| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2021/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн
Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х-ийн Х-т холбогдох эрүүгийн 2138000000016 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Х нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус багийн иргэн Ч.М-ийн биед халдаж зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Х нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус багийн иргэн Ч.М-ийн биед халдаж зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000016 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр М тэй пиво ууж сууж байгаад хоорондоо үг сөргөлдөөд маргаан болж зодолдоод М унахдаа орны толгой руу унаад босож ирэх үед М гийн толгойноос цус гарч байсан. тэгээд гэрт нь хүргэж өгөөд буцаад ирсэн чинь араас ирээд ална гээд байсан. гэртээ очоод ирсэн чинь цус их гарсан ирсэн. Тэгээд түргэн дуудаад урдаас нь тосон бригадын зүгт дөхүүлж өгсөн. Цагаан-Уул сум руу ороод оёдол тавиулаад маргааш өглөө нь буюу 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Мөрөн орж ирээд эмнэлгээр яваад шинжилгээ өгөөд гайгүй гарсан. ...Манай найзтай маргалдаад би дундуур нь ороод жоохон маргасан. 2.5-н литрийн Сэрүүн нэртэй пиво 6 ширхгийг уусан. Би нэг их согтоогүй байсан. Жаахан маргаанаас болоод намайг цохихоор нь би цохиод ноцолдоод ор луу унаад босоод ирсэн цус гарсан байсан. Би хохирлыг төлж барагдуулсан гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 12-ны өглөө үхэртэй хужирт гэх газар луу яваад үхрээ олоод Сүхээ гэдэг айлд 14 цагийн үед очоод байж байтал Сүхбаатар гуай 0,5 гарамтай цагаан архи өгөхөөр нь Сүхээ ахтай хувааж уугаад гэр лүгээ явах замаар Х-ийн очмоор санагдаад очсон Хадаа, Жамц, Б , Содоо, Гарамханд тэд хэд архи ууж байсан цуг нийлээд 2,5 литртэй пиво 4 ширхгийг хувааж уугаад байж байтал Б, Болдоо хоёр 2 савтай 2,5 литрийн пиво авчирч хувааж уугаад Б, гийн тийшээ байсан улсууд бүгдээрээ очих гээд явсан би замаараа гэр лүүгээ харьчхаад араас нь эхнэрээсээ арван мянган төгрөг аваад очоод байж байтал Б, гийн гэрт 2,5 литрийн пиво 4 ширхгийг уугаад дуусаад Бүрэнхан баг руу Хадаа Болдоо, Сүеэ, Д тэд пиво авчир нь гээд яваад 22 цагийн үед 2,5 литрийн 4 ширхэг пиво нэг шил 0,75 гарамтай архи авчраад бүгдээрээ хувааж уугаад байж байтал би хэсэг юмаа мэдэхгүй тасраад сэргэтэл толгойноос цус гараад сууж байтал Х-ийн эхнэр Хорлоо чи хүн алчихлаа шүү дээ гэж орилж байсан Тэгээд би Б г гуйгаад намайг хүргээд өгөөч гэж гуйж байгаад гэртээ хүргүүлээд эхнэрээрээ толгойгоо боолгуулаад байхад цус нь тогтохгүй болохоор нь сумын төв рүү түргэн дуудаад Х-ийн эхнэр Хорлоотой цуг сумын төв рүү явж байтал эмнэлгийн тэрэг Тосон багийн төвийн тэнд явж батал эмнэлгийн тэрэг урдаас ирж сумын төв рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-7-8х, 9-11х/,
Гэрч Г.И-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед манайд Хадаа, Жамц, Шооноо, Б , Гарамханд, Содоо, Б, , Болдоо тэд нар мөөрөнгөөс ирээд би хоолоо хийж байхад гаднаас М ах Сүхээгийн тэндээс 2 шил архи уулаа гэж хэлээд манайд тэд нартай нэг цуг 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво хувааж уугаад М ахыг та одоо харь гэсэн явахгүй байсан нэлээн согтсон болохоор нь тэгж хэлсэн яваагүй. Манайд дахиад Энхтөр, Доочиг, Бужгаа, Д , Сүеэ тэр 5 ирээд хоол идээд бид нар Б, гийн тийшээ бөөнөөрөө явсан М ах гэр лүгээ яваад араас Б, гийнд ирсэн. Б, гийнд 4 пиво хувааж уугаад гэр лүүгээ хүүхдээ унтуулах гээд явсан. Цаг гарины дараа ирэхэд М гийн эхнэр банди хоёр ирсэн байсан Мархаагийн толгой руу нь цохисон байна цус нь тогтохгүй байна гээд байсан улсуудтай ярилцаж байсан тэнд байсан улсууд Жамцтай маргалдаад зодолдох гэхээр салгах гэсэн чинь бөөнөөрөө тогооны шүүгээ рүү унасан гэж ярьцгааж байсан тэгсэн чинь М бор иштэй том хутга бариад орж Х-ийн цээж рүү нь хутгалах гээд далайгаад дээрээс нь унасан Д М г татаад хутгийг нь авсан. М Дэлгэр эгч хүүтэйгээ гэр лүүгээ явсан. Тэр 3-ын араас Болдоо, Гарамханд эгч, Содоо бид хэд араас нь гэрт нь очоод цус гоожоод гэхээр нь цусыг нь тогтоож өгөх гээд жин тавьж өгөөд цус нь тогтсон тэгээд эхнэртэй нь М г аваад сум руу бид 3 яваад замд багын төв дээр эмнэлгийн машинтай таараад би тэр чигтээ сум руу аваад орсон. “ гэх мэдүүлэг /хх-7-8х/,
Гэрч Н.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед Х-ийн д тоглох гээд очиход Хадаа эхнэртэйгээ Жамц, Болдоо, Гарамханд, Б, , Содоо, М нар тэднийд пиво уугаад байж байсан тэднийд намайг очсоноос хойш 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво 2-г уугаад Б, манайд очъё гээд бүгдээрээ яваад М гэр лүгээ явсан. Тэднийд очоод байж байтал араас М ирсэн Б, гийн 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво 3 ширхгийг уугаад тарсан. Жамцыг М өдөөд байсан тэр хоёр барилцаж авахаар нь Б, Жамцыг аваад гарсан. Хадаа М г салгаад тэр хоёр ноцолдож байгаад орны хөл рүү унасан Тэгэхээр нь Б , Дашиг хоёрыг хүргээд өгчих гээд явуулсан. Хэсэг байж байгаад М хутга барьсаар буцаж ирээд бүгдийг нь ална гээд байсан Хутгыг Дашиг Д 2 булааж авсан М гараад явсан. ... М нь Жамцтай хэрэлдээд аавыг нь хулгай ч гээд хэрүүл өдөөд байсан тэр хоёр хальт барилцаж авахаар нь Б, Жамцыг аваад гарсан М г Хадаа салгасан чинь М хүн болгон луу ална гээл дүүлээд байсан Хадаа М хоёр зууралцаад гэрийн зуун талын модон ор луу тэр хоёр унасан босож ирэхдээ М гийн толгойноос баг шиг цус гарсан байдалтай байсан. гэх мэдүүлэг /хх-9-11х/
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байгаад оройн 18 цагийн үед Сүеэ, Доржпүрэв, Баттөмөр, Энхтөр эгч нар 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво уугаад сууж байхад бид нар хувааж уугаад дуустал Б манайх руу явах уу гэхээр нь бид нар бөөнөөрөө Б гийнд очоод 2,5 литрийн Сэрүүн нэртэй 3 ширхэг пиво ууцгаагаад сууж байтал М ах Жамцтай маргалдаад танай аав хулгайч гэх мэтээр хэрүүл өдөж байгаад барьцалдаад авсан тэгэхээр нь бид нар боль гээд салгаад Жамц ахыг нь аваад гадаа авч гарах гэж байхад Марахаа ах Хадаатай барьцалдаж аваад гэрийн зүүн талын модон ор луу унаад босож ирэхэд Марахаа ахын толгойноос цус гарчихсан босож ирсэн тэгэхээр одоо больцгоо М ахыг Б Даашкаа хоёр хүргэж өгөх гээд явсан, Тэгээд гэрт нь байж байтал Б Даашкаа 2 орж ирээд ахыг хүргэж өгөөд ирлээ гээд орж ирээд байж байтал М ах эхнэр Дэлгэрмаа хүү Баасандагва нарыг дагуулчихсан гартаа том хутга барьчихсан орж ирээд та нарыг бүгдийг нь ална гээд хутгаа далайгаад байхаар нь Даашкаа бид 2 хутгыг нь булаацалдаж байгаад хутгыг нь салгаж автал дахиад ч хутга байгаа та нарыг ална гээд орилоод байсан тэгэхэд М эхнэр Дэлгэрмаа нь Хадаа ахыг өшиглөж цохиод байсан тэгээд Хадаа ах, М эхнэр Дэлгэрмаа нар гарах гэж байхдаа Хадаа М ноцолдож байгаад гараад М ах эхнэр хүүхэдтэйгээ явцгаасан тэгээд Б , Жамц Хадаа нар буцаж орж ирээд дахиад хутгатай байсан байна гэж ярьж байсан. Тэгээд Б гийнхаас Сүеэ ах, Энхтөр эгч, Доржпүрэв ах Баттөмөр эгч бид нар гэр лүүгээ явцгаасан. Хадаа ах М 2 ноцолдож байгаад орны толгой руу унаад босож ирэхдээ хагарсан байсан. Тухайн унасан модон орны толгой нь хугарч няцарсан байсан. М нэлээд согтсон байсан хавийн хүн рүү орилж хэрүүл өдөөд л байсан. Хадаа ах нээх согтоогүй байсан. гэх мэдүүлэг /хх-7-8х, 9-11х/
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2020 оны 12 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед Доржпүрэв Сүеэ, Энхтөр бид дөрөв Х-ийн д очсон Б, Содоо, Жамц, Болдоо, Гарамханд, Б нар тоглоод пиво уугаад сууж байсан.Тэгээд тэнд бид хэд 2 пиво уугаад Б, манайд очъё гээд тэднийд бөөнөөрөө очоод М гэдэг хүн гэр лүүгээ яваад бид нарыг очоод 20-д минутын дараа М гуай ирсэн Б, гийн бид нар 3 ширхэг 2,5 литрийн пиво уугаад байж байтал М гуай Жамцтай маргалдаад танай аав хулгайч гээд орилж босож ирээд манай аав хулгай ч биш гээд тэр хоёр маргалдаад байсан. Хадаа дундуур нь миний найзын аавыг хулгайч гэлээ чи нүдээрээ харсан юм уу гээд Жамц М хоёр босож ирхэр нь Хадаа, Жамц, М 3 зууралдаж гараад одоо больё гээд орж ирсэн эвлэрье гээд орж ирсэн тэгээд М гуайг Б , Дашиг хоёр хүргэж өгөөд ирсэн Ирээд удаагүй байж байтал дахиад М гуай явган гүйж ирээд хутга барьцан Хадааг ална гээд дайрсан Шооноо гэдэг залуу хутгыг нь булааж авсан М гуайг тайвшруулаад та боль гэж хэлж байсан эхнэр нь орж ирээд та нар юу болоод архи дарс уугаад зодоон хийгээд байгаа юм энийг эндээ унтуулахгүй яасан юм гээд болсон явдлыг эхнэрт нь бүгдийг хэлж өгөөд цусыг нь боож цэвэрлэж өгөөд гэрт нь хүргэж өгсөн. гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Би гэртээ байж байгаад оройн 17 цагийн үед Х-ийн д очоод 2,5 литрийн 2 ширхэг пиво хувааж уугаад сууж байтал М нэлээд согтуу ирсэн хаанаас архи уучхав гэтэл Сүхбаатарын 2 шил архи уучхаад ирлээ гэж байсан тэгээд удаагүй байтал Сүеэ ах, Доржпүрэв, Д , Б , Энхтөр эгч, Содоо, Баттөмөр, Болдоо ах Гарамханд эгч, Жамц, нар ирээд бид нар байсан пиво хувааж ууж байхад М гэрлүүтээ явсан тэгээд бид нар пиво ууж дуустал Б манайх руу явцгаая гэхээр нь бүгдээр тэгье гэхэд Б гийнд 3 ширхэг литрийн Сэрүүн нэртэй пиво ууцгаагаад байж байтал М орж ирээд пиво уугаад сууж байхдаа М Жамц руу томроод байсан танай аав чинь айлын үхэр хулгай хийж байгаад баяжаа биз дээ гээд хэрэлдээд Жамцтай барьцалдаж аваад байхаар нь Хадаа дундуур нь ороод салгах гэтэл Хадааг М хоёроос гурвандаа цохисон тэгэхэд Хадаа зөрүүлээд нэг удаа цохисон тэгээд ноцолдоод гэрийн зүүн талын орны толгой руу унацгаасан тэгээд босоод ирэхэд М гийн толгойны баруун талаас бага зэргийн цус гарсан байсан тэгээд би М салгаж аваад гэрээс нь гараад Даашкаатай цуг гэр лүү нь яваад гэрийнх нь үүдэнд хүргэж өгөхөд бүгдийг нь буудаж ална гээд орилоод үлдсэн бид 2 Б гийнд орж ирээд удаагүй байтал гаднаас М гартаа том хутга барьчихсан бүгдийг ална гээд дайртал Д Б 2 хутгийг нь ноцолдож байгаад булааж аваад байж байтал араас нь эхнэр Дэлгэрмаа хүү Баасандагва 2 орж ирээд удалгүй М г аваад явсан би Б гийнд хоноод бусад хүмүүс нь гэр гэр лүү явцгаасан. гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед аавын очих гээд эхнэр, Сүеэ, Энхтөр бид дөрөв аавынд очоод буцах замдаа Х-ийн д ороход М , Жамц, Б, , Содоо, Б , Болдоо, Гарамханд тэд нар пиво ууж басан.Тэд нартай цуг 2,5 литрийн сэрүүн нэртэй 2 ширхэг пиво уугаад Б, манайд очъё гээд бид нар тэднийх руу Ясан.М ах гэр лүүгээ явах гээд тэнд үлдсэн.Бид нар Б, гийн очоод цай уугаад байж байтал М орж ирсэн тэгээд тэднийд 2,5 литрийн пиво 3 ширхгийг уугаад байж байтал Жамц М хэрэлдээд байсан.Танай аав бол хулгайч гээд Жамцын аавыг хулгайч гээд хэрэлдээд байсан М босож ирээд Жамцтай зодолдох гээд босоод ирхэр нь Хадаа Д 2 дундуур нь орсон М ах Хадааг ганц хоёр удаа цохиод тэр дөрөв зууралдаад орны хөл рүү дөрвүүлээ унаад босож ирсэн М гийн баруун шанаа үсэн дотроос бага зэрэг цус гарсан байсан.тэгээд Б ,Дашиг тэр хоёр М ахыг гэр лүү нь хүргэж өгөөд ирсэн Бид хэд байж байтал М хутга барьсаар орж ирсэн Д Б хоёр хутгыг нь булааж авсан тэгэхэд орж ирэхдээ цус нь нэлээн гоожсон орж ирсэн.Тэнд цусыг нь угаасан тогтохгүй байсан.Х-ийн эхнэр Хорлоо гэр лүү нь хүргэж өгөхөөр Дэлгэр эгчтэй цуг аваад явсан.Араас нь Энхтөр эгч .Батмөрөн ,Сүеэ,Д бид 5 очоод цус тогтооюу гэж хүүхдээс нь асуусан гаагүй гэхээр нь явсан. гэх мэдүүлэг /хх-17-18х/,
Гэрч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Доржпүрэв, Батмөрөн, Сүеэ, Д бид нар 18 цагийн үед Х-ийн д очиж тоглох санаатай очтол гэрт нь М , Жамц, Болдоо, Гарамханд, Б , Содоо нар пиво уугаад сууж байсан тэндээ 2 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво уучхаад бид нар Б гийнх руу явцгаасан. М бид нартай цуг яваагүй араас ирсэн бид нар 3 ширхэг 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво ууж байтал М , Жамц 2 маргалдаад байсан Жамцын аавыг мал хулгай хийж байгаад баяжсан гээд маргалдаж байгаад Хадаа М , Жамц 3 орны толгой руу унасан унаад боож ирэхэд М гийн толгойны баруун талаас бага зэргийн цус гарсан байсан тэгэхээр нь би М ах зүгээр бай гэтэл миний зүүн нүд рүү цохиод нуруу руу өшиглөсөн тэгэхээр нь би холдоод баруун талын орон дээр очоод хэвтэж байхад М г Б хүргэж өгсөн байх тэгээд би хэсэг унтаж байгаад сэртэл М гийн эхнэр Дэлгэрмаа ирчихсэн байсан тэгээд бид нар удалгүй Б гийнхаас гэр лүгээ явцгаасан. гэх мэдүүлэг /хх-19-20х/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байгаад машины нум сольчхоод оройн 17 цагийн үед Хадбаатарынд очсон тэднийд Жамц, Хадаа, Б М , Ичинхорлоо нар хоол хийгээд нөгөө 4 нь пиво тойруулаад хөзөр тоглоод сууж байсан. М гэж хүн хужирт гэдэг газар луу үхэрт явах замаараа Сүхбаатар гэдэг айлд 2 шил архи уучхаад ирлээ гээд нэлээн согтсон сууж байсан. Нарийн сайр гэх газраас Сүеэ гэдэг хүн эхнэртэйгээ Доржпүрэв эхнэртэйгээ ирсэн. Тэнд бүгдээрээ тоглож байгаад би уруудаж хонио хашлаа гэсэн танайд уух юм байгаа юу гэж тэнд байсан нэг нь асуусан би санахгүй байна тэгж асуусныг. Тэгээд би гэр лүүгээ явахдаа М ахыг та нэлээн согтсон байна гэртэй хариад амарчих гэж хэлээд эхнэрээ аваад түрүүлээд харьсан.Тэнд байсан хүмүүс араас ирсэн. 2,5 литрийн сэрүүн пиво хоёрыг задалж өгөөд манайд хэсэг тоглож байсан 20 цагийн үед М ах манайд хүрээд ирсэн. Жамц гэдэг залууг үгээр өдөөд танай аав хулгайч биз дээ хулгайлсан малаараа чамайг тэжээдэг биз дээ гэх мэтээр доромжлоод суугаад байсан. Тэр хоёр муудалцаад зодолдох гээд босоод ирэхээр нь Б , Д , Хадаа бид дөрөв салгасан. Би жамцыг аваад нөгөө талын орон дээр аваачиж суулгасан. М Хадааг нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Д , Б хоёрыг салгах гээд тэр 4 орны хөл мөргөөд л унаж харагдсан. Тэгээд босож ирэхдээ толгойны орой хавиас баг зэрэг цус гарсан босож ирж харагдсан. Салгаад Б гээр М г гэр лүү нь хүргүүлсэн. 20-иод минутын дараа эхнэр болох Дэлгэрмаа том банди Баасандавга тэр гурав цуг ирээд эхнэр нь орж танай аав хулгайч хулгай хийж тэжээдэг шил архи уут шихэр авчирч өгөөд хулгайн махыг нь аваад явдаг биз дээ гэж хэлсэн тэр үед нь М нэг гартаа том хутга барьсан бүгдийг нь ална гэж орж ирсэн. Х-ийн цээж рүү хатгах гэж байхад нэг нь хутган дээрээс нь барьж аваад хутгыг нь нуусан. Тэгээд М г хүн амьтантай зодолдох гээд байхаар нь салгаад би аваад гарсан ахиад халааснаасаа жижиг эвхэгддэг хутга гаргаад ирэхээр нь би булааж аваад хашааны буланд нуусан.Тэгээд эхнэр хүүхэд хоёртой нь гэр лүү нь явуулсан. гэх мэдүүлэг /хх-21-22х/,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байхад Х-ийн эхнэр Хорлоогоор хүүхдэдээ дээл хийлгүүлсэн юм. Тэрийг манайд авч ирж өгөөд манайд байж байгаад 16 цагийн үед Х-ийн х руу яваад тэднийг очиход гэрт нь Жамц, Б , Хадаа хүүхдүүдийнхээ хамт байсан. Хорлоо хоолоо хийж байхад нь би тэр гуравтай хөзөр тоглож байтал 17 өнгөрч байхад манай нөхөр Б ирэхэд бид нар 1 ширхэг Сэрүүн нэртэй 2.5 литрийн пиво уугаад хоол идээд сууж байтал М ирсэн нэлээд согтуу байсан та хаана архи уучихаа гэсэн чинь Сүхээ ахынд очоод 2 шил архи уучхаад ирлээ гэж байсан. Тэгээд бид нар хөзрөө болиод шагай тоглож байхад Сүеэ ах, Энхтөр эгч, Доржпүрэв, Батмөрөн, Д нар ирсэн. Тэгээд бид нар тоглож байгаад нэмээд 2 ширхэг 2,5 литрийн сэрүүн пиво хувааж ууцгаасан тэгээд манай нөхөр бид 2 тэд нарыг манайд очиж тоглоцгооё гээд бөөнөөрөө гарч ирээд М ахыг та их согтсон байна одоо харьж амар гээд гэр лүү нь явуулчхаад Б бид 2 түрүүлээд гэртээ хариад байж байтал тэд нар араас ирцгээгээд шагай тоглоод манайд байсан 2.5 литрийн Сэрүүн пиво байсныг нь гаргаж ирээд уугаад байж байтал гаднаас М ах орж ирээд бид нартай цуг сууж байгаад Жамцыг өдөөд байсан юм тэгэхээр бид ар та одоо боль гэж хэлээд үгэн орохгүй Жамцын аавыг Данауу чинь хулгайч хүний малыг эмнэж өөрийн болгож авчаад чи хулгайн малаар тэжээлгэдэг биз дээ гэх мэтээр өдөөд байсан чинь Жамц түлхчихсэн чинь Хадаа дундуур нь салгаад ортол М Хадааг хэд хэдэн цохиод авсан тэгэхэд Б Жамцыг аваад гэрийн нөгөө тал руу гаргаад байж байтал Хадаа, М , Д , Доржпүрэв, Б нар ноцолдож байгаад орны толгой руу М Хадаа 2 уначхаад босож ирэхэд М гийн баруун талаас бага зэрэг цус гарсан байсан тэгэхээр нь би нойлын цаасаар арчиж өгчхөөд одоо та гэртээ харьж амар гээд Б гээр хэргүүлсэн тэгээд удалгүй Б ирээд байж байтал М эхнэр Дэлгэрмаа том хүү Баасандагва нартай цуг ирээд эхлээд М ах орж ирэхдээ гартаа том бор иштэй хутга барьчихсан та нарыг бүгдийг нь ална гээд далайчихсан орж ирээд Хадаа руу далайхад Хадаа гараараа хаахад Хадаагиин гар нь зүсэгдсэн байсан тэгээд М гийн барьсан хутгийг Д манай дүү Даашка 2 салгаж авахад дахиад нэг тонгорог байсан тэрийг нь бас аваад гадаа гаргаад нуучхаад байж байтал эхнэр нь орж ирээд Жамц руу дайраад танай аав чинь хулгай хийдэг нь үнэн биз дээ гээд Жамцыг өшиглөж цохиод байсан. Тэгээд би хүүхдэд нь миний дүү аав ээжийгээ аваад яв гэж хэлээд явуулсан манайд байсан хүмүүс тараад явцгаасан. гэх мэдүүлэг /хх-33-35х/
Гэрч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгаас Хадаа, Б З-уулаа хужир ачиж ирэхдээ 2 том 2,5 литрийн пиво авч ирээд тэрнийхээ нэгийг тойруулаад сууж байтал М гэж хүн согтуу тэднийд ирсэн. Х-ийн эхнэртэй 5 уулаа сууж байтал дээд голоос сүеэ, Доржпүрэв, Д , Бужгаа, Энхтөр тэр 5 ирсэн ууцгаагаад сууж байтал Б, эхнэртэйгээ ирсэн. Хоёр пиво уучхаад бид нар Б, гийн гэр лүү хөдөлсөн.Тэднийд очоод 2,5 литрийн 6 пиво ууж байхад М гэж хүн над руу чиний аав чинь айл амьтны үхэр мал тэмдэглэдэг гэсэн чи бас хулгайч биз дээ гэж хэлхээр нь олон дунд санаа зовоод миний аав намайг хулгайн юмаар тэжээгээгүй шүү гэж хэлсэн. М над руу босоод ирсэн тэгсэн. Хадбаатар дундуур орж ирээд М г барьж аваад орон дээр суулгасан тэгээд тэр орны хөл рүү зууралдаад унасан. Тэгсэн Д Б, хоёр тэр очиж тэр хоёрыг салгасан.Тэгээд Б гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан. Удаагүй байж байтал М эхнэр хүүхэдтэй цуг гартаа том хутга барьж орж ирээд шууд бүгдийг чинь ална гээд Х-ийн цээж рүү хутгалах гэсэн Б, Б, Д 3 хутгыг нь булааж авсан. Тэгээд эхнэр нь аваад гэр лүүгээ явсан.гэх мэдүүлэг /хх-26-27х/
Гэрч Н.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2020-12-12 Би гэртээ унтаж байхад мотоцикл дугараад үүдэнд М г авч ирж буулгачхаад яваад өгсөн тэгээд М орж ирэхэд М гийн нүүрний баруун баруун талаас нэлээд их хэмжээний цус гоожчихсон байсан. Тэгээд М орилоод араас гээд гүйгээд алга болчихсон тэгэхээр би том хүү болох Баасандагвыг дагуулаад Б гийнх руу яваад очиход хүмүүс Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би яагаад М г зодчихов гэж асуухад эргэнэг рүү мөргөж унасан тэгээд цус гарсан юм байгаа биз гээд цохисон эзэн нь олдохгүй байсан. Мөн эргийн шороо руу унасан юм байгаа биз гээд байсан тэгэхээр нь хүү бид 2 М г аваад гэртээ хариад гоожоод байгаа цусыг тогтоох гэтэл тогтохгүй болохоор нь буцаж Б гийн очоод цусыг нь тогтоож өгсөн гэсэн миний урдаас М ах тогтоож өг гээд явуулаа юу гэх мэтээр ярьж байгаад Хадаа ганцаараа манайд очоод тогтоож хүчирхээ байхаараа буцаад Б гийн очоод өөрийнхөө эхнэр болон Б г эхнэртэй нь авч ирээд бид нар цусыг тогтоож чадахаа байгаад сумын төвийн эмнэлэг руу дуудлага өгөхөд эмнэлгийн тэрэг дуудлагад явсан байна ирэхээр очно гэсэн тэгээд хэсэг байж байгаад эмнэлгээс залгаад та нар машинтай бол жаахан дөхөж бай гэсэн тэгээд Х-ийн эхнэр Ичинхоролоо машинаа бариад М бид 3 явж байтал Тосон багийн тэнд явж байхад эмнэлгийн тэрэг ирээд бид нар бөөндөө сумын төв орж ирээд толгойны хагарсан хэсгийг нь оёулахад 6 оёдол тавьсан бөгөөд дусал шингэн хийлгэчихэд бид 3 буцаад гэр лүүгээ явцгаасан. Маргааш өглөө 11 цагийн үед буцаад сумын төв рүү Хадаа эхнэр бид 4 орж ирээд дахиад тариа шингэн хийлгэсэн чинь Сайнаа гэдэг, эмч үзээд Мөрөн орж нарийвчилсан шинжилгээ хийлгэ гээд Мөрөн рүү Жамц, Хадаа эхнэртэйгээ бид 5 явж ороод Хадаа хувийн Оюун ундраа гэдэг эмнэлэгт 7 хоног М г хэвтүүлчхээд бид 4 буцаад сумандаа ирсэн. ... М гийн толгойн баруун талын зулай хэсгээс цус гарч байсан. гэх мэдүүлэг /хх-29-29/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-56х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-60х/,Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-62, 63х/, гэрлэгсдийн бүртгэлийн лавлагаа /хх-59х/, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ /хх-70х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000016 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус багийн иргэн Ч.М-ийн биед халдаж зулайн хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...одоо миний бие зүгээр. Өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. надад гомдол санаа нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-9-10х/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-43х/, эвлэрлийн гэрээ /хх-70х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Х.Х нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Х.Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Х.Х нь хохирогч Ч.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Х.Х нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-70х/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Х.Х нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Х.Х нь прокурорын 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч “Д” овогт Х.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Х.Х-ын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-т шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН