| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0202/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/210 |
| Огноо | 2020-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/210
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч С.М , түүний өмгөөлөгч С.Намжилмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У т холбогдох эрүүгийн 2015000000176 дугаартай, 163/2020/0202/Э индэкстэй хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, Г овогт С.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М нь Булган аймгийн Булган сумын нутагт 2020 оны 07 дугаар сарын 23-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
Д.Л той маргалдаж улмаар түүний зүүн дал хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000176 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Хохирогч Г.О ын: “...Би 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед М манай гэрт Ерөөл нэртэй 0,5 литрийн 1 шил архитай ирээд бид хоёр хувааж уучаад М бид хоёр “Х” нэртэй хүнсний дэлгүүр орж би Ерөөл нэртэй 0,5 литрийн архи аваад М бид хоёр Л ийнд 20 цагийн үед очсон. Л , М бид гурав хүнсний дэлгүүрээс авсан Ерөөл нэртэй 0,5 литрийн архийг хувааж ууж дуусгаад М , Л бид гурав гадагшаа гарсан М Л ийн байшингийн үүдэнд намайг хэл амаар доромжлоод миний эхнэрийг янхан гэж хэлсэн. Би Л ийн байшингийн довжооноос бууж байхад М миний урд явж байснаа эргэж хараад баруун гараа атгаж байгаад миний зүүн талын нүдний дээд хэсэгт нэг удаа цохихоор нь би баруун гараа атгаж байгаад М ын нүүр хэсэгт /яг хаана нь цохисоныг мэдэхгүй/ нь нэг удаа цохисон чинь М ын хамарнаас нь цус гарсан. М Л ийн байшин руу гүйгээд ороод буцаж гарч ирээд надтай юм ярилгүй шууд мотоциклоо унаад яваад өгсөн. Би Л ийнд байж байгаад 22 цагийн үед харихаар Л ийн хамт хашаанаас нь гарч гудамжинд бие засч байхад Л надад хандаж араас чинь нөгөөдөх чинь юм биш үү гэж хэлэхэд би эргэж хараад асаагуурын гэрэл асаатал М баруун гартаа хутга барьсан над руу далайгаад гүйж ирэхээр нь би баруун гарнаас нь барьж авах гэтэл гар зөрөхөд М миний зүүн суганы ар хэсэгт нэг удаа хутгалахаар нь би М ыг арагш нь түлхэж унагаагаад хутгийг нь салгах гэж ноцолдож байхдаа баруун гарын алгаа зүсүүлсэн, М аас хутгийг нь салгахад Л хутгийг авч өөрийнхөө хашаа руу давуулж шидсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Д.Л ийн өгсөн:...гадаа хүн хашгираад байхаар нь би гэрээс гартал О ах, М ахыг хажуу талаас нь тэвэрцэн манай байшингийн довжоон дээр зогсож байсан. О ах М ахын нүүр хэсэгт нь нэг удаа /яг аль гараараа цохисоныг мэдэхгүй/ цохисон. М ах довжооноос буугаад газар унасан О ах М ахын дээр нь гарсан О ах М ах хоёр хоорондоо зодолдоод байсан ба хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисоныг хараагүй бие биенийхээ дээр гараад байхаар нь М ах надад хандан “ахыгаа аваарай” гэж хэлэхээр нь би очиж салгахад М ах манай хашаанаас гараад явсан. О ах буцаж манайд орохооор нь би О ахыг “манайд хоночоод яв” гэхэд О ах “би хонохгүй гэртээ харьж хононо намайг гаргаад өгчих” гэж хэлэхээр нь би О ахыг хашаанаас гаргаж өгсөөд бид хоёр гудамжинд бие засаад зогсож байхад гудамны цаанаас нэг хүн ирж байх шиг харагдахаар нь би О ахад хандаж “цаанаас чинь хүн ирж байна уу даа” гэж хэлсэн чинь О ах эргээд цаашаа харсан чинь нэг хүнтэй барьцалдаад авсан гадаа харанхуй байсан би асаагуурны гэрэл асаасан чинь М ах баруун гартаа хутга барьсан О ахтай ноцолдсон О ах М ыг хөмрөөд шидэж доороо оруулаад хоёр гарыг нь дарж байхад нь би очиж М ахын гарт байсан хутгийг нь өшиглөж холдуулчаад О ах, М ах хоёрыг салгасан. М ах яваад өгсөн би О ахыг харсан чинь баруун гарын алга, зүүн суга хэсгээс нь цус гарч байхаар нь би О ах хутгалуулсан байна гэж бодоод эмнэлэг дуудая, таны ар гэрт мэдэгдье гэж хэлсэн чинь О ах яахын хэрэггүй гэж хэлсэн. О ах надад хандаж “таньдаг хүн байвал дуудчих” гэж хэлэхээр нь би хамаатны хүн болох Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилладаг Сүхдоржийг дуудсан. М ахын эхнэр болох Отгон эгч манайд ирсэн удалгүй Сүхдорж хүрч ирээд О ахыг эмнэлэг рүү Сүхдорж, Отгон эгч хоёр аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Яллагдагчаар С.М ын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Л ийн гэрт Г.О бид хоёр Ерөөл нэртэй 0,5 литрийн нэг шил архи хувааж уугаад Л ийнхоос гарсан Г.О нь намайг боож унагаагаад дээрээс цохиж зодохоор нь би өмдний халааснаасаа хутга гаргаж ирээд Г.О ыг хутгалсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаартай дүгнэлтээр 1. Г.О ын биед зүүн далны доод ирмэг, нуруу, баруун алганд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчиллэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи шарх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 20-21, 25-26 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27, 37 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29-34 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.М нь Булган аймгийн Булган сумын нутагт 2020 оны 7 дугаар сарын 23-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Л той маргалдаж улмаар түүний зүүн дал хэсэгт хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Г.О , гэрч Д.Л нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч С.М ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.М ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.М ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.М ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж байгаа хэдий ч шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлоготой талаарх баримт хэрэгт авагдаагүй тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө сонгох ялтай тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН