| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00659/И |
| Дугаар | 102/ШШ2017/00695 |
| Огноо | 2017-03-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2017/00695
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн тойргийн 101 тоотод байрлах “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Алтанхуягийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Ням-Очир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Азхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эс Эс Жи Пи” ХХК-д холбогдох үзүүлсэн үйлчилгээний төлбөр 7,984,227 төгрөг болон арбитрын зардал гаргуулах тухай 62/16 тоот хэргийг Монголын Олон Улсын болон Үндэсний Арбитраас үүсгэж зохих журмын дагуу харуицагчид нэхэмжлэлийг гардуулахаар тус компанитай байгуулсан гэрээнд заасан хаягаар хандсан боловч хариуцагч тус хаягт дээр байдаагүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хойшилсоор байна. Бид арбитрд хүсэлт гаргаж, улсын бүртгэлийн газраас дэлгэрэнгүй лавлагаа гаргуулсан боловч дэлгэрэнгүй лавлагаан дэх хаягт мөн адил оршин суудаггүй байна. Иймд тус “Эс Эс Жи Пи” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан Айлуш овогт А-ийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..регистртэй, “Эс Эс Жи Пи” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан …Айлуш овогтой А-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргачийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаас үзэхэд “Эс Эс Жи Пи” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан Айлуш овогт Алтанхуяг нь иргэний хэргийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байх тул “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн хүсэлтийг хангаж, “Эс Эс Жи Пи” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан Айлуш овогт Алтанхуягийг эрэн сурвалжлах нь зүйтэй байна.
Мөн хүсэлт гаргагч “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Асланбек түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх тухай хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эс Эс Жи Пи” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан Айлуш овогт А-гийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.”Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 99227820 дугаартай болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА