| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06427/И |
| Дугаар | 102/ШШ2016/05602 |
| Огноо | 2016-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2016/05602
| 2016 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2016/05602 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 16-р хороо, Согоотын 4-59 тоотод оршин суух, Татварын ерөнхий газар нягтлан бодогч ажилтай, регистр ВЮ84061004, Жаа овогтой Эрдэнэбатын Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, АОС байр, 12 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ШЗ77042178, Хотгойд овогтой Ёндонжамцын Бадраа,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 16-р хороо, Бэлхийн 33/5-51 тоотод оршин суух, Смарт рийл эстейт ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, регистр КЮ78031071, Боржигон овогтой Нармандахын Азбилэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 239 000 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжбадгар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагч Н.Азбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Минжбадгар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Наранцэцэг нь 2016 оны 01-р сарын 15-ны өдөр Ё.Бадраатай зээлийн гэрээ байгуулж, 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2205061489 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 37 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061491 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 76 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 91 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061493 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 68 тоот 3 өрөө байрыг тус тус барьцаалж баталгаажуулсан. Ё.Бадраа нь 3 сарын хүүгээ төлсөн боловч үндсэн ээл 150 000 000 төгрөг, зээлийн хүү 14 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг нийт 239 000 000 төгрөгийг хариуцагч Ё.Бадраа, Н.Азбилэг нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадраа нь 2015 оны 12-р сард Наранцэцэгээс 70 000 000 төгрөг зээлсэн. Үүнийхээ дараа 2016 оны 1-р сард дахин гэрээ хийж 150 000 000 төгрөгийг зээлсэн. Зээлийн хүүг төлсөн. Одоо үндсэн зээлийг 14 000 000 төгрөгийн хүүтэй нь төлнө. Харин алдангийг төлөхгүй гэв.
Хариуцагч Н.Азбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бадраа нь 2015 оны 12-р сард 70 000 000 төгрөг зээлсэн. 2016 оны 1-р сард 80 000 000 төгрөг зээлээд нийт 150 000 000 төгрөг болж гэрээ хийсэн. Зээлийг би аваагүй, харин хамтран зээлдэгч гэж гарын үсэг зуруулсан. Би хариуцахгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Наранцэцэг нь Ё.Бадраа, Н.Азбилэг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 239 000 000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ё.Бадраагаас гаргуулахаар хангаж, хариуцагч Н.Азбилэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Э.Наранцэцэг нь 2016 оны 01-р сарын 15-ны өдөр Ё.Бадраатай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 150 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, улсын бүртгэлийн Ү-2205061489 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 37 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061491 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 76 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 91 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061493 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 68 тоот 3 өрөө сууцыг тус тус барьцаалан зээлүүлэхээр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, барьцааны гэрээ нь энэ хуулийн 156-р зүйлийн 156.1, 156.2, 166-р зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, зээл, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна./хх 5,6/ байна.
Зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 150 000 000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Ё.Бадраа нь зээлийн хүүнд 18 000 000 төгрөгийг төлсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Харин зээлдэгч нь үндсэн зээлийг төлөөгөгүйгээс нэхэмжлэгч маргаж, үндсэн зээл 150 000 000 төгрөг, хүү 14 000 000 төгрөг, алданги 75 000 000 төгрөг нийт 239 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч Ё.Бадраа нь үндсэн зээл, гэрээг сунгаагүй боловч нэхэмжилсэн хүү 14 000 000 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн байна.
Гэрээний 2-р зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба гэрээний хугацаа 2016 оны 04-р сарын 15-ны өдөр дуусчээ. Нэхэмжлэгч нь 2016 оны 7-р сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ өдрөөс тооцвол алдангийн хэмжээ 78 000 000 төгрөг болохоор байна. Иймд 50 хувиас хэтрээгүй хэмжээний буюу 75 000 000 төгрөгийн алдангийг хариуцагч Ё.Бадраа төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээнд “зээлдэгч” гэж Н.Азбилэг гарын үсэг зурсан боловч зээлийг түүнд шилжүүлээгүй, хариуцагч Ё.Бадраа зээлийг шилжүүлэн авсан, гэрээний үүргийн талаар маргаагүй, Н.Азбилэгийг зээл авсан гэж нэхэмжлэгч маргаагүй байна. Иймд түүнийг Иргэний хуулийн 242-р зүйлд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэж үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.
Хариуцагч Ё.Бадраа шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ёндонжамцын Бадраагаас 239 000 000 /хоёр зуун гучин есөн сая/ төгрөг гаргуулж Эрдэнэбатын Наранцэцэгт олгож, Нармандахын Азбилэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205061489 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 37 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061491 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 76 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061488 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 91 тоот 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205061493 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7-р хороо, 3-р хороолол, 62-р байрны 68 тоот 3 өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 352 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ё.Бадраагаас 1 352 950 /нэг сая гурван зуун тавин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА