| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07374/И |
| Дугаар | 102/ШШ2016/05599 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2016/05599
2016 оны 11 сарын 03 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05599 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, Замчдын гудамж 46-26 тоотод байрлах “Өү Эм Кей Ви Эй” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Манай компанитай “Брилекс” ХХК 2013 оны 6-р сарын 24-ний өдөр №0624/2013 тоот гэрээг байгуулан Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, 361-ын гарам, Баруун турууны 19-р гудамжны зүүн урд үзүүрт захиалагчийн эзэмшлийн хашаан дотор 10/0.4 кв-ын трансформаторын дэд өртөө, 10 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлыг дараа төлөх нөхцөлтэйгээр 35 344 445 төгрөгт багтаан гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохирсон юм. Манай компани гэрээнд заасан ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсний дараа “Брилекс” ХХК нь 2014 оны 12-р сарын 08-ны өдөр нэг удаа 15 000 000 төгрөгийг төлсөн боловч түүнээс хойш огт төлбөр хийгээгүй. “Брилекс” ХХК нь дээрх гэрээг байгуулах үедээ Сүхбаатар дүүргийн 5-р хороо, 5-р хороолол Монгол даатгал 1-р байрны 306 тоотод байрлаж байсан бөгөөд энэ хаяг нь өөрчлөгдөж тус компанийн захирал Б.Тулга нь утсаа авахгүй, хаана оршин байгаа нь тодорхой бус байгаа тул “Брилекс” ХХК, болон захирал Б.Тулгыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өү Эм Кей Ви Эй” ХХК нь “Брилекс” ХХК, болон захирал Б.Тулгыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Брилекс” ХХК нь тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Монгол даатгал 1 байрны 306 тоотод үйл ажиллагаа явуулж байсан боловч тус хаягтаа байдаггүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
“Брилекс” ХХК РД:5536456, гүйцэтгэх захирал Б.Тулга утас:99116317, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Монгол даатгал 1 байрны 306 тоотод үйл ажиллагаа явуулж байсныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. “Брилекс” ХХК, болон гүйцэтгэх захирал Б.Тулгыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын нэгдүгээр газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА