| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/13 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Д.Буяндалай
Хохирогч, шүүгдэгч Б.Г
Хохирогч, шүүгдэгч Б.Б
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б , Б.Г, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г нарт холбогдох эрүүгийн 2038005340403 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Г ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Б ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж зүүн доод 3 дугаар үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Г ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх,хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Б ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж зүүн доод 3 дугаар үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүү мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан шүүгдэгч Б.Б , Б.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 20380205340403 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч, хохирогч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө Төмөрбулаг сумын Тээл-4 дүгээр багт “Зун гол” гэх газарт гэртээ байж байхад манай нагац ах Б хүү Г-ын хамт манай гадаа ирээд гараад ир пизда минь гэхээр би хэсэг байж байгаад гараад очсон Б пизда минь гээд миний толгойн тус газар хоёр цохисон тэгээд салсан. Тэгээд та нар яагаад байгаа юм бэ гэж асуухад Г хажуугаас ирж намайг барьж аваад миний зүүн талын шанаа нь тус газар 2-3 удаа цохисон. Б хүүгээ толгой руу нь битгий цохь элэг рүү нь цохь гээд миний баруун талын хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгтэл Б газраас банз аваад миний толгойн тус газар нэг цохисон тэгэхэд миний толгойноос цус гоожиж би газар унасан. Тэгээд би хэсэг ухаан алдсан. Нэг мэдсэн манай эхнэр миний хажууд ирсэн байсан. Б, Г хоёр мотоциклоо асаагаад явж байсан. Б явахдаа эргэж ирж буудаж ална гээд байсан. ...Толгой маш их өвдөж байна. Хүзүү шанаа, нүүр зэрэг маш их өвдөж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Зүгээр гэртээ байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авна. ”... гэх мэдүүлэг /хх-7-8х/,
Шүүгдэгч, хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө дүү Г-ын гэрт нь хүү Г-ын хамт очоод гэрийн гаднаас нь Г-ыг дуудаж гаргаж ирээд чи яахаараа миний эхнэрийг зодож хэл амаар доромжилдог юм бэ гэсэн. Г яагаад юм гэхээр нь би очоод барьж аваад толгой руу нь 2-3 удаа цохисон Г миний шүдийг булга цохисон байсан. Тэгээд манай хүү Г Г-ыг барьж аваад хоорондоо ноцолдоод байж байхад нь газар байсан банзыг аваад Г-ын толгой руу нь нэг цохисон Г тэр үед газар унасан эхнэр нь тугалын зэлнээс ирж явсан. Тэгээд би хүүгээ аваад мотоциклоороо гэр лүгээ явсан. Би Г-ыг цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэхдээ Г миний шүд рүү цохисон гомдолтой байна.”... гэх мэдүүлэг /хх-12-13х/,
Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ ... 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө Г-ын гэрт аав Б ийн хамт очоод гэрийнх нь гаднаас нь Г-ыг дуудаж гаргаж ирээд аав Г ахыг чи яахаараа миний эхнэрийг зодож хэл амаар доромжилдог юм гэсэн. Г яадаг юм гэхээр нь аав Б барилцаж аваад хоорондоо цохилцоод байсан. Яг сайн анзаарч хараагүй би мотоциклоо данхраадаж байгаад очоод салгах гэсэн Г надтай барилцаж аваад аав намайг Г-ыг толгой руу битгий цохь элэг рүү цохь гэж байсан. Гэтэл аав Б газраас банз аваад Г-ын толгойн тус газар руу нь нэг цохисон Г толгойгоо дараад унасан. Тэгтэл эхнэр нь тугалын зэлэн дээрээсээ ирээд та нар яаж байгаа юм ах дүүс хүмүүс ингэж болохгүй биз дээ гэж байсан. Тэгээд аав бид хоёр мотоциклоо асаагаад гэр лүгээ явсан. ”... гэх мэдүүлэг /хх-18-19х/,
Гэрч Д.П нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өглөө үхрээ саагаад сууж байсан Б хүүтэйгээ хамт миний хажуугаар гараад манай гэрийн үүдэнд очиж зогсож байсан. Б гуай хөөе пизда гараад ир гээд орилоод байсан. Нэлээн удаж байгаад манай нөхөр Г гэрээс гараад ирсэн Б мотоциклийн араас буугаад манай нөхөртэй барилцаад авсан. Тэгээд намайг наанаас нь яваад очих хооронд Б ийн хүүхэд Г манай нөхөр Г-ыг барьж аваад толгой руу нь цохиж харагдсан. Гэтэл Б газраас банз аваад манай нөхрийн толгойн тус газар нэг цохисон манай нөхөр газар унасан. Гэтэл Г гэдэг залуу Г-ын нүүрэн тус газар нэг өшиглөсөн. Би хажууд нь очоод боль та нар ах дүү хүмүүс байж ямар муухай хүмүүс вэ гэж хэлсэн. Нэлээн хэрүүл хийж байгаад Б, Г хоёр мотоциклоо асаагаад явсан. Г-ыг босоод ирэхээр нь мотоциклоор ойрхон байдаг Чаминчулуун гэдэг айлд очиж эмнэлэг, цагдаа дуудсан. Б явахдаа эргэж ирж буудаж ална гээд байсан. ”... гэх мэдүүлэг /хх-20-21х/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт:
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон
Шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-60х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63х/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-56-59х/,
Шүүгдэгч Б.Г-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-61х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримттай холбоотой дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
1. Шүүгдэгч Б.Б нь зээ дүү болох Б.Г-ыг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт байх гэртээ байхад дуудаж гаргаж ирэн үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун, зүүн ухархайн хана, хамар ясанд хугарал, зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулсан,
2. Шүүгдэгч Б.Г 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт байх өөрийн гэртээ байх үед өөрийг нь нагац ах болох Б.Б дуудаж гаргаж шууд биед нь халдаж зодох үед эсэргүүцсэн, эсэргүүцэх явцдаа шүүгдэгч Б.Б ийн биед зүүн доод 3 үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулсан,
3. Шүүгдэгч Б.Г нь өөрийн төрсөн эцэг Б.Б-ийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт амьдрах хамаатны хүн болох хохирогч Б.Г-ыг зодох явцад салгахаар дундуур нь орж барьцалдаж авсан зэрэг байдлууд тогтогдож байна.
Улсын яллагч шүүгдэгч Б.Г нь хохирогч Б.Б-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ын мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж маргана.
Шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч нь шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй байна. Учир нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлох баримтуудыг шинжлэн судлахад Б.Б нь өөрийн хүү Б.Г тай гэрийнх нь гадаа очиж дуудаж гаргаж ирээд түрүүлж довтолгоо хийсэн. Мөн Б.Г нь уг довтолгоонд нэгдмэл санаа зорилготой оролцсон. Зодоон болж байхад Б.Б ийн биед хөнгөн гэмтэл учирсан байгаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 1.3-т “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан. Энэ хуулийн тайлбарт Санаатай өдөөн хатгалга, харилцан зодооны явцад учруулсан гэмтлийг аргагүй хамгаалалтад тооцохгүйгээр хуульчилсан. Гэтэл болсон үйл явдлаас харахад Б.Г нь Б.Б ийг ямар нэг байдлаар өдөөн хатгасан зүйл байдаггүй. Тухайн үед Б.Г нь гэртээ хоёр нялх хүүхдээ хараад байж байсан. Иймд шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцож өгнө үү гэсэн саналтай байна гэж маргана.
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Ц.Баасанбаяр нь шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь эцэг хүү хоёр юм. Мөрдөгч, прокурор нь шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах гэсэн бүх талыг нотлох баримтыг хэрэгт цуглуулж хэргийг зүйлчлэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хэтэрхий нэг талыг баримталсан санагддаг. ... Гэмт хэрэг юунаас болж гарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Мөн хэргийн материалд н.Алтанхуяг гэх хүнд эрх үүрэг тайлбарлаж Б.Г-оор гарын үсэг зуруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны ноцтой зөрчил юм. Хэргийн газрын үзлэгийн зургийг үнэн зөвөөр бэхжүүлж авах ёстой байсан. Эхнэр нөхрийн мэдүүлэг яг адилхан байдаг. Б.Б, Б.Г нар нь Б.Г ыг трактор гэж дуудсан мэдүүлгүүдийн давтамж адил байгаа. ... Б.Г-аас мөрдөгч мэдүүлэг авахдаа эвгүй байдалд оруулж хууль зөрчсөн. Чи аавыгаа хамгаалах гэж очоод зодсон л байж таарна гэх байдлаар хандсан. ...Иймд шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,
Б.Б-т оноосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлж зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна гэж маргана.
Шүүхийн хэлэлцүүлгээр болон хавтаст хэргээс бичгийн нотлох баримтыг талуудын шинжлэн судалсны дараа улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын маргаж байгаад шүүх дүгнэлт хийлээ.Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Б ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа цохиж зүүн доод 3 дугаар үүдэн шүдэнд сулрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүү мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Г-ын “... 2018 онд Б.Б миний 24 тооны малыг хулгай хийгээд төлж өгнө гэсэн боловч өгөөгүй. Дараа нь 2020 оны хавар хэдэн хонь алга болтол хонийг маань имнээд заримыг нь өөр айлын малтай нийлүүлсэн байхаар нь цагдаад өргөдөл бичиж өгсөн. ...2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б хүүтэйгээ манай гадаа ирсэн. Намайг гэрээс гарч ирэхэд Б.Б шууд цохиод авсан. Би ахтай зодолдож байхад хүү нь та байж бай би зодно гээд миний шанаа хэсэг руу 2-3 удаа цохисон. Эхнэр маань банз авахыг харсан юм уу тугалын зэлнээс ирж явсан юм. Б.Г хоорондоо зохицвол зохицъё, чадахгүй бол энэ чигээрээ яваарай гэж хэлж байсан. Би зодуулсан тул аймгийн төв орж эмнэлэгт үзүүлэхээр болж туслах малчин авсан юм. Тэр үед бас 4 үхрээ алдсан. Гэтэл үхрийг маань н.Болдсүх, н.Ариунбаатар нар хулгайлж авсан байсан... гэх мэдүүлэг,
Өмгөөлөгч Ц.Баасанбаярын “...Танай гэр тугалын зэлнээс хэр зайтай вэ? гэсэн асуултад: Шүүгдэгч Б.Г “... Нүдэн баримжаагаар харагдана 300 метр л зайтай байх гэх мэдүүлэг,
Даргалагчаас: Б.Г-оос асууя “...Танай тугалын зэл гэрээс чинь хэдэн метр хол вэ? гэх асуултад: Шүүгдэгч Б.Г “... 200 метр зайтай л байх гэж бодож байна гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г “... Аав бид 2 Б.Г-ын хонинд малаа шүүх гээд гэрийнх нь гадаа очсон. Пизда минь гэж хэлээгүй. Трактор Ганбаа гараад ир л гэж хэлсэн болохоос пизда гэж хэлээгүй. Б.Г аавтай зодолдсон. Би мотоциклоо данхраадаж тавиад очиход над руу дайраад байсан юм. Би өөрийгөө хамгаалахын тулд хөдөлгөөн хийснийг цохисон гэж бодоод байгаа. Би Б.Г-ыг цохиогүй. Эхнэр нь гэрчээр мэдүүлэг өгсөнд гайхаж байна. Тухайн үед эхнэр байхгүй байсан... Б.Г-ыг банзаар цохиулаад унахад би очиж салгасан юм...Маш хурдан болсон гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б-ийн “...Энэ хэрэг өмнө нь болсон хэрүүл, маргаанаас үүдэлтэй гэж бодож байна. Б.Г өмнө нь манай эхнэрийг хэл амаар доромжилж байсан. Б.Г бид хоёр зодолдоод больчихсон байхад эхнэр нь ирсэн юм. Манай хүү Б.Г ыг зодоогүй. Бид 2-ыг л салгасан. Гэтэл мөрдөгчид буруу мэдээлэл өгсөн. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г-ын “... Анх 2018 онд Б.Б миний 24 тооны малыг хулгай хийгээд төлж өгнө гэсэн боловч өгөөгүй. 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б.Б хүүтэйгээ манай гадаа ирсэн. Намайг гэрээс гарч ирэхэд Б.Б шууд цохиод авсан. Би ахтай зодолдож байхад хүү нь та байж бай би зодно гээд миний шанаа хэсэг руу 2-3 удаа цохисон. ... гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б ийн “ ... Энэ хэрэг өмнө нь болсон хэрүүл, маргаанаас үүдэлтэй гэж бодож байна. Б.Г өмнө нь манай эхнэрийг хэл амаар доромжилж байсан. Б.Г бид хоёр зодолдоод больчихсон байхад эхнэр нь ирсэн юм. Манай хүү Б.Г ыг зодоогүй. Бид 2-ыг л салгасан. гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г-ын “... Аав бид 2 Б.Г-ын хонинд малаа шүүх гээд гэрийнх нь гадаа очсон. Пизда минь гэж хэлээгүй. Трактор Ганбаа гараад ир л гэж хэлсэн болохоос пизда гэж хэлээгүй. Б.Г аавтай зодолдсон гэх мэдүүлгүүд болон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дараах зүйлүүд тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б хохирогч Б.Г-ыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд шууд биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл,
Хохирогч Б.Г нь гэнэт ирсэн халдлагаас өөрийн биеийг хамгаалах зорилгоор эсэргүүцсэн үйлдэл, мөн шүүгдэгч Б.Г нь өөрийн аав болох шүүгдэгч Б.Б хохирогч Б.Г нарын зодооныг салгах үйлдэл тус тус тогтоогдож байна.
Эдгээр болон бусад байдлуудыг шүүх нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Г-ын үйлдэл нь:
Хуулиар ологдсон эрхийнхээ дагуу хууль бус халдлагаас өөрийгөө хамгаалах аргагүй хамгаалалтын явцад халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан мөн тухайн халдлагын үед хийгдсэн идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит байдлаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ” Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй”,
мөн зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан хуулийн заалтуудтай нийцэж байна байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Б.Г-ын аргагүй хамгаалалтын үед хийсэн үйлдэл нь хохирогч Б.Б т Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт /хх-23х/ -ээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г-ын тухайд:
Улсын яллагч шүүгдэгч Б.Г нь Б.Б тай бүлэглэж хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ын мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн мэдүүлэг, гэрч н.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Г-ын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж маргана.
Өмгөөлөгч Баасанбаяр нь шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг мөрдөгч, прокурор нь шүүгдэгчийн ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх, цагаатгах гэсэн бүх талыг нотлох баримтыг хэрэгт цуглуулж хэргийг зүйлчлэх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хэтэрхий нэг талыг баримталсан санагддаг. Эхнэр нөхрийн мэдүүлэг яг адилхан байдаг. Б.Б, Б.Г нар нь Б.Г- ыг трактор гэж дуудсан, мэдүүлгүүдийн давтамж адил байгаа. Б.Г-аас мөрдөгч мэдүүлэг авахдаа эвгүй байдалд оруулж хууль зөрчсөн. Чи аавыгаа хамгаалах гэж очоод зодсон л байж таарна гэх байдлаар хандсан. Б.Г-ын хувьд аав нь толгой руу битгий цохь, элэг руу нь цохь гэж хэлсэн гэдэг ч нотлогдоогүй. Үүнээс үзвэл энэ хэрэгт Б.Г-ын үйлдэл оролцоо байхгүй. Мэдээж аавыг нь зодож байхад өмөөрч зодолдох салгах байх гэж бодож байна. Иймд шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргана.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ийн “... Манай хүү Б.Г ыг зодоогүй. Бид 2-ыг л салгасан. Гэтэл мөрдөгчид буруу мэдээлэл өгсөн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г-ын “... Пизда минь гэж хэлээгүй. Трактор Ганбаа гараад ир л гэж хэлсэн болохоос пизда гэж хэлээгүй. Б.Г аавтай зодолдсон. Би мотоциклоо данхраадаж тавиад очиход над руу дайраад байсан юм. Би өөрийгөө хамгаалахын тулд хөдөлгөөн хийснийг цохисон гэж бодоод байгаа. Би Б.Г-ыг цохиогүй. Эхнэр нь гэрчээр мэдүүлэг өгсөнд гайхаж байна. Тухайн үед эхнэр байхгүй байсан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Г-ын “... тугалын зэл гэрээс 300 метр, ... 200 метр хол гэх мэдүүлэг,
Гэрч Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай тугалын зэл нэлээд зайтай намайг ирэх хооронд нэлээн л үйлдэл болсон байх... гэсэн мэдүүлэг бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад талуудын мэтгэлцээний дараа шүүх дүгнэлт гаргахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь Б.Б-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэх үйлдэлд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт, хохирогч болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Б.Г, гэрч Д.П нарын өгсөн мэдүүлэг өмгөөлөгч Б.Баасанбаярын өмгөөллийн үг зэргээр няцаагдаж байна.
Үүнд: Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Гэмт хэрэгт үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэж заасан байх тул,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ”Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан байна.
Б.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагч нь шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг нотлох баримтаар үгүйсгэсэн болон няцаасан зүйл гаргаагаагүй болно.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Г-ыг Б.Б-тай бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Г ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх, хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх энэхүү үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Баасанбаярын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хэрэг учрал болсон газрын фото зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн 2038005340403 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэх Хөвсгөл аймгийн Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээс Б.Г-ын үйлдэл холбогдлыг хууль зааснаар хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Б.Б ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан биед нь халдаж баруун зүүн ухархайн хана хамар ясанд хугарал, зүүн зулайн хуйханд шарх,хамрын нуруу хэсэгт цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний зовхинд няцралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч Б.Г-ын мэдүүлэг /хх-7-8, 14-15х /, шүүгдэгч, хохирогч Б.Б ийн мэдүүлэг /хх-12-13, 16-17х/, шүүгдэгч Б.Г-ын мэдүүлэг /хх-18-19х/, гэрч Д.П-ийн мэдүүлэг /хх-20-21х/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт /хх-26х/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Б үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нар нь эрүүл мэндийн хохирлын хувьд мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Г нарыг эрүүл мэндийн хохирлын хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Б.Г малчин хөлсөлж авсан гэх 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэн С.Б-т төлсөн тул гаргуулж өгнө үү гэснийг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дугаар хэсэгт зааснаар эрх хязгаарлах арга хэмжээ авч байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-59х/ зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Б.Б-ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Б.Баасанбаярын гаргаж өгсөн фото зургийг нотлох баримтаар тооцохгүй байх, өмгөөлөгч Б.Баасанбаярын хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд байгаа хохирогч Б.Г-оос хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, хохирогч Б.Г-ын Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн иргэн С.Батбаярт төлсөн гэх 1.200.000 төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангахгүй хаана ямар нотариатч баталсан нь гарагдахгүй байгаа тул нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй орхиж тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг шүүх харгалзан Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогтой Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Т-д овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч Б.Г-ын нэхэмжилсэн 1.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Хохирогч Б.Г нь цаашид гаргах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г , Б.Б, Б.Г нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН