| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0198/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/208 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/208
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,
Өсвөр насны шүүгдэгч Д.Н , түүний хууль ёсны төлөөлөгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н т холбогдох эрүүгийн 2015000000199 дугаартай, 163/2020/0198/Э индэкстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сурагч, урьд 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн байгууллагад хорих ял оногдуулж уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн, Т овогт Д.Н, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслээ авто угаалганд угаалгахаар үлдээсэн хохирогч Б.О ий эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар машиныг эвдэлж 1175000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэгтээ: Найз маань гуйгаад байхаар нь машиныг нь унаад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
20150000000199 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч О.О : “...Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Э Булган нэртэй авто угаалгын газарт 20 цагийн орчимд өөрийн **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг угаалгах гэж өгсөн. Тухайн үед нэг машины дараа угаачихна гэж хэлж байсан. Тэгхээр нь би түлхүүрээ үлдээчихээд ойролцоогоор 23 цагийн орчимд очиход миний машиныг угааж байсан ба арай дуусаагүй байна маргааш өглөө авах уу? гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за гэж хэлээд түлхүүрээ үлдээгээд явсан. ...Тэгээд би машинаа асаахад шатахуун хэмжигчээр 3 зураасаар доошилсон байсан. Би тухайн үедээ бол тэнд ажиллаж байсан хүмүүст та нар машин унаж явсан байна. Тийм болохоор дахин угааж өг бас шатахуун хийж өг гэж хэлсэн. Тэгээд намайг хэсэг хугацааны дараа дуудаад машиныг угааж цэвэрчихлээ. Та хүрээд ир шатахууны мөнгө гээд 15.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд би машинаа унаад явж байхад эвгүй байсан. Улмаар замд явахгүй доголдоод ч юмуу явахгүй байсан. Тэгээд хашаа руугаа чирүүлж оруулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Гэрч Ж.Э ын өгсөн: “...Би тухайн үед Улаанбаатар хотод байсан. Тухайн үед угаалгын газарт манай үеэл дүү болох С , дүү Н нар байсан. Тэгээд би Улаанбаатар хотоос ирээд 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр билүүдээ надтай уг тээврийн р хэрэгсэлийн эзэмшигч гэх эмэгтэй хүн утсаар яриад танайд машинаа угаалгах гээд түлхүүрээ өгөөд үлдээчихсэн чинь хүн унаад эвдэлчихсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр би тухайн үед ажилуулж байсан С , Н нараас асуухад С нь надад хэлэхдээ Н орой нь тухайн машиныг унаж гараад орой нь авчирч ирсэн гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч М.Л ын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай найз Ж , Жа нар “машин Орхон сумын цаад талд эвдэрчихлээ такси аваад хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би Зүүн түрүүний гүүрний тэр хавиар такси хайгаад нэлээн удаж байхад манай дүү Н машин барьчихсан явж байгаад таарсан. Тэгээд би “чи хэний машин унаж байгаа юм” гэж асуухад “манай ахынх байгаа юмаа та хаачих нь вэ?” гэхээр нь би “Орхон сум орох гэсэн юм манай найзын машин эвдэрчихээд байна” гэж хэлтэл “нээх оройтохгүй юм бол би яваад өгөх үү?” гэхээр нь “тэгээч дээ” гэж хэлээд намайг суулгаад Н бид хоёр Орхон сумын төвд байрлах манай найз Ж , Жа нар дээр очсон. Тэгээд найз нарынхаа машиныг ядаж айлын гадаа дөхүүлчихье гээд Н ын унаж явсан машинаар найз Жо машинаа чирүүлээд Орхон сумын айлын төвд айлын гадаа аваачиж тавьсан. Тэгээд найз Ж , Жа нарын хамтаар Булган аймгийн төвд байрлах гэртээ хүргүүлсэн. Тэгээд Н нь цааш явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Б.Д. өгсөн: “...Тухайн үед би “З угаалгын газарт ажилдаг Э ахад тусалдаг байсан. Түүнээс үндсэн ажилтан нь бол биш юм. Тэгээд авто угаалга нь дээр С гэж дууддаг залуутай хамт машин угааж байсан. Тэгээд 20 цаг өнгөрч байхад машинаа угаалгах гээд нэг эмэгтэй орж ирсэн. Тухайн машин нь Санота-7 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд тухайн машиныг хэсэг байж байгаад угааж эхэлсэн. Тэгээд гаднахыг нь угааж байхад машины эзэн эмэгтэй орж ирсэн улмаар угааж дуусаагүй байгаа талаар хэлж маргааш авах талаар ярилцаж тохиролцоод надад машины түлхүүрийг үлдээсэн. Тэгээд манай найз Г орж ирээд намайг хүргээд өгчих гээд байхаар нь би 22 цаг өнгөрч байхад Г ийг зүүн түрүүнд байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд буцаад угаалга явах замд манай хамаатны эгч Л гуйгаад байхаар нь Орхон сумын төв рүү хүргэж өгсөн. Тэгээд Орхон сумын төвд очтол Л эгч машин чирээд өг гэж нэг гуйхаар нь Орхон сумын төвөөс цаашаа 1 километр газрын цаанаас карина маркийн тээврийн хэрэгслийг чирээд Орхон сумын төвийн гүүрний зүүн талд байрлах айлуудын хажуухан талд авчирч ирсэн. Тэгээд тухайн газраас Булган аймгийн төв рүү орж ирэхэд машинд Л эгч зүс танихгүй хоёр эрэгтэй хүний хамтаар машины арын суудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Булган аймгийн төвд орж ирээд Л эгчийг найз нарынх нь хамтаар гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд угаалгын газарт ирээд машинаа тавьж байрлуулсан. ...” гэх мэдүүлэг /ххийн 18-19 дүгээр хуудас/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 210232 дугаартай шинжээчийн: “...Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж дахин боловсруулалт хийж элэгдлийг шулуун шугамын аргаар тооцон үнэлгээний дүгнэлтээр 1175000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 22-26 дугаар хуудас/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 31-32 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41, 43 дугаар хуудас/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46-53 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслээ авто угаалганд угаалгахаар үлдээсэн хохирогч Б.О ий эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар машиныг эвдэлж 1175000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч О.О , гэрч Ж.Э , М.Л нарын өгсөн мэдүүлэг, техникийн эвдрэлийг тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Өсвөр насны насны шүүгдэгч Д.Н ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Н ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.Д.гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.О ийн авто машинд 1175000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Н ын нь “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, өсвөр насны шүүгдэгчийн нас, биеийн онцлогт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн өвсөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай хийлгэх ял оногдуулна гэж хуульчилсан байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Н ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Н т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН