Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/05604

 

2016 оны 11 сарын 03 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05604

Улаанбаатар хот

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

         Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Үйлдвэрчний 31/17062 тоотод байрлах, “Квантум Эйшиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Капитрон банкны 2 давхарт байрлах  нотариатч С.Баярсүхэд холбогдох нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хүссэн иргэний хэргийг хянаад

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатараас шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Квантум Эйшиа” ХХК нь нотариатч С.Баярсүхэд холбогдуулж нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Квантум Эйшиа” ХХК нь нотариатч С.Баярсүхэд холбогдуулан нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. С.Баярсүхэд холбогдох нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Квантум Эйшиа” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн улсын төсөвт үлдээсүгэй.

 3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА