Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2017/00770

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, өөрийн байранд байрлах, 2677377 хуулийн этгээдийн регистртэй …, “Капитал банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, …байр ..тоотод оршин суух Их Монгол овогт О.Б-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 52,889,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХнь:

Нэхэмжлэгч Капитрон банк ХХК шүүхэдгаргасан нэхэмжлэлдээ: О.Б нь 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3001-15/48 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан. Зээлийн хөрөнгө оруулалтын зориулалттай олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн 2205002738 тоот дугаартай, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23Б байр 97 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Тус банк нь зээлийн барьцааны эрхээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан. Улмаар зээлийн өр төлбөрөө төлж барагдуулах тухай албан шаардлагуудыг бичгээр хүргүүлсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. О.Б болон тус банкны хооронд байгуулсан 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 3001-15/48 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулж, үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүний нийт 52,889,634 төгрөг болсон. Иймд зээлдэгч О.Б-той байгуулсан 3001 болно. 3001-15/48 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцлуулж, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу үндсэн зээл 42,267,100 төгрөг, зээлийн хүү, 10,071,845 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 550,690 төгрөг, нийт 52,889,634 төгрөгийн О.Б-с гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Зээлдэг нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Очирбат овогт Батзориг миний бие нь Капитрон банк ХХК-ны нэхэмжилсэн 52,889,634 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Капитрон банк ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцаад 45 хоногийн хугацаа буюу 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд шүүх хуралдааныг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус банк нь зээлдэгч О.Б-с зээл, зээлийн хүү, төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч О.Б нь тус банкны нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн бөгөөд хариу тайлбартаа 2017 оны 5 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахаар тусгасан байна. Иймд харуицагчийн хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгуу тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэв хариуцагч нь дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн дүнг төлж барагдуулахгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид тусгаж өгнө үү. Шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Капитрон банк ХХК нь хариуцагч О.Б-т холбогдуулан 52,889,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 52,889,634 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тулхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 74 дүгээрзүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаарзүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Капитрон банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.Б-т холбогдох  52,889,634 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 52,889,634 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562,799 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 281,399.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Капитрон банк” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА