| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0201/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/209 |
| Огноо | 2020-10-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/209
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Ч.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г т холбогдох эрүүгийн 2015000000202 дугаартай, 163/2020/0201/Э индэкстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Ч.Г, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг “Д ” гэх газарт хадлан хадаж байхдаа хадлангийн талбайд орсон иргэн Б.С гийн эзэмшлийн үхрийг хөөх явцдаа өвс хураах зориулалт бүхий сэрээ шидэж 8 тооны үхрийг гэмтээснээс 1 тооны ухаа зүсмийн соёолон насны эр үхэр үхэж 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүйгэв.
20150000000202 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Б.С гийн: “...Би 2020 оны 9-р сарын 17-ны өглөө үхрээ ...ийн нутаг дэвсгэр “М” гэх газарт голын хажуугийн бургасанд байхад нь хурааж бөөгнүүлээд явж байсан. Манай хар алга шар нас нийлсэн эр үхэр, улаан шар нас нийлсэн, улаан халзан шар нас нийлсэн, ухаа үхэр соёолон, улаан үнээ нас нийлсэн, улаан үнээ нас нийлсэн, ухаа халзан гунж, хөмсөг цагаан улаан гуна соёолон настай нийт 8 тооны үхрийг өвс хураадаг сэрээ гэх ба үзүүртэй төмөр зүйлээр баруун талын гуя мөн зүүн талын гуя, нэгийг нь гэдсэн тус газарт нь сэрээгээр хамгасан байсан. Тэгээд би шууд аавыг дуудсан. Аав маань ирээд бид нар нийлж байгаад нөгөө хатгуулсан гэх үхрүүдээ бөөгнүүлж тусад нь хурааж байгаад адууныхаа хашаанд оруулсан. Тэгээд цагдаад гомдол гаргасан. Нөгөө хатгуулсан гэх үхэр дотроос гэдсэндээ хатгуулсан үхэр нь зосож чадахгүй байсныг сүүлд босгоход буцаад хэвтсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 дүгээр хуудас/,
Гэрч П.Б ын өгсөн: ...харин манай хүү надад манай үхрийг Х , Б хоёр байнга хөөж тууж байх юм гэж хэлж байсан. Тухайн үед дээрх хоёр залуу гол хажууд хадлангаа хийж байсан юм шиг байна лээ. Тэгээд миний бодлоор дээрх хоёр залуу хадлангаа хийж байхад нь манай хүүгийн үхрүүд тэр газарт нь орсон байх. Тэгээд дээрх залуучууд хадланд хэрэглэж байсан гэх хадуураараа хатгаж хөөсөн байх гэж би бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 2122 дугаар хуудас/,
Гэрч Б.Б гийн өгсөн: ...Би тэр өдөр ... багийн нутаг Б гэх газарт айлын хонь шүүж байсан. Тэгээд тэр оройноо гэртээ ирчихээд байж байгаад шөнө нь сумын төв орж ирчихээд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 08-н цагийн үед буцаад хөдөө гарсан. Тэр үед би ... багийн нутаг дэвсгэрт байдаг “Б ” ХХК-ний хажуугийн ролинд өвс хадсан. Мэдээгүй байж байгаад өчигдөр буюу 2020 оны 9-р сарын 17-нд манай багийн Б гэдэг ахыг хүүхэд С гийн үхэрүүд байсныг мэдсэн. Тэрнээс өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Яллагдагчаар Ч.Г ийн өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өвсөө хураах гээд өвс хадсан газраа очиход өвсний хашаа нурааж, бухалсан өвсийг тараасан, хашаан дотор улаан халзан, улаан зүсмийн 100 гаран үхэрнүүд байхаар нь би мориор үхэрнүүдийг хөөж хашаанаас гаргасан. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бухалсан өвснүүдээ ачихаар ирэхэд өчигдрийн хөсөн үхэрнүүд мөн хашаан дотор орж ирсэн өвс тараасан байхаар нь би өвс хурааж байсан сэрээгээ аваад үхэрнүүдийг хөөж гаргахаар уг сэрээгээ үхэрнүүд рүү шидэж хөөчөөд өвснүүдээ ачсан. ...Миний хөөж туусан үхэрнүүдээс гэмтсэн 7, үхсэн 1 үхэр байсан. Бүгд С гэх айлын үхэрнүүд байсан. Би С д гэмтсэн үхэрнүүдэд нь эм тарианы мөнгө гэж 306000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн үхсэн үхэрнийх нь оронд үхэр өгөхөөр болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,
“Тольдох оюуны өгөөж” ХХК-ний 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210226 дугаартай шинжээчийн: “...Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж дахин боловсруулалт хийж мэдээ мэдээллийг 10500000 төгрөг, үүнээс үхсэн үхэрийг 1400000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 30-35 дугаар хуудас/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-06 дугаар хуудас/, Сэрэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 36-37 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 45-46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-40 дүгээр хуудас /, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 56-57 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч
Ч.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн ...ийн нутаг “Д ” гэх газарт хадлан хадаж байхдаа хадлангийн талбайд орсон иргэн Б.С гийн эзэмшлийн үхрийг хөөх явцдаа өвс хураах зориулалт бүхий сэрээ шидэж 8 тооны үхрийг гэмтээснээс 1 тооны ухаа зүсмийн соёолон насны эр үхэр үхэж 1400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Б.С , гэрч П.Б , Б.Б нарын өгсөн мэдүүлэг, устгасан эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Г ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Г ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ч.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.С гийн эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлж барагдуулснаар хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.Г нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Г ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 150 см урт модон бариултай 3 ширхэг төмөр шүдтэй хуучин өвс хадах зориулалт бүхий сэрээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: