| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 63/2020/0200/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/214 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/214
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч О.М , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн
Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М , Л.П нарт холбогдох 163/2020/0200/Э индекстэй, 2015000910185 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 02-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ... оршин суух, 4 удаагийн шийтгэлтэй, Х овгийн О овогтой М,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ял шийтгэлгүй, Х овгийн Л овогтой П,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.М , Л.П нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг ... гэх газраас хохирогч Г.М ий хөхөл сойлготой шарга халзан морь, хээр толгойтой хээр халзан морь, хонгор халзан морьдыг хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000910185 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд: Хохирогч Г.М ий өгсөн: “...би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нутгийн хүмүүстэй ууланд үргээлэг хийгээд явж байхад Д гэж дууддаг М , П гэж дууддаг П хоёртой тааралдаж хаачих гэж явна гэж асуутал Э ахын халтар азаргатай адууг хайгаад явж байна гэж хэлэхээр нь би адуу байгаа газрыг нь зааж өгөөд явсан. Тэр хоёр адуу байсан зүгээсээ өөр зүгт яваад өгөхөөр нь би юм бодолгүй цаашаа явсан. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр адуугаа хураах гээд 3 тооны морь маань байхгүй болсон байсан. Би багийн дарга А ийн утас руу залгаж ярьхад М ыг бүсээрээ гурван тооны морь холбож хөтлөөд явж байсан мөн П хамт явж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч О.Ж ын өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай хүү М Орхон аймгийн найзуудтайгаа ирээд цагаан сарын буузаа хийж байхад 23 цагийн орчим Т , П хоёр хөдөөгүүр явж байгаад ирлээ гээд манайд орж цай уугаад бууз идээд явсан. Манай хүү М , хөөрхөн Лхагваа болон манай хүүгийн найз гаргаж өгчихөөд орж ирээд хоорондоо морь хөтлөөд явж байна гэж ярьж байсан тэр хүмүүс л харсан байх, би гэртээ юм хийж байсан болохоор гарч харж чадаагүй ээ сайн мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.М ий өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 08-ны шөнө Орхон сумын 2-р багийн О гэдэг айлд Д , П 2 ороод гарсан гэж хэлсэн.Тухайн айлд байсан хүмүүс гадаа гарч хөтөлж явсан мориных нь зүсийг хараад 4-р багийн дарга А эд хэлсэн байсан. Бид нар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр адуугаа хурааж бүртгээд 3 морь байхгүй байсныг мэдээд мөрийг нь шалгаж явтал ...н голоо уруудаж яваад Орхон голоор гараад Дэгцийн нуга гэдэг газраар яваад Х ы өврөөр гарч айлд очсон байсан. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай малчин М ий гэр лүү удаа дараа залгаад асуухад нь эхнэр хүүхдүүд нь малдаа явчихсан байна гэж хэлсэн. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд надтай утсаар ярихад манай дүү Д , П тэй нийлж явсан байна. Залуугийн гол өгсөөд нэг нь мотоцикльтой араас нь туугаад нэг нь морьтой хөтлөөд явж байсан байна. Замдаа тааралдсан хүнд ...ноос хулгай хийсэн юм Эрдэнэт оруулж маханд өгнө гэж хэлсэн байна лээ гэж ярьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Х.Э гийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн бараан зах дотор явж байгаад Булган аймгийн Орхон сумын 2-р баг буюу Х д нутагладаг Баатархүү гэдэг залуу тааралдаад М , П хоёр 3 тооны алаг, хонгор, шарга зүсмийн морьд нэг нь мотоцикьлтой туугаад нэг нь морьтой хөтлөөд явж байна гэж Сундуй над руу утсаар ярьж хэлсэн гэж надад ярьсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Б.М ын өгсөн: “...би 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гэртээ буузаа хийж байгаад шөнө 01 цагийн орчимд Д буюу М , П нар манай гэрт орж ахынхаа морийг төв оруулж өгөх гээд явж байна гэж хэлэхээр нь би гарч харахад “алаг, бор, хул зүсмийн засмал дэлтэй 3 тооны морь хөтөлж явсан. Манай гэрт орж ирээд хоол идчихээд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Яллагдагчаар О.М ын өгсөн: “... Би 3 тооны адуу хулгай хийх үед хамт явсан нь үнэн. Би адуу төхөөрч янзлах үед хамтран оролцсон. Түүнээс тухайн үйлдлийг хийснээрээ ямар нэг ашиг хүртээгүй. Гэхдээ хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч байна. Цаашид хохирол мөнгөө даруйхан барагдуулах болноо....” гэх мэдүүлэг /хх-ийн
63 дугаар хуудас/,
Яллагдагчаар Л.П гийн өгсөн: “... манай гэрээс ойролцоогоор 50 орчим километр газар яваад Нарийн гол гэх газраас шарга хээр азаргатай адуунуус нөгөө 3 тооны морийг барьж авсан. Би тухайн адуунаас адуу барьж авахад нь хулгайн адуу гэдгийг мэдэж байсан. Учир нь Тухайн үед би М аас наадах чинь хэний адуу юм бэ гэж хэлэхэд Э ахых гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э ахад ийм адуу байдаггүй юм даа гэхэд энд тэндээс худалдаж аваа байлгүй гэхээр нь Э ахын адуу биш юм байна. М нь танихгуй адуунаас адуу авч байгаа юм чинь хулгайн адуу юм байна даа гэж ойлгосон....” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 55-57, 65-67 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51-53, 41-43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78, 111 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 122 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 2.550.000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.М , Л.П нар нь бүлэглэж 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын нутаг ... гэх газраас хохирогч Г.М ий хөхөл сойлготой шарга халзан морь, хээр толгойтой хээр халзан морь, хонгор халзан морьдыг хулгайлж 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон байна.
Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.
Иймд шүүгдэгч О.М , Л.П нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.М , Л.П нар өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Энэ гэмт хэргийн шүүгдэгч О.М нь хохирогч Г.М д 1.275.000 төгрөгийн хохирол төлбөрийг нөхөн төлсөн.
Шүүгдэгч Л.П нь хохирогч Г.М д 900.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж, үлдэх 475.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч О.М , Л.П нарын дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэжээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.М , Л.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хорих ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М , Л.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.М , Л.П нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П гээс 475.000 төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Орхон сумын 4-р багийн ... гэх газар оршин суух Б овгийн Г.М -д олгохоор тус тус шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН