Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2020/ШЦТ/215

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б өд холбогдох эрүүгийн 2015000000212 дугаартай, 163/2020/0205/Э индэкстэй хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт М.Б, Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь 2020 оны  9 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт С.Д тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000212 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар М.Б  нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн ...ийн нутагт С.Д тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч С.Д ын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед ...гэх газар хадлангаа хадаж байсан чинь О , Б  У  нарын хүмүүс ирээд чи яагаад манай намаржааны өвс хадаад байгаа юм бэ? гэж над руу дайрч эхэлсэн тэгэхээр нь манайх энэ хавийг сүүлийн 7 жил хадаж байгаа биз дэ би хадлан хийдэг газртаа л хадаж байна гэж хэлсэн чинь М.Б  гэдэг залуу надад хандан чи наад трактораасаа буугаад ир гэхээр нь буугаад очсон чинь миний зүүн талын нүд рүү гараараа хоёр удаа цохиж авсан, дахиад цохих гэхэд нь хамт явж байсан О , У  хоёр боль боль гэж хэлээд түүнийг надаас салгаж авсан ингээд би Булган аймгийн Хангал сумын эрүүл мэндийн төвд очиж биеэ үзүүлсэн ийм л зүйл болсон. Зүүн нүд, хамар хоёр хөхөрч хавдсан, толгой байнга өвдөөд байна, холбогдох үзлэг, оншлогоог хийлгэсэн одоо дахин зураг авахуулан онш тогтоох шаардлагатай байгаа. Зодуулсандаа гомдолтой байна, эмчилгээтэй холбогдон гарах зардлаа төлүүлэн авмаар байна. Гараараа хоёр удаа цохиж авсан.... “ гэх /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Гэрч П.О гийн өгсөн: “... 2020 оны  9 дүгээр сарын 22-ны өдөр намар хадлан дээрээ У , Б  нарын хамтаар очсон чинь манай хашааны ойр орчмыг С.Д  трактороор хадаад байж байсан. Тэгэхээр нь чи яагаад энэ хавийг хадаад байгаа юм бэ? гэж хэлсэн чинь юу гээд байгаа пизда вэ? гээд трактороосоо бууж ирэхгүй өвсөө хадаад байсан энэ үед манай дүү Б  урдуур нь ороод тракторыг нь зогсоосон чинь С.Д  бууж ирээд Б тэй зууралдаад авсан. Ингээд Б  түүний нүүр лүү нь 2 удаа гараараа цохиод авахаар нь У  бид хоёр тэр хоёрыг салгасан ийм зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч О.У ын өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр манай хүргэн ах, О  эгч нарын хамтаар тэдний намаржааны байрнаас юм авах гэж очсон чинь С.Д  гэх залуу трактороор хашааных нь эргэн тойронг хадаж байсан. Ингээд О , Б  хоёр очиж уулзчихаад ирий гэж хэлээд машинаас буугаад явсан. Тухайн үед нь би машиндаа сууж байсан чинь Б  нь С.Д ыг хоёр удаа цохиод авахаар нь өөрийн биеэр очиж салгасан ийм  л зүйл болсон. Яагаад С.Д тай маргаж зодоон хийгээд байгаа юм бэ? гэвэл С.Д  нь О  эгчийн хашааны эргэн тойронг сүүлийн хэдэн жил хадаж байгаа юм билээ, энэ жил хадуулахгүй гэж хэлсэн чинь С.Д  нь зөрж очоод өвсийг нь хадсан учраас хэрүүл маргаан гарч зодоон гарсан юм. Урьд өдөр нь ч гэсэн манайх хашаагаа хадуулахгүй шүү гэж хэлсэн гэж О  эгч энэ хүнд хэлсэн гэж байсан. Гараараа хоёр удаа, нүүрэнд нь цохиж авсан түүнээс биш ямар нэгэн эд зүйл ашиглаж цохиж аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Яллагдагчаар М.Б ийн өгсөн: “...Д ыг гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь хоёр удаа цохисон. Тэгтэл Д  би цагдаад мэдэгдэнэ гэж хэлээд яваад өгсөн тийм зүйл болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 712 дугаартай шинжээчийн: 1. С.Д ын биед хамрын ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгэнэ. З Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.  4.  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5 Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6. Шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч М.Б ийн үйлдэл идэвхтэй, бусдын амь бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч С.Д нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Хавтаст хэргийн 22-24 дугаар талуудад авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б  нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ...т оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдал  түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ял оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б  нь торгуулийг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-д тус тус зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хувиарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг болохыг М.Б өд мэдэгдэж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овогт М.Б ийг хүний эрүүлмэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН