Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/223

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.Д  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д ид холбогдох эрүүгийн 2015002880224 дугаартай, 163/2020/0218/Э индекстэй хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл ганцаар оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б.Д.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д ийг бусдын мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д ийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хохирлыг төлсөн гэх мэдүүлэг, эрүүгийн 2015002880224 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч

Б.Д  нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ... гэх газраас иргэн В.Ц гийн бэлчээрт явж байсан 1 тооны хүрэн зүсмийн үхрийг хулгайлан авч өөрийн гэрийн ард уясан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт цугларсан хохирогч В.Ц гийн өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд манай хүрэн халзан зүсмийн хязаалан гунж маань ирэхгүй байсан. Уг нь өдөр бүр тугал дээрээ ирж саалгадаг. Үнээ маань ирэхгүй болохоор цагдаад дуудлага өгөөд хайж явсан. Хайгаад модон дотор “өөв өөв” гээд дуудаад явж байтал Б  гэх айлын байшингийн яг ард нь цагаан уяагаар эвэрнээс нь бат бөх уяад арын хожуулнаас уясан байдалтай байсан. Би очиж үхрээ аваад айгаад шууд тэндээс явсан. Тэр үед хүмүүс дуугарч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

Гэрч Б.С ийн өгсөн: “Манай ах Д  2020 оны 05 дугаар сарын үед ирсэн. Би төрөх гээд явахдаа өөрийн 4 настай хүү М той үлдээгээд явсан. Ирэхэд хамт байж байсан. ...Ирээд харахад байшингийн ард ухаа үхэр уяатай байж байсан. Д  надад хэлэхдээ “миний үхэр, холоос хүн авчирч өгсөн” гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. ...” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

Гэрч Д.Д ын өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би Булган сумын төв орж үсээ засуулаад 18 цагийн орчимд ирэхэд манай эхнэр С ийн гадаа нэг үхэр уяатай байгаа харагдсан. С ийн ард талаас ямаагаа татахаар очиход С ийн гадаа байшингийн ард талд өрөөсөн эвэрний үзүүр нь хугархай хар хүрэн үхэр уяатай байсан. Хэрэг болсон өдрөөс 2 хоног орчмын дараа байх Д ийн гэрт ороход “С ийн жаахан банди намайг “үхэр уяад өгөөч” гээд байхаар нь үгэнд нь ороод чацга алдсан үхэр байсан болохоор санаа зовоод үхрийг уясан гэж Д  надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг

/хх-29-30 тал/,

Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №210178 дугаартай: “2 удаа тугалсан хязаалан хөхүүл гунж 1100000 төгрөг” гэх дүгнэлт /хх-33-38 тал/,

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн дүү С ийн хүү болох 4 настай М ын харж байхад байшингийн гадаа үхэр ирсэн юм шиг байсан. Би М оос “гадаа юу ирсэн байна” гэж асуухад “нэг үхэр байна” гэж хэлсэн ба М  “наад үхрээ уячих”  гэхээр нь би тухайн үхэрний эвэрийг цагаан уяагаар уяад байшингийн хажууд байсан хожуулаас уячихаад байж байхад орой цагдаа нар ирсэн. ...Ямар нэгэн санаа зорилго агуулаагүй. Ц гийн үхэр гэж мэдээгүй. Үхрийг Ц д буцаагаад өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-77 тал/ зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч үхрийг биет байдлаар буцаан өгсөн байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Ц  нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

 “Хулгайлах” гэмт хэрэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Д  нь уг үхрийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж уясан, түүний “миний үхэр, холоос хүн авчирч өгсөн” гэж Б.С т хэлж байгаа зэрэг үйлдлээр түүний үйлдсэн гэмт хэргийн сэдэл, санаа зорилго тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар Б.Д ийн үйлдэл нь шунахайн сэдэлттэй, тухайн мал нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Ц д 1100000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Д  нь хохирлыг биет байдлаар буюу үхрийг буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байх тул төлөх төлбөргүй гэж үзнэ.

        Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Д ийн бусдын мал хулгайлсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Д ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Д ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн...”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-53, 57-60 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгах хуудас,  багийн засаг даргын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон Багануур дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ...т ганцаараа мал аж ахуй эрхлэн амьдардаг зэрэг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Д ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, нэг жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 метр урттай уяаг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, шүүгдэгч Б.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Б.Д ийг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч Б.Д ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Б.Д ид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Д ид сануулсугай.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 метр урттай уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах М.Баасандоржид далгасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ЦЭРЭНХАНД