| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0223/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/227 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/227
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д д холбогдох 163/2020/0223/Э индекстэй, эрүүгийн 2015000000225 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Булган аймгийн ...анд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар ... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогтой П.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны оройн 19 цагийн орчим ... хашаанд Ш.Э ын нүүрэн тус газарт нь хөл болон гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000225 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ш.Э ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн ...д байрлах Д гэх айлд бэр гуйж хадаг тавих найранд очиж найрласан. Айлд найрлаад архи ууж тасарсан, өөрийн ухаангүй болсон байсан. Нэг сэрэхэд Д гийн хашаан дотор толгой руу өшиглөж байхад сэрсэн. Өшиглүүлээд босоход Д зогсож байсан. Би таньсан...гэх мэдүүлэг /хх-ийн 2023 дугаар хуудас/,
Гэрч Х.Х ын өгсөн: “...нөхрийгөө аваад хөдөө гэрлүүгээ явах гээд ороход Э багшийг Д өшиглөөд хаячихлаа гээд Д гэх хүүхэн хэлж байсан. Э багштай Д муудаад гадаа гараад өшиглөсөн гэж байна өшиглөсөн гэдгийг нь бол бид нар хараагүй хүүхэд харсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Н.Д ын өгсөн: “...хэсэг сууж байгаад Э багш гараад хэсэг хугацааны дараа Э багш гадаа зодуулчихсан байна гэхээр нь гараад очиход нүүр нь нил цус болчихсон, Д хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3940 дугаар хуудас/,
Гэрч Д.С ийн өгсөн: “...би хот руу явах гээд гадаа унаагаа хүлээгээд гадаа машин дотор утсаар яриад сууж байхад хашаан дотор 2 хүн хоорондоо газар уначихсан ноцолдоод байсан. Очоод салгахад Д ах, Э багш нар байсан. Би салгаад ээжид ороод зодолдсон талаар нь хэлээд буцаж гараад машин дотор суугаад удаагүй байж байтал миний явах машин ирээд би хот руу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дУГААр хуудас/,
Яллагдагчаар П.Д мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 10 дугаар сарын 07өдөр эхнэр Х ын хамт сумын төв рүү найз Мөнхжаргалын хүүхдийн угаалганд очсон тэнд архи их уусан болохоор би согтсон байсан юм нэг мэдсэн чинь Ш.Э ахыг цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11969 тоот дүгнэлтэнд: 1. Ш.Э ын биед дээд уруулын баруун талд баруун талын завьжинд нэвтэрсэн шарх, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 44-46 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 33-38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 07-ны оройн 19 цагийн орчим ... хашаанд Ш.Э ын нүүрэн тус газарт нь хөл болон гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ш.Э , гэрч Х.Х , Н.Д , Д.С нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ш.Э ын биед дээд уруулын баруун талд баруун талын завьжинд нэвтэрсэн шарх, цээжинд цус хуралт, тархи доргилт гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11969 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Д гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч П.Д гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ш.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч П.Д г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Д гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН