| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0206/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/218 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/218
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа,
Хууль ёсны төлөөлөгч Ч.Э , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А д холбогдох 163/2020/0206/Э индекстэй, 2015000000196 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: МУ-ын иргэн,1975 оны 8 дугаар сарын 13-нд Архангай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, сургуулийн насны 3 хүүхдийн хамт амьдрах, ял шийтгэлгүй Х овгийн Д.А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А-27 дугаартай асфальтан зам дээр **-** АРА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Д.Х ийн эрүүл мэндэд хөнгөн,
Э.Н ийн эрүүл мэндэд хөнгөн, А.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирол тус тус учруулж, А.Ч ы амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед тээврийн хэрэгсэл муу жолооддог гэдгээ мэдсээр байж тээврийн хэрэгсэл жолоодож явах шаардлагагүй байсан. Ээж маань надтай хамгийн сүүлд утсаар ярихдаа жолооч хот дотор машин барьж чаддаггүй гэнээ. Намайг 22-ын товчооноос тосож аваарай гэж хэлж байсан. Бид бүхэн сэтгэл санааны маш их хохиролтой байгаа. Ээж би мөн хоёр дүүгийнхээ хамтаар амьдардаг байсан. Миний бие их сургуулиа 2 жилийн өмнө төгсөөд амьдралд дөнгөж хөл тавьж байгаа надад маш том үүрэг хариуцлага ирсэн. Монгол гэрт амьдардаг. Ар гэрийн асуудал одоо хүйтний улиралд маш хүндрэлтэй байдаг. 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажлаасаа чөлөө авч дүү нараа хичээл сургуульд нь хүргэж өгч авсан. 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажилдаа ороод дүү нарыг маань хичээлээ тарсны дараа харах хүнгүй, хичээл ном хийлгэх хүнгүй маш хэцүү байдалтай байгаа. Бидний ээж амьд байсан бол ийм байдалтай байхгүй байх байсан. Эрэгтэй бага дүү маань 10 настай, охин дүү маань 12 настай бага насны хүүхдүүд байгаа. Сэтгэл санаа нь маш их хямралтай байгаа. Эрэгтэй дүү маань хичээлээ хийхээ больсон. Надтай огт юм ярихаа больсон хэмжээнд хүрсэн байдалтай байна. Дүү нарыгаа би хичээлээ тараад сэтгэл санааг нь тайвшруулах үүднээс охин дүүгээ сургалтанд хамрагдуулж байгаа. Эрэгтэй дүүгээ өдөр өнжүүлэхэд өгөхөөр судалж байна. Одоогоор хамрагдуулаагүй байгаа. Би ажлын 5 өдөр, ажлын 8 цагаар ажилладаг. Тэгэхээр энэ хугацаанд хоёр дүүг маань харж асарч хамгаалах хүнгүй болсон учир ээжийн дүү буюу эгчийндээ нийт 10 хүний хамт амьдарч байгаа. Ийм байдалтай байгаа учир эх хүнийхээ, эмэгтэй хүнийхээ хувьд бид бүгдийг харж үзэж ямар тусламж үзүүлэх бол гэж бодож байна. Манай ээж гэмтлийн эмнэлэгт 13-ны шөнө хүргэгдэж ирсэн. Сэхээнд ороод хагалгаа хийлгээд 4 хоног сахисан. Энэ хугацаанд ирж бие эрүүл мэндийн байдлынх нь талаар асууж байсан. Эмчилгээний зардал гаргасан зүйл байхгүй. 9 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймагт ирж байцаалт өгсөн. Байцаалт өгсний дараа үеэс эхлэн бодит зардал гаргаж өгсөн. Сэтгэл санааны маш их хохиролтой байна. ... суманд эмээ маань байдаг учир ээж маань асрах гэж очсон. Одоо эмээ маань Улаанбаатар хотод байгаа. Цаашид гарах хор уршиг зардлыг бид таашгүй учир маш их гомдолтой байна. 21 болон 49 хоногоор хэрэглэгдсэн бодит зардал нэхэмжилсэн баримт болон охин дүүгийн маань хамрагдаж буй сургалтын мөнгөний баримт зэргийг сая шүүхэд 2.242.440 төгрөгний баримт гаргаж өгсөн. Бага дүү маань буюу эрэгтэй дүү маань одоогоор сургалт болон өдөр өнжүүлэхэд яваагүй байгаа. Хамрагдах үед нь төлбөрийг нь нэхэмжилнэ гэв.
2015000000196 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч А.Б ын өгсөн: “...би 2020 оны 8 сарын 12-ны өдөр УБ хот руу эмнэлэг рүү биеэ үзүүлэхээр явсан.Тэгээд тухайн өдөр манай сумын таньдаг эгч А өөрийнхөө Приус маркийн машинтай Улаанбаатар хот руу явна гэхээр нь хамт явахаар болсон. Намайг А эгчтэй хамт явахаар болоход А эгч, Н гэх охин, Х эгч, талийгаач Ч /Ч / , нартай хамт гэрт ирсэн. Бид хэд сумаас 12-13 цагийн хооронд гарсан. Замдаа зогсолгүй явсан. Тэгээд би замдаа унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь машин зам гарч унах гэж байгаа бололтой нүдэнд харагдсан. Тэгээд цаашаа юу болсоныг санахгүй байна. Нийт эмчилгээнд 4.300.0000 төгрөгийн зардал гарснаас 3.800.000 төгрөгийг А төлсөн байгаа. Би 3 сар ажил хийхгүй байгаа учраас цалингаа нэхэмжилж байна. Нийтдээ 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Х ийн өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Миний эмчилгээний зардал 695000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг / ххийн 27-28 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Н ийн өгсөн: “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Г.Ч ын өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед би өөрийнхөө машинтай, хамт эгч Д.А бас өөрийнхөө машинтай Архангай аймгийн ... гарсан. Манай эгч надаас түрүүлээд 4-н хүний хамт машинаа бариад Улаанбаатар чиглэлд гарсан. Би хойноос нь тодорхой хугацааны дараа өөрийн төрсөн дүү, ангийн 3-н хүүхдийн хамт өөрийн эзэмшлийн Пруис 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгаас гарснаас хойш эгчтэй ерөөсөө тааралдаагүй. Замдаа бид хэд гар утсаар ярилцсаар явсан. Хамгийн сүүлд 18 цагийн үед манай машин Номын булаг орох гээд байхад эгч залгаад Номын булаг өнгөрөөд явж байна гэж хэлсэн. Бид хэд Номын булагийн гуанзан дээр зогсож хоол идчихээд хөдлөөд явж байхад 19 цаг 16 минутад миний утсанд зам дээр осол гарсан байна гэж надад замын хүн хэлсэн. Тэгээд бид хэдийг осол болсон газарт очиход эхний хоёр хүнийг Баяннуур сумын эмнэлэг аваад явчихсан ослын газарт ирчихсэн байсан. А эгчийн тээврийн хэрэгсэл. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр хэний нэр дээр байдгийг мэдэхгүй байна. Би эгчийг ямар зорилгоор Улаанбаатар хот руу явж байгааг сайн хэлж мэдэхгүй байна.
Надад хэлэхдээ ажпаар явж байгаа гэж хэлж байсан. Эгч маань Архангай аймгийн ... сумаас гарахдаа Ч , Х , Н , Б нартай хамт явсан. Эдгээр хүмүүсийг би сайн танихгүй. Эгчтэй хамт Улаанбаатар хот орохоор явж байсан…” гэх мэдүүлэг, / хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1701 дугаартай дүгнэлт “...амь хохирогч А.Ч нь хавсарсан гэмтлийн гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ....гэх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 9372 дугаартай дүгнэлт “...1.А.Б ын биед цээжний баруун талд 2,3,5,6-р хавирганы хугарал, баруун эгэм ясны хугарал баруун плеврийн хөндийд хий хурагдалт, тархи доргилт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогплоо.2..дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 1386 дугаартай дүгнэлт “...Э.Н ийн биед тархи доргилт, дух зүүн хацар, баруун өвдөгт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоохжурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 1411 дугаартай дүгнэлт “...Д.Х ийн биед хөнгөн гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа “...Жолооч Д.А нь МУ-ын ЗХД-ийн 12 дугаар зүйлийн 3-т зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэсэлийн. хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэх заалтыг зөрсөн /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 95-98 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 2-3 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 хх-ийн 4-8 дугаар хуудас/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 103 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 169-208 дугаар хуудас/, зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын чанартай А27 дугаартай асфальтан зам дээр **-** АРА улсын дугаартай Тоёото Приус-20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн Б-д зааснаар хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Д.Х ийн эрүүл мэндэд хөнгөн, Э.Н ийн эрүүл мэндэд хөнгөн, А.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирол тус тус учруулж, А.Ч ы амь нас хохирсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1701 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Золжаргалын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9372 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Чулуунсүхийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1386 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1411 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э д 14.311.000 төгрөг төлсөн байх ба хэн аль нь маргаагүй болно.
Мөн хохирогч А.Б д 4.139.800 төгрөг, иргэний нэхэмжл Д.Х т 695.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Э.Н т 1.007.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э тэжээгчээ алдсаны тэтгэмж 32.600.000 төгрөг, орон сууцны төлбөр 90.000.000 төгрөг, хоёр дүүгийнхээ дээд сургуулийн төлбөрт 36.000.000 төгрөг, 21, 49 хоногийн зан үйлийн зардал 2.186.400 төгрөг, Улаанбаатараас Булган аймгийн хоорондын замын зардал 56.000 төгрөг нийт 160.842.400 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтас хэрэгт тэжээгчээ алдсаны тэтгэмж 32.600.000 төгрөг, орон сууцны төлбөр 90.000.000 төгрөг, хоёр дүүгийнхээ дээд сургуулийн төлбөрт 36.000.000 төгрөгний талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогчийн 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б.Л хүнсний бараа
262.000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хүнсний бараа 51500 төгрөг, Барс-1 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хүнсний бараа 157500 төгрөг, Барс 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хүнсний бараа 45700 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хүнсний бараа 87800 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хүнсний бараа 16700 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хүнсний бараа 167500 төгрөг, Барс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хүнсний бараа 23500 төгрөг, Барс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүнсний бараа 193000 төгрөг, Барс-1 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн огурци 30000 төгрөг, Барс-1 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүнсний бараа 480000 төгрөг, Барс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үхэр, хонины мах 160000 төгрөг, Барс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүнсний бараа 94200 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүнсний бараа 162000 төгрөг, Барс-1 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хүнсний бараа 57000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн сүү, шар тос 198000 төгрөг нийт 2.186.400 төгрөгний нэхэмжлэл гаргасан ба дээрхи зарлагын баримтуудад хэн авсан нь тодорхойгүй бөгөөд нотлох баримтын хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нотлох баримтын шаардлага хангасан 2020 оны 11 үгээр сарын 09-ний өдрийн Улаанбаатараас Эрдэнэт гэх замын зардлын 56000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид замын зардалд 160000 төгрөг төлсөн болно.
Хохирогч А.Б , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э нар нь энэ хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.А нь “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь насын хохироосон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгтийн 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж хуулчилсан байх ба шүүгдэгч Д.А нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлнө гэдгээ илэрхийлсэн, төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан байх тул шүүгдэгчид дээрхи хуулийн хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Д.А ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг шүүгдэгч биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Д.А ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №****** дугаартай жолоочийн үнэмлэхийг Архангай аймгийн Шүүхийн шийдвэргүй гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН