биднийг ийм орцтой байлгаж байгаа СӨХ-нд дахин мөнгө төлж чадахгүй. Харин бид байраараа СӨХ-ноос гаргаж өгөхийг хүсэх болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх 2016-11-10 өдөр оршин суугаа хаягаар нь хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч  хуралдаанд ирээгүй байна.

Хариуцагч ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэхээр нэхэмжлэгчийн гаргасан  хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг хариуцагчийн эзгүйд хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Замчдын өргөө СӨХ харьяалан ажилладаг  Баянгол дүүрэг, 4-р хороо, давхрын 1-р байрны 07 тоот орон сууцны өмчлөгч М.Оюунчимэг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн  148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд хариуцагч сар бүр 6140 төгрөгийг  төлж оролцох үүрэгтэй болох нь нэхэмжлэгчээс ирүүлсэн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

            Хариуцагч энэ үүргээ 2013 оны 01 сараас  2016 оны 09 сарыг дуустал хугацаанд  биелүүлээгүй байна.

 Байрны орцны будаг халцарсан, шат муудсан, бариул хугархай байсан, СӨХ юу ч хийхгүй байгаа  шалтгаанаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай хариуцагчийн татгалзал нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй юм.

 Хуульд  заасан  үүргийг хариуцагч биелүүлээгүй нь тус холбооны бусад сууц өмчлөгчдийн эрх ашгийг зөрчиж байгаа  байх тул түүнээс төлөх үүрэг бүхий зардал 227180 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэлийн бусад хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2,  60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8400 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээр дутуу төлсөн 539 төгрөгийг нэмж төлүүлж, хариуцагчаас 7465 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон