| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0211/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/220 |
| Огноо | 2020-11-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/220
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Шүүгдэгч Ж.Д , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д т холбогдох эрүүгийн 2015003150215 дугаартай, 163/2020/0211/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, боловсрол мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ...д оршин суух, ял шийтгүүлж байсан, О овогт Ж.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д ын өгсөн: Гэм буруу дээр маргахгүй, хохиролд утсыг өгөөд эмчилгээний зардалд 180000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 2015003150215 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Д.Б той “утас авч явлаа” гэх шалтгаанаар маргалдах явцдаа түүний толгойн тус газарт нь чулуугаар цохиж толгойд няцарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Б ын өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө 09 цаг өнгөрч байхад намайг гэртээ байж байсан чинь манай хороонд амьдардаг Г , Д гэх эхнэр, нөхөр хоёр гэрт орж ирсэн. Тэгээд Г , Д хоёр намайг гуйгаад “Төрийн банк ороод өгөөч, хүүхдийн мөнгөө авъя” гэхээр нь би өөрийнхөө мотоцикльтой Төрийн банк руу хүргэж өгсөн. Банк орчихоод Г , Д хоёр “гэртээ харина” гэхээр нь хүргэж өгөхөөр болсон. Гэрт нь хүргэж өгөх далимдаа Аптан дэлгүүр дээр зогссон. Аптан дэлгүүрээс Г , Д хоёр нэг шил 0.75 литрийн архи авч гарч ирсэн. Дараа нь шууд Г ынх руу явсан. Г ынд очоод дэлгүүрээс авсан нэг шил архиа задалж уухаар болсон. Архиа задлаад тойруулж байхад Г ын эхнэр Д гар утсаа миний гар утастай сольё гэж хэлсэн. Д ын гар утас цэнэггүй байхаар нь би Д т “гар утасны чинь цэнэглэгч байхгүй юм уу, асахгүй байна” гэж хэпсэн. Би “гар утасны цэнэглэгч байхгүй бол замаараа цэнэглэгч аваад гар утсыг чинь ажиллаж байгаа эсэхийг үзээд өөрийнхөө гар утсаа чиний гар утастай сольё” гэж хэлсэн. Тэгээд би өдөр Д ын гар утсыг аваад гэр лүүгээ явсан. Замаараа дэлгүүрээр орж гар утасны цэнэглэгч аваад гэртээ очиж цэнэглэж үзэхэд хэвийн ажиллаж байсан. Манайд ирээд “гар утас өгөөдөх” гэж уурласан. Тэгэхээр нь би “над руу юундаа уурлаж байгаа юм” гэж хэлээд би “гар утсаа чиний гар утастай солих албатай биш” гэж хэлээд гар утсыг нь буцаагаад өгсөн. Дараа нь намайг гэр лүү орох гээд эргэж хараад явж байтал Д намайг газарт түлхэж унагаасан. Газраас босоход Д газраас чулуу аваад миний толтой руу цохисон. Тэгээд нөхөртэйгээ хамт таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд цусаа гоожуулж гэртээ хариад, цус тогтохгүй болохоор нь аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр очиж оёдол тавиулсан. Оёдол тавиулаад 2020 оны 09 сарын 23-наас 24-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 10-12 тал/
“...2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “...Би Д аас 188000 төгрөгөө гаргуулж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13-14тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “Д.Б ын биед толгойд нэг тооны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 286 дугаартай дүгнэлт /хх-22-23 тал/,
Шүүгдэгч Ж.Д ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай гэрт манай хорооны Б гэдэг ах надтай гар утсаараа өөрийнхөө гар утсыг солихоор болсон. Тэгээд Б ах миний гар утсыг авч яваад гэр лүүгээ явах замаараа дэлгүүр орж цэнэглэгч авчихаад гэртээ очиж асааж үзээд өөрийнхөө гар утсаар миний гар утсыг солино гэхээр нь Б ахад гар утсаа өгөөд явуулсан Тухайн үед нөхөр бид хэд манай гэрт нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд Б ахыг орой манайд ирж сольсон гар утсаа өгөх юм болов уу? гэж зөндөө хүлээсэн боловч ирэхгүи байсан. Тэгээд Б ахыг ирэхгүй болохоор нь нөхөр бид хоёр Б ахынх руу очихоор болоод такси бариад явсан. Б ахынх руу очтол Б ах гэртээ ганцаараа байсан. Б ахад уурлаж “миний гар утсыг өгөөдөх” гэж хэлээд гар утсаа авсан. Тэгээд Б ахыг гэр лүүгээ орох гэж байхаар нь би уурандаа Б ахыг газарт түлхэж унагаагаад Б ахыг газраас босч ирэхээр нь газар байсан чулууг барьж аваад толгой руу нь нэг удаа цохичихоод таксинд суугаад явсан. ....” гэх мэдүүлэг /хх-31-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ж.Д ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ж.Д нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Б ын гэм хорын хохиролд 180200 төгрөгийг төлснөөр /хх-39 тал/ хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна. Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Д ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ж.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Д ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.Д нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 33-36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн болон ам бүлийн тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.Д нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ...од эрхэлсэн тодорхой ажил орлогогүй амьдардаг зэрэг түүний хувийн байдал болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Д нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: