Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 113/ШШ2019/0007

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Д аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Б” ХХК

“Д аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал С.Д, түүний өмгөөлөгч Б.М, иргэдийн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Иргэн С.Д нь 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-ийн захирал Ц.С-тэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан дэлгүүр, граж, уурын зуух болон гэрээний хавралтад заагдсан бусад дагалдах эд хөрөнгийг худалдан, автомашины тохижуулсан талбайг зээмшлийн гэрчилгээтэй болгон Ц.С-ийн мэдэлд шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ хийсэн байдаг. Мөн үүнтэй холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” хийгдсэн ба гэрээ болон холбогдох баримтуудыг үндэслэн аймгийн Засаг дарга 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжаараа худалдааны төвийн үйлчилгээний болон автомашины зогсоолын талбайн газруудыг “Х” ХХК-д шилжүүлэн олгосон.

С.Д нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, газрын эрх шилжүүлэх гэрээ”-үүдтэй холбогдсон хэд хэдэн төрлийн шаардлага гарган иргэний журмаар удаа дараа шүүхэд хандан маргаан үүсгэж байсан ба хэргийг анхан шатны шүүхээс Улсын Дээд шүүх хүртэл хянан хэлэлцэж талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоосон.

Д аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 500 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа билээ.

Мөн аймгийн Засаг дарга С.О нь “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 дүгээр захирамжийг гаргахдаа дараах холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн.

  1.  2008 оны 281 дүгээр захирамжийн үндэслэл болсон дээрх гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр үйл баримтаар хангалттай нотлогдсоор байхад тэрээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн. Тухайн зүйл хэсэгт заасан заалтыг хэн гэгч этгээд хэрхэн зөрчсөн болох нь тодорхойгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй зүйлээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
  2. Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “г” хэсэгт зааснаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан.
  3. Газар эзэмших, ашиглахтай холбоотой нэг ижил шатны Засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсгийг зөрчсөн.
  4. Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг эдлэн газрын зориулалтыг хууль бусаар өөрчлөн бусдын эзэмшил газрыг нийтийн эзэмшилд шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
  5. Аймгийн Засаг дарга С.О-ийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт “...газрын хэмжээ байршил зэргийг нягт тооцолгүйгээс...” иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулсан байна гэж үзжээ. Үүнээс үзэхэд хохирсон аж ахуйн нэгж нь “Х” ХХК байхаар байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч одоог хүртэл ямар нэгэн хариуг ирүүлээгүй тул уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтын дагуу гомдлоо гаргаж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авч аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Д аймгийн Засаг дарга С.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамж нь дээрх нэхэмжлэлд дурдсан газартай холбоотой хүчин төгөлдөр үйлчилж байгаа захирамжийг засч залруулах зорилготой гарсан. Уг захирамжаар “Б” ХХК-ийн 018 дугаар гэрчилгээтэй 7949 м.кв газрыг “Х” ХХК-д шилжүүлэхдээ дээрх 018 дугаар гэрчилгээнд ямар газрууд багтаж байгааг нягт тооцолгүй алдаа гаргасан байсныг залруулсан. Түүнээс аль нэг иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашигт нийцүүлэх, эсвэл бусдыг хохироох зорилго агуулаагүй болно. Цаашид маргаан үүсгээд байгаа 2005 онд анх автомашины зогсоолын зориулалтаар олгогдсон 1786 м.кв /0.1786 га/ талбай бүхий газрыг нийт ард иргэдийн эрх ашгийн үүднээс нийтийн эзэмшилд шилжүүлэх, мөн 40, 20 айлын орон сууцны барилгын 4180 м.кв /0.4180 га/ талбай бүхий газрыг одоогийн зориулалтын дагуу оршин суугчдын эрх ашгийн үүднээс албан ёсоор нийтийн эзэмшлийн газар болгохоор тус тус зохицуулах талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/-т даалгасан юм. Гэвч захирамжийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх талаар аймгийн ГХБХБГ-аас хариуцлагагүй хандсаны улмаас өнөөдрийг хүртэл асуудлыг шийдээгүй байна.

          ...Автомашины зогсоолын талбайг олон нийтийн эрх ашгийн үүднээс 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн 90 гаруй сая төгрөгөөр засварлан тохижуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө нь орон нутгийн өмч болж бүртгэгдсэн байх учиртай, энэ ч учраас уг автомашины зогсоолын талбай нийтийн эзэмшил /төрийн өмч/-ийн байх нь хэрэгтэй.

          Дээрх захирамжийг хүчингүйд тооцвол иргэд олон нийтийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл бий болох тул дээрх захирамжаа хүчингүй болгох боломжгүй байна” гэжээ.

          Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн захирал С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Асуудлыг нягталж шалгаагүй захирамж гаргасныг бодит үндсэн баримтанд тулгуурласан Д аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамж нь бусдын эрх ашиг хууль зүйд нийцсэн юм.

          Харин “Б” ХХК олон жил хохирч байсныг гэрчилсэн баримт бичиг болсон болно” гэжээ.

          Иргэдийн төлөөлөгч Б.Д дүгнэлтдээ:  “2008 оны 3 дугаар сард “Б” ХХК нь Ц.С-тэй харилцан тохиролцож гэрээгээ байгуулахдаа 7949 м.кв талбай газрыг зарсан. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Д аймгийн Засаг даргын А/391 дүгээр захирамжийг буруутай гэж үзэж байна. Учир нь 2008 онд 2 компанийн зүгээс харилцан тохиролцоод газар болон үл хөдлөх хөрөнгөө зарсан байна. 1786 м.кв автомашины зогсоол 7949 м.кв талбайн газрын гэрчилгээнд ороогүй бол аймгийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж байхгүй байна гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас Д аймгийн Засаг даргад холбогдуулж тус аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Д аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т “тус аймагт гамшгаас хамгаалах Команд штабын дадлага, сургууль зохион байгуулах болсон тул “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна, шүүх хурлаас гарсан шийдвэрийг хүндэтгэх болно” гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчөөс “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой, заавал шүүх хуралдаанд оролцуулах саналгүй” гэснийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн захирал Н.Б болон түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.П нарыг  оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“Б” ХХК нь Д аймгийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар олгох тухай” 86 дугаар захирамжаар 2400 м.кв, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газрын зөвшөөрөл олгох тухай” 139 дүгээр захирамжаар 15*7,0 хэмжээтэй /105 м.кв/, 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн “Аж ахуйн нэгж, албан байгууллагуудад газар эзэмшүүлэх тухай” 64 дүгээр захирамжийг үндэслэн 1997 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 018 дугаар гэрээгээр 5424 м.кв газруудыг тус тус эзэмшиж байжээ.

Улмаар “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х” ХХК-ийн захирал Ц.С нар нь 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ[1] болон “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг[2] тус тус байгуулжээ.

“Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээний нэг дэх заалтаар 7949 м.кв талбай бүхий газрыг “Х” ХХК-д үнэ төлбөргүйгээр шилжүүлж, уг гэрээний нэмэлт нөхцөл гэх 5 дахь заалтаар “үйлчилгээний өмнөх баруун талын машины тохижуулсан талбай нь дээрх хэмжээнд багтаж байгаа болно” гэж заасан бөгөөд тус гэрээ хүчин төгөлдөр болох нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 529 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг үндэслэн Д аймгийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх” тухай 281 дүгээр захирамж гарсныг үндэслэн тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар “Х” ХХК-тай газар эзмшүүлэх гэрээ байгуулж, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0208405 дугаартай “Худалдаа үйлчилгээний төв”-ийн зориулалттай 4180,0 м.кв, 0208406 дугаартай “Автомашины зогсоолын тохижуулсан талбай”-ны зориулалттай 1780,0 м.кв газрыг тус тус эзэмшүүлэхээр гэрчилгээ олгожээ.

Гэтэл Д аймгийн Засаг дарга 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/391 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь заалтын “г”, 29.3 дахь хэсгийг тус тус баримтлан “... иргэн Ц.С /”Х” ХХК/-т шилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын хэмжээ, байршил зэргийг нягт тооцолгүй дээрх 7929 м.кв газарт ороогүй аймгийн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 157 дугаар захирамжаар “Б” ХХК-д автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1786 м.кв талбай бүхий газрыг оруулан тооцож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсгийн зарим хэсгийг зөрчиж, иргэн, аж ахуйн нэгжид чирэгдэл учруулсаар байх тул дээрх “Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2008 оны 281 дүгээр захирамжийн 1 дүгээр заалтын доторх “Б” ХХК-ийн эзэмшилд байсан үйлчилгээний зориулалттай худалдааны төвийн 4180,0 м.кв /0,418 га/, автомашины зогсоолын 1780,0 м.кв /0,178 га/ хоёр нэгж талбарын газрыг “Х” ХХК-д” гэсэн хэсгийг хүчингүй[3] болгосугай” гэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасан байна.

Хуулийн дээрх заалтаас үзвэл Засаг дарга иргэдээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх, хууль тогтоомжид нийцээгүй захирамжаа хүчингүй болгох эрхтэй юм.

Гэтэл дээрх маргаан бүхий 2014 оны А/391 дүгээр захирамжийг гаргахдаа автомашины зогсоолын зориулалтаар олгосон 1786 м.кв талбай бүхий газар нь 7929 м.кв газрын хэмжээнд ороогүй болохыг шалган, нотлох баримтаар тогтоогоогүй, 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших гэрчилгээг шилжүүлэх” тухай 281 дүгээр захирамж ямар хууль тогтоомжид хэрхэн нийцээгүй талаар дүгнэлт хийгээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар[4] болон өмнөх 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  шүүх хуралдаан дээр тайлбарласан тэмдэглэл[5], Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хийсэн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл[6] зэргээр тогтоогджээ. 

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар:”, тус заалтын г/-д “иргэдийг хүлээж авах ажлыг зохион байгуулж, тэднээс гаргасан өргөдөл, санал, гомдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх;” гэж зааснаар хэн гэж иргэнээс гаргасан өргөдлийг аль хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Д аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий дээрх актыг гаргахдаа шийдвэр гаргах болсон үндэслэл, шалтгаанаа баримтаар тогтоогоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Х” ХХК-д уг захирамжийг гаргах болсон талаар урьдчилан танилцуулаагүй, улмаар захирамж гарсны дараа ч түүнд уг захирамжийг албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй нь буруу бөгөөд нэгэнт шүүхийн шийдвэрээр хуулийн хүчин төгөлдөр болох нь тогтоогдсон “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд заагдсан 7949 м.кв газарт автомашины тохижуулсан талбай 1786 м.кв газар ороогүй гэж Д аймгийн Засаг дарга 2014 онд А/391 дүгээр захирамжийг гаргасан нь үндэслэлгүй юм.

Д аймгийн Засаг дарга 2014 оны А/391 дүгээр захирамжийн үндэслэлээ 2008 оны 281 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсгийн зарим хэсгийг зөрчсөн гэж дүгнэсэн байх боловч аль хэсгийн ямар шаардлагыг газар эзэмшигч зөрчсөнийг шалган тогтоогоогүй байна.

Тус аймгийн Засаг дарга 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 281 дүгээр захирамжийг гаргахдаа “Б” ХХК-ийн захирал С.Д, “Х” ХХК-ийн захирал Ц.С нар “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулсан, нотариатаар гэрчлүүлсэн, эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр, татвар хураамж төлсөн зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байх тул Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гаргасан “Д аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн энэхүү шийдвэр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: ... 23.3.3.газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх; ... 23.4.Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна. ... 23.4.4.газрын мэдээллийн санг эрхлэх;”, Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмын[7] 8 дахь хэсгийн 8.5-д “Сумын Газрын даамал нь Засаг даргын шийдвэр гарч эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын урьдчилсан байдлаар тогтоосон солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх ажлын мэдэгдэл болох “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг аймгийн Газрын алба болон кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагад өгнө” гэж заасны дагуу “Б” ХХК, “Х” ХХК нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээнд заасан 7949 м.кв талбай бүхий газрын солбицлыг газарт бэхлэх, тэмдэгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх эрх хэмжээгээ хэрэгжүүлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Д аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/391 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ

                                                 ШҮҮГЧ                            Н.ДАМДИНСҮРЭН

                                        ШҮҮГЧ                            З.ГАНЗОРИГ

[1] ХХ 1-ийн 17 дугаар тал

[2] ХХ 1-ийн 16 дугаар тал

[3] ХХ 1-ийн 4 дүгээр тал

[4] ХХ 1-ийн 51 дүгээр тал

[5] ХХ 5-ын 169-171 дүгээр тал

[6] ХХ 2-ын 149-155 дугаар тал

[7] ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралтГовьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,

[7] ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83  дугаар тушаалын хавсралт