| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0204/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/212 |
| Огноо | 2020-11-03 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/212
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч М.Гантулга
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Нансалмаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М д холбогдох эрүүгийн 2015001280161 дугаартай, 163/2020/0204/Э индекстэй хэргийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Ш овогт Б.М, Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... М гэх газраас 9.6м3 шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** УБД улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1658880 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015001280161 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч
Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... М гэх газраас 9.6м3 шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** УБД улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1658880 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.О гийн өгсөн: “...Иргэн М ар байгаль экологид учруулсан хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Иргэний нэхэмжлэгч П.Б ын өгсөн: “...Цаг хугацааг тодорхой санахгүй байна М над руу нэг өдөр залгаад ЗИЛ-131 машинаа зарах гэж байгаа юм уу гэж асуухаар нь ирээд үзэхгүй гэж хэлсэн. Тэгээд удахгүй ирж үзээд 3.500.000 авахаар болсон. Тэгээд мөнгөө өгөлгүй дараа өгөхөөр тохиролцоод аваад явсан. Тэгээд удалгүй мод бэлтгэж байгаад цагдаад баригдсан гэж сонссон. Тэрнээс хойш мөнгөө өгөөгүй байгаа. Тийм учраас би М ас машинаа буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Ц.Т ын өгсөн: “... Би Б ын нэр дээр машинаа шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэж бичиж өгөөд явуулсан юм. Тэгээд автомашинаа Б гэгч хүнд 1.500.000 төгрөгөөр зарсан. Албан ёсоор тээврийн хэрэгслийн гэрчилгээ өөрчлөгдөөгүй. Одоо шүүж үзэхээр миний нэр дээр машинтай гэж гарч ирээд байна. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч Б.М ы өгсөн: “...Би М гэх хүний төрсөн ах нь байгаа юм. 2020 оны 03 дугаар сарын 01-ний үед хөдөө, аав ээж дээрээ очсон чинь, манай дүү М нь гэрийн гаднаа Тайга гэдэг нэртэй хөрөө рам угсарчихсан өвөлжөөнийхөө байрыг янзлах гэсэн юм гээд байж байсан. Хөрш айлын Б , манай дүү М бид гурав Сэлэнгэ аймгийн ... М гэх уулын аманд очоод 10 орчим тооны шинэс буюу хар мод унагаагаад 3 метр 60 см уртаар тайрч 25 ширхэг мод ачиж ирсэн ингээд байж байтал цагдаа нар манай дүүгийнд хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,
Гэрч Н.Б ын өгсөн: “...намайг гэртээ байж байтал М орж ирээд хамт модонд явалцаад өгөөч хүн хүчгүй болчихоод байна гэхээр нь саахалт айл байж нэгэндээ туслалгүй яахав гэж бодоод Сэлэнгэ аймгийн ... М гэх газраас очиж нойтон мод бэлтгэсэн нь үнэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 9-19 дүгээр хуудас/,
Булган аймгийн Сэлэнгэ сумын ойн ангийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 05 тоот шинжээчийн: “Булган аймгийн ... М гэх газар нь 2020 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй. Тус бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн нойтон мод байна. ...Шинэс төрлийн 3 метр 60 см-ийн урттай 25 ширхэг нойтон мод 1658880 төгрөг. ...” гэх дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.М ын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн ... зааг М гэх газраас өөрийн төрсөн ах болох М ы хамт 10 ширхэг шинэс төрлийн шатсан, хатаж байгаа мод бэлтгээд ... “Цүүц” нуга гэх газарт байх өөрийн өвөлжөөн дээрээ буулгах гээд байж байтал цагдаа нар ирээд мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэж асуусан, тэгээд мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гээд цагдаад шалгуулж байна., “...Би хууль бусаар мод бэлтгэхдээ Зил-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачсан, уг тээврийн хэрэгслийг Б гэж хүнээс худалдаж авсан юм. Одоохондоо өөрийн нэр шилжүүлж чадаагүй байгаа юм...” Намайг мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй талаар тэр хоёр мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Б.М ын мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... М гэх газраас 9.6м3 шинэс төрлийн нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, **-** УБД улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн **-** УБД улсын дугаартай “Зил-131” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Ц.Т ын өмчлөл, эзэмшилд байгаа мэт боловч шүүгдэгч Б.М нь Б гэх хүнээс худалдан авсан болох нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх89/-ээр нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, түүний улсын орлого болгох, мөн прокурорын тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого 25 ширхэг буюу 6 метр 60 см-ийн урттай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80000 төгрөгний үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг Байгаль орчин, уур амьсгалын сангийн /рд:*******/ төрийн сан дахь ************** тоот дансанд тус тус шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН