Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 05758

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч-Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, 48Б байрны 188 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УА88072100, Цагаан тугтан овогт Оюундэлгэрийн Туулын нэхэмжлэлтэй,

хариуцагч-Баянгол дүүрэг, 4-р хороо, Үйлдвэрийн бүсийн гудамж, МТI ХХК-ийн байранд байрлах, РД-5108411, Глобал бридж ХХК-д холбогдох

2 538 000 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Туул, хариуцагчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвадулам  нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас 39 сарын барьцаа мөнгө болох 1 950 000 төгрөг,  барьцааг 1,3 хувийн хүүтэй буцааж олгоно гэсэн тул хүү 250 000 төгрөг, дутуу олгосон цалин 250 000  төгрөг, нийт 2 538 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Би 2012-02 сард Глобал бридж ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тооцооны нягтлан бодогчоор ажилд орж 2015 оны 07 сарын 23 өдрийг хүртэл 3 жил ажиллаад, өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарсан. Глобал бридж ХХК нь ажилчидтай гэрээ байгуулж, сар бүр 50 000 төгрөгийг  барьцаанд  суутгаж авдаг байсан. Энэ нь дутагдал гаргах эрсдлээс хамгаалж барьцаа авч байсан юм. Барьцаа мөнгийг сарын 1,3 хувиар хүү тооцож буцааж олгохоор тохиролцож гэрээ байгуулсан. 2 538 000 төгрөгийг ажлаас гарахад өгнө гэж байснаа сүүлдээ  2007 онд найдваргүй болсон 1 400 000 төгрөгийн өрийг төл гэж нябо нь тулгасан. Би зөвшөөрөөгүй. Би 41 сар ажилласан учир нэг сарын барьцаа мөнгө 50 000 төгрөг 41 сардаа үржүүлээд 2 050 000 төгрөг, барьцааны мөнгөний 1,3  хувийн хүү 250 000 төгрөг, 2015 оны 7 сарын сүүлийн цалин 240 000 төгрөг нийт 2 538 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 2015 оны 07 сард ажлаас гарахад 532983 төгрөгийн цалин олгосноор нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн боловч 200000 төгрөгийг урьдчилгаа л авсан юм  гэв.

Хариуцагч Глобал бридж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгчээс 39 сарын барьцаа мөнгө гэж 2 538 000 төгрөг нэхэмжилснээс 1 950 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. О.Туул ажлаа хаяж явсан. Өргөдлөө өгөөд зохих ёсоор шийдвэрлүүлээгүй. Багануурын авлагын асуудал яригдахад хурал дээрээс  уурлаад  хаяж явсан гэсэн. Барьцаа хөрөнгийн гэрээг эд хөрөнгө хариуцаж буй, барьцаа байршуулж чадаагүй ажилтантай байгуулж, сар бүр 50 000 төгрөгийг цалингаас нь барьцаанд суутгадаг. 2012 онд эдийн засаг сайн байсан учир хүү өгөхийг зөвшөөрч байсан. Үүнээс хойш эдийн засгийн чадвар муудсан тул хүү тооцох боломжгүй.  Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн даатгалын сангийн лавлагаа, цалингийн тооцооны карт, олгосон цалингийн баримт, дансны хуулга, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад тооцооны нябогоор ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2015-11-09 өдрийн 015/263 тушаалаар 2015-07-22 өдрөөс өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагад нийт 41 сарын хугацаанд ажилласан байх бөгөөд ажиллаж байх хугацаандаа сар бүр  цалинаагаасаа  дутагдал гаргах эрсдэлээс байгууллагыг хамгаалах зорилгоор тус бүр 50000  төгрөгийг барьцаалуулж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Ажлаас гарах үед нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас хариуцагч байгууллагад учирсан дутагдал зөрчил тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч цалингаасаа  барьцаанд суутгуулсан 2 050 000 төгрөгийг  хариуцагчаас буцаан авахаар шаардах эрхтэй байна.

Харин барьцаалсан мөнгийг сард 1,3 хувийн хүүтэйгээр буцааж өгөхөөр зохигч бичгээр тохирсон тохиролцоо тогтоогдоогүй тул нэхэмжлэгч барьцаалуулсан 2 050 000 төгрөгт хүү тооцуулж, хүүд 250 000 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхгүй байна.

2015 оны 07 сард ажилласан цалин хөлсөнд дутуу олгосон 240 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардаж байгаа байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнээс үүссэн гомдлыг эрхээ зөрчигдсөн болох мэдсэн хугацаа болох 2015-07-23 өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй билээ.

Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтэрсэн байх ба уг хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэнд  хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул хөөн хэлэлцэх  хугацааг сэргээх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шаардсан дутуу олгосон цалинд 240 000 төгрөгийг гаргуулах   шаардлагыг  шүүх хэлэлцэх үндэслэлгүй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56,  60 дугаар зүйлийн 56.2,  60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж,  нэхэмжлэгч төлсөн 55560 төгрөгийг улсын орлогод үлдээж,  хариуцагчаас  47750  төгрөгийг гаргуулан   нэхэмжлэгчид  олгох нь хуульд нийцнэ.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг  удирдлага болгон

 

 

 

 

 

 

 

ы