| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/00404/И |
| Дугаар | 102/ШШ2017/00728 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2017/00728
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консул 3 дугаар гудамж ..тоотод оршин суух, …регистртэй, Боржигон овогт Д.Д,
Хариуцагч: Баянгол дүүрэг 5 дугаар хороо, Авзага трейдийн …байрны ..тоотод оршин суух, …регистртэй, Хатгал харуул овогт Х.Ө-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Х.Ө-д 1,500,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн. Хэрэв үүнээс хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги бодож тооцно гэж гэрээ байгуулсан. Гэвч уг мөнгийг хугацаандаа өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх нийт 60 хоногийн алданги болох 450,000 төгрөг, үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, нийт 1,950,000 төгрөгийг, тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Х.Ө-сас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.Ө би нэхэмжлэгч Д.Дгаас зээлсэн үндсэн төлбөр болох 1,500,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Энэ тухайгаа нэхэмжлэгч Д.Дтай утсаар ярьж, өөрийн биеэр уулзаж тохирч байна. Иймд эвлэрэх хугацааг шийдэж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Дашзэвэг овогтой Даваа миний бие нь хариуцагч Х.Ө-сас 1,950,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд бид эвлэрч нийт нэхэмжилсэн 1,950,000 төгрөгийн 450,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч Х.Ө 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Шүүхийн шийдвэрийг албадан, гүйцэтгэх хуудас гаргуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Х.Ө-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Д.Д нь 1,950,000 төгрөгийг хариуцагч Х.Ө-сас нэхэмжилснээс 450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Ө нь үлдэх 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дд 2017 оны 3 дугаар сарын 10-ний өдөр төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Дийн нэхэмжлэлтэй, Х.Ө-д холбогдох 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Д нь 450,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Х.Ө нь үлдэх 1,500,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас илүү төлсөн 63,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 23,075 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 23,075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА