Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга , улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч , иргэний  нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн ерөнхий йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2036002000246 тай хэргийг  2020 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч 2021 оны 01 сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

                           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн,    аймгийн ******* суманд оны сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн  хамт амьдрах, аймгийн ******* сумын ******* багт оршин суух,  гэмт хэрэгт холбогдох үедээ , Хорих , д ял эдэлж байсан,   аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 2018 /ШЦТ/190 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн,  Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлсэн  ******* ын регисртэй,  ******* овогт *******ын *******.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Шүүгдэгч  С.******* нь Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлэн, аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах   , , д   ял эдэлж байх үедээ  2020 оны 11 сарын -ны өдөр тус йн хашааг давж оргосон, Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 36.7 зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 1.7 зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгийг явуулж, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******гийн өгсөн...Би д ял эдэлж байгаад эхнэр, хоёр  хүүхдээ санаад гарч явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, д учирсан хохирол 850000 төгрөгийг төлнө...гэх мэдүүлэг

хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ын өгсөн...Хоригдол С.*******г эрэн сурвалжлахад  шатахууны зардалд 850000 төгрөг зарцуулагдсаныг шүүхэд баримтаар гаргаж өгсөн. Тухайн зардлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.*******гийн өгсөн...Би 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр орой хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ гэртээ байж байсан чинь гаднаас хүрэн малгайтай хар өмдтэй сааралдуу ноосон цамцтай хагас түрийтэй хар гуталтай цагаан маска зүүсэн залуу орж ирээд “ах яасан юм” гэж асуухаар нь хүүгийндээ байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу суухаар нь би цай хийж өгөөд боорцог тавьсан. Тэр залуу нэг аяга цайгаа удаан ууж дуусгахаар нь цай хийгээд уу гэсэн чинь боллоо гэж хэлээд суусан. Тэгсэнээ танайх өвстэй юу гэхээр нь манайх малтай өвс байгаа гэсэн. Тэгээд сууж байтал 20 цаг 30 минутын үед манай хөгшин орж ирсэн. Тэр хоёр хоорондоо юм яриад тэр залуу “манай дүү хөдөөнөөс адуу авч ирж байгаа урдаас нь гарч тосдог юм уу “гэж хэлж байсан. Тэгээд манай хөгшөнөөс “утсаа өгч байгаач” гэж хэлж аваад гэрийн гадаа гарч утсаар ярьж байгаад орж ирсэн. Манай хөгшинөөс та куртка өгч байгаач гадаа хүйтэн байна утсаар ярьж байгаад ороод ирье гэхээр нь манай хөгшин куртка өгсөн чинь тэр залуу курткын өмсөөд сууж байтал миний утас дуугарахаар нь чих хатуу учраас чанга яридаг дээр нь тавиад яритал “оос нэг хүн оргочихлоо та ховлог тавиад өгөөч” гээд од хүүхэд нь ажилдаг манай хүргэн хэлсэн чинь тэр залуу надруу нэг харсанаа шууд гараад явсан. Тэгэхээр нь би хөгшинлүүгээ хараад “тэр залуу чинь надруу нэг харчихаад гараад явчихлаа энэ залуу юм бишүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь манай хөгшин гараад харсан чинь яваад өгсөн байхаар нь манай хөгшин хүргэнлүү яриад тэр хүн чинь манайхаас гараад явчих шиг боллоо цаад хүмүүстэй хэл гэж хэлсэн юм. Би энэ хүүхдийг танихгүй манай хөгшин таньж байсан. Манайхаар ирж аавтайгаа өвс авч байсан гэж манай хөгшин хэлсэн.. гэх мэдүүлэг/хх-ийн 06-07-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.*******гийн өгсөн...Би 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр 01 цагийн үед гэрээсээ гараад 4- н очиж ногооны талбай дээр адуугаа харчихаад тэндээсээ буцаад сйн хэрмийн хойд талд хүүгийндээ очиж байж байгаад орой 20 цагийн үед гэртээ ирхэд манай гэрт *******ын залуу ******* ирсэн сууж байхаар нь чи хаанаас яваа юм яагаад ханиагаад байгаа юм гэсэн чинь зүгээр ханиалгаад байна. ******* сумаас ирлээ надад корона байхгүй гэхээр нь чи ямар ажилтай явж байгаа юм бэ гэсэн чинь би хоёр гүү нэг морь зарах гээд манай дүү авч ирж байгаа би энэ хавьд өвстэй айл байвал хонуулах гээд дүүгээ хүлээж байна утас нь  холбогдохгүй байна та утсаа өгч байгаач гэхээр нь өөрийнхөө тай Нокиа маркын гар утсаа өгсөн чинь тэр ******* гэдэг залуу манайхаас гараад утсаар ярьж байгаад буцаж орж ирээд та куртка өгч байгаач манай эхнэр архи уугаад соггуу яваад байгаа юм байна хадам ээждээ хэллээ гадаа хүйтэн байна ярьж байгаад ороод ирье гэж хэлээд миний куртка өмсөөд сууж байтал манай эхнэрийн гар утас дуугараад манай эхнэр чих хатуу учраас чанга дээр нь тавиад ярисан чинь од хүүхэд нь ажилдаг манай хүргэн “оос нэг хүн алга боллоо ховлог тавьж өгөөч” гэж хэлээд ярьтал С.******* шууд гараад явсан. Тэгэхээр нь би сэжиг аваад араас нь гартал С.******* бага гол чиглээд хойшоогоо явж байсан. Тэгэхээр нь би араас нь орилсон чинь тоохгүй тэр чигтэй яваад өгсөн юм. Тэгэхээр нь би шууд, хүргэнлүүгээ залгаад “тэр хайж байгаа хүн чинь манайхаас гараад явчих шиг боллоо нөгөө хүмүүсдээ хэлээрэй “ гэж хэлээд утсаа тасалсан юм.

Тухайн залуу манайд 4 жилийн өмнө аав *******тайгаа ирж өвс авч байсан. Тэгээд мэддэг байсан. Дараа нь дахиж манайд ирж байгаагүй. Манай гэр айлуудын хамгийн адагт байдаг учраас ирсэн байх. С.******* дээгүүрээ хүрэн малгай, цайвар дуу ноосон цамц, хар өмд, хар хагас түрийтэй гутал өмссөн байсан. Намайг  морио өгч байгаач дүүгийнхээ урдаас гармаар байна гэхээр нь би морио өгөхгүй гэж хэлсэн. Манай гэрт 20  цагийн  үед ирсэн гэсэн. Миний өмнөхөн ирсэн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 08-09-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.гийн өгсөн...2020 оны 09 дүгээр сарын дундуур аймгаас ирээд манай охинтой болон хоёр хүүхэдтэйгээ уулзаад буцсан. Тэрнээс хойш огт уулзаагүй байж байтал 2020 оны 11 дүгээр -ний орой 19 цагийн үед манай дүү болох гэдэг хүнлүү ын утаснаас залгаад “манай эхнэр утсаа авахгүй байна та очоод манай хадам ээжтэй яриулаадах” гэж хэлсэн байсан. Тэгээд манай дүү над дээр гүйж ирээд С.*******тай утсаар яриулсан. Тэгтэл С.******* “ утсаа авахгүй байна, ярьмаар байна, хоёр хүүхэдтэйгээ уулзмаар байна”  гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удахгүй миний утас болох ******* гэсэн луу дугарын утаснаас залгаад “Ээжээ би Шоронгоос оргочихлоо хоёр хүүхэд болон той уулзаад буцаад орчихмоор байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд удалгүй байж байтал “Би хогийн ар дээр байна удахгүй очлоо” гээд надлуу залгаад утсаа тасалсан. Надтай дахиж яриагүй...гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ийн өгсөн...Би  2020 оны 08 сард манай хүүхдийн дайхан дээр  уулзсан. Түүнээс хойш уулзаагүй.  2020 оны 11 дүгээр сарын -ны  орой над руу ын утаснаас залгаад “ утасаа авахгүй байна.  той  яримаар  байна” гэж ярьсан. Тэгэхээр нь  би утсаа таслаад руу залгасан чинь  утас нь дуудаж байхаар нь би буцаагаад ын утаслуу өөрийн   болох гэсэн аас залгаад “гийн утас холбогдож байна чи өөрөө  залгаад ярьчих” гэсэн чинь “ өрөө утасаа авахгүй байна та хадам ээж  дээр очоод яриулаадах” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэднийд гүйж очоод хадам ээж болох тэй утсаар яриулсан. Би С.*******г шоронд орсон талаар мэдээгүй. Надтай гэсэн ын утаснаас холбогдсон...гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 –р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ы өгсөн... гэсэн нь манай ээж Т.ын нэр дээр байдаг. Би 2019 оноос хойш барьж байгаад 2020 оны 09 дүгээр сарын үед байхаа одоо сар өдрийг нь сайн санахгүй байна С.******* 953340 гэсэн аас залгаж намайг залгаж дуудаад надтай уулзаж байгаад миний утсыг аваад явсан. Маргааш нь би яриад утсаа авмаар байна гэхэд за за гэж хэлчихээд дахиж холбоо барьж уулзаж чадаагүй. Түүнээс хойш  би С.*******гаас гар утасаа аваагүй. Өөрийнхөө луу залгахаар миний холбогдохгүй С.*******гийн 953340 гэсэн луу залгахаар бас холбогдохгүй болсон. С.*******тай уулзаж чадаагүй,  утсаа авч чадаагүй байгаа.  Миний утас сүлжээндээ үнэгүй ярьдаг байсан.  С.******* надаас утсаа өгч байгаач  ярих хэрэг байна гээд авсан. Тэгээд миний утсыг өгөөгүй. С.******* бид хоёр найзууд. Надад утсаа өгч байгаач  гэж хэлээд авсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай йн гэх залуу байдаг тай уулзаж магадгүй. Өөр ямар хүмүүстэй уулздагийг нь би мэдэхгүй байна. С.******* нь аймгийн Жаргалант сумын Наран багт өвөөгийнхөө гэрт байдаг байсан. Одоо хаана байгаа болон хаагуур очих боломжтойг нь мэдэхгүй байна. Говь-Алтай аймгийн Алтай суманд багш хийдэг.  гэх найз охинтой байж байгаад салаад Солонго гэх найз охинтой болсон гэж байсан. Би найз охидыг нь сайн танихгүй. Утасны ыг нь мэдэхгүй. Ээж дүү нарын хамт өвөөгийнхөө гэрт  амьдардаг байсан. Одоо ээж, өвөө, дүү нар нь хаана байдаг талаар мэдэхгүй байна. Шоронд орсон талаар  мэдээгүй байж байгаад сая л таныг хэлэхээр мэдэж байна...гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...Би 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр даалгавар гүйцэтгэгч харуулаар тусгай зэрэглэлийн хоригдлуудыг хариуцан үүрэг ээр томилогдон ажилласан. Миний хариуцаж байсан хоригдлууд дотор хоригдол С.******* байсан. Тусгай зэрэглэлд байдаг хоригдлуудад давтан хэрэг хийсэн зүйл хүнд хоригдлууд хамаардаг. Тухайн өдөр хоригдлууд 18 цагт оройн хоолонд ороод 19 цагийн үед гарч ирээд 00-д бие засах хөдөлгөөн хийгдсэн. Буцаад өрөөнд бүх хоригдлуудыг байрлуулж хяналтын тоо авсан. Хяналтын тоо авахад хоригдол С.******* байсан. Тэгээд хоригдол С.******* тусгай зэрэглэлийн А-7 өрөөнд орсон,  хажуудаа 11 хоригдолтой хамт оруулчихаад 1-7хүртэл бүх өрөөгөөр явж пааран дээр хатаасан хувцсаа ав гэж хэлээд,  жижүүрийн өрөөнд ороод түр суусан. Тухай үед ахлагч энгийн зэрэглэлийн хоригдлуудаа бие засуулах хөдөлгөөн хийгээд өрөөнд байрлуулсан. Ахлагч энгийн зэрэглэлийн Б-3 тоот өрөөнд үзлэг хийж эхэллээ  гээд холбоонд мэдэгдчих гэж надад хэлсэн.  Тэгэхээр нь би холбоо руу мэдэгдчихээд сууж байтал хоригдол С.******* гэдсээ дарсан жижүүрийн байрны үүдэн дээр ирээд “ахлагчаа гэдэс базлаад байна гялс бие засчихаад ирье”  гэж хэлэхээр нь  хурдан гүйж яваад бие засчихаад ир гээд явуулсан. Тэгтэл ахлагч үзлэг хийж дуусаад Б-6-д үзлэг хийж эхэллээ гээд холбоонд мэдэгдчих гэхээр нь холбоонд мэдэгдчихээд сууж байтал ахлагч үзлэг хийгээд дуусчихлаа гээд жижүүрийн өрөөнд орж ирсэн. Тухай үед хоригдол ахлагчаа “хашааны гэрэл унтарсан байна” гэж хэлсэн. Тэгэхэд ахлагч би түлхүүр авч яваад цахилгаанчины өрөөнд байгаа хоригдол дагуулаад үзчихээд ирье маас гарсан юм байх гээд явсан. Би үлдээд тусгай зэрэглэлийн 1-7 хүртэл өрөөнд байгаа хоригдолуудаас тоо авахад А-7 тоот өрөөнд байрлах хоригдол С.******* байхгүй байсан. Хамт өрөөнд байдаг хоригдолуудаас асуухад “бие засна гэж таньд хэлээд гарсанаас хойш орж ирээгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад 00-д байгаа юм  болгоод нэрээр нь дуудахад ямарч чимээ байхгүй байсан. 00-д яваад очсон чинь байхгүй байсан. Намайг 00 ороод буцаад явж байтал ахлагч хоригдлын амьдралын бүсрүү явж байсан. Тэгээд ахлагч аас “хоригдол С.*******г харсан уу 00 орно  гээд гарсан алга байна” гэж асуухад хараагүй гээд бид хоёр хайж эхэлсэн. Ахлагч уурын зуух, хувцас хадгаламжийн өрөө орж үзсэн. Би хоригдол нарын халуун усны өрөө орж үзэхэд байхгүй байсан. Буцаж гараад дотор шалган нэвтрүүлэх байран дээр очиход С.*******гийн төрсөн аав ******* илгээмж аваад зогсож байсан. Тухайн үед ерөнхий жижүүр ахмад , йн эргүүл дэслэгч , ахлагч нар байхаар нь хоригдол С.******* илгээмж авах гэж гарч ирсэн үү бие засна гэж хэлээд явсан байхгүй байна гэж хэлсэн. Ерөнхий жижүүр ахмад юу яриад байгаа юм цаагуураа сайн хайгаач гэхэд би 00 хажууд очоод хашаа дагасан мөр шалгах зурвас шалгаж үзэхэд хашааны том хаалгаар давж гарсан хүний гуталны мөр, тор тасарсан байсан. Тэгээд ерөнхий жижүүрт мэдэгдээд ерөнхий жижүүр ахмад , ахлагч нар ирж үзээд хоригдол С.*******г оргосныг мэдсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 06-07-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...Би 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр даалгавар гүйцэтгэгч харуулаар энгийн зэрэглэлийг хариуцан үүрэг ээр томилогдон ажилласан. Миний хариуцаж байсан хоригдлууд дотор хоригдол С.******* байхгүй байсан. Тусгай зэрэглэлийн хоригдлууд дотор байсан. Тухайн  өдөр хоригдлууд 18 цагт оройн хоолонд ороод 19 цагийн үед гарч ирээд 00-д бие засах хөдөлгөөн хийгдсэн. Буцаад өрөөнд бүх хоригдлуудыг байрлуулж Б-3, Б-6 өрөөнд төлөвлөгөөт бус үзлэг нэгжлэг хийгээд дуусаад харуулийн байранд ирэхэд гаднаас хоригдол Хүрэлхүү орж ирээд “ахлагчаа 00-ын гадна талын гэрэлтүүлэг унтарсан байна” гэж хэлэхээр нь би гэрэлтүүлгийн поскаталын түлхүүр аваад гарсан. Тухайн өдөр сахилгын байрны тогний засвар хийгдэж байсан. Очир-дарь гэх хоригдол цахилгааны мантаж хийж байсан. Тэгэхээр нь би хоригдол “чи цахилгааны маас гаргаад гэрэл унтараасануу маас гарсан юм уу” гэж асуухад надад “мэдэхгүй, цахилгааны маас гараагүй би мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь хоригдол Очирдарийг  дагуулаад шийдэн дээр очоод үзэхэд поскатал нь доош буусан байхаар нь хоригдол Очирдариас  поскитал өөрөө буудаг юмуу гэж асуухад ингэж буух ёсгүй би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд дээш өргөсөн чинь гэрэлнүүд  ассан. Тэгээд харуулийн байранд очиход ахлагч “хоригдол С.******* ОО-д бие засна”  гэж хэлээд явсан араас нь гараад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд удалгүй ахлагч хоригдол С.******* байранд орж ирсэн үү гээд хайгаад ороод ирсэн. Тэгээд бүгд хоригдол С.*******г халуун ус, хувцас хадгаламжийн өрөө, ОО, гэх газруудаар хайсан байхгүй байхаар нь ерөнхий жижүүрт мэдэгдэж хайж эхэлсэн. Тухайн өдөр ерөнхий жижүүр ахмад П., энгийн зэрэглэлтэй хоригдлууд хариуцаж ахлагч , тусгай зэрэглэлийн хоригдлуудыг ахлагч нар ажиллаж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 18-19-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын -ны орой 21 цаг 00 минутын  үед “хоригдол алга болсон байна” гээд түргэн дохиогоор дуудсан. Тэгээд дээр очоод йн удирдлагуудаас үүрэг чиглэл авч эрэн сурвалжпах хайх ажиллагаанд орсон. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой ахлах дэслэгч, тогооч нарын хамт аймгийн нутаг дэвсгэр талын хашаанд хайгаад явж байтал  йн холбооноос  “Малчны хороололд айлын хашаа даваад зугтлаа” гэсэн мэдээлэл аваад ахлах дэслэгчгийн хамт очсон. Айлын хашааруу даваад орох гэтэл би айж байна, алба хаагч дагуулаад орж үзье гэхээр нь Ц.Г-г дагуулж ирээд хашааны хаалгаар ороод өвсний пүнзэн дотор  өвс хатгаад явж байтал хоригдол С.******* өвсөн дотроос гараад ирсэн. Тэгэхээр нь 21 цаг 52 минутанд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн...2020 оны 11 дүгээр сарын -ны орой 20 цагийн үед хоригдол алга болсон байна гээд түргэн дохиогоор дуудсан. Тэгээд дээр очоод йн удирдлагуудаас үүрэг чиглэл авч эрэн сурвалжпах ажиллагаанд орсон. 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 50 минутанд аймгийн Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Малчны хороололд эзгүй айлын хашаа дотор өвсний пүнзэн дотор байхад ахлах дэслэгч ийн хамт баривчлан авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хоригдол С.*******гийн нуугдаж байсан хашаанд айл байхгүй өвсний пүнзэн дотор  байхад ахлах дэслэгч ийн хамт баривчлан авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Хоригдол С.******* нь хар өнгийн хүрэмтэй, улаан өнгийн малгайтай, хагас түрийтэй хар өнгийн гуталтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн  өгсөн... , д ял эдэлж байсан хоригдол С.******* нь 2020 оны 11 дүгээр сарын -ны өдрийн орой йн хашаа давж ас оргосон тул хоригдол оргосон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Говь-Алтай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 2 жилийн ялаар шийтгүүлээд Говь-Алтай ШШГА-ны цагдан байранд хоригдож байгаад 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуяглан хүргэлтээр тус д ирээд хоригдож байсан хоригдол байгаа юм аа. Тухайн өдөр ээлжийн үүрэг гүйцэтгэж байгаа харуул хамгаалалтын ажилтан нар хоригдож байгаа хоригдолуудад хяналт тавих үүрэгтэй байдаг. Тухайн өдөр хоригдолын амьдралын бүсэд хамгаалалтын ажилтан  а/а ,  а/ч нар хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн хүмүүст албаны шалгалт хийж байгаа. 2020 оны 11 дүгээр сарын -ны өдөр хоригдол  С.******* ас оргоод удалгүй мэдсэн. Тэгээд манай байгууллага түргэн цугларалтаар ажиллаж эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан. Тухайн үед йн камерын бичлэгийг шүүж үзэхэд йн баруун хойд талын өнцөгөөр хашааны том хаалгаар даваад гарч байгаа нь камерын бичлэгт хадгалагдсан байгаа. Хорих йн хашаанаас гараад Наран багийн чиглэлд явсан, өмсөж явсан гадуур хүрэм, өмдөө тайлж замдаа хаясан байсан. Тэрнээс хойш хаагуур явсаныг нь мэдэхгүй байна. Эрэн сурвалжлах ажил зохион байгуулаад 2020 оны 11 дүгээр сарын 27-ны орой 22:00 цагийн үед аймгийн Жаргалант сумын Малчны хороололд айлын хашаанд хураасан өвсөн дотор байхад нь олж баривчилсан байгаа. Хорих йн дотор талд бүгд камертай болохоор ямар нэгэн цохиж зодох болон дарамтлах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн  өгсөн...С.******* нь ******* сумын төвд эхнэр 2 хүүгийн хамт амьдарч байгаад 2020 оны 09  сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхээр 2 жилийн ял авсан. Миний хүү С.******* нь оны сарын -ны өдөр аймгийн Жаргалант суманд төрсөн. аймгийн Жаргалант сумын 2 10 жилД 10 2012 онд төгссөн. 2013 онд Улаанбаатар хотод Аварга дээд сургуульд бөхийн дасгалжуулагчийн төгссөн. Манай хүү С.******* аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2018 онд эхнэр той танилцаад 2 ихэр хүүхэдтэй болоод хадмынхаа гэрт амьдарч байсан. Манай хүү С.******* эхнэр  той албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй байсан. С.*******д өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй.  2018 онд малын хулгай  хийгээд  8 сар тэнсэн авч байсан. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр малын хулгайн  хэргээр Говь-Алтай аймгийн шүүхээр 2 жилийн  ял авсан. 2020 оны 11 дүгээр сарын -ны орой би манай нац эгчийн залуу тэй хамт Улаанбаатар хотоос буяны ажилтай руу гарах гээд Эмээлт өнгөрөөд явж байтал миний утас унтарсан. Тэгтэл О.Г-н утас дуугараад аваад ярьж байгаад “С.******* байна, таньтай ярья гэж байна” гэхээр нь би аваад ярьсан. Ямар аас ярьсныг санахгүй байна. Надтай ярихад “би шоронгоос оргочихлоо хэцүү байна, эхнэр 2 хүүхдээ санаад  бас 2 казак ахлагч дарамтлаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “С.*******г буцаад оч” гэж хэлсэн. Дахиж надтай яриагүй...гэх мэдүүлэг/хх-ийн -27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Б-н өгсөн...С.******* нь ******* сумын төвд эхнэр 2 хүүгийн хамт амьдарч байгаад 2020 оны 09 үгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2 жилийн ял авсан.  Манай дүү С.******* нь оны сарын -ны аймгийн Жаргалант суманд  төрсөн. аймгийн Жаргалант сумын 2 10 жилд 10 2012 онд төгссөн. 2013 онд Улаанбаатар хотод Аврга дээд сургуульд бөхийн дасгалжуулагчийн төгссөн. Манай дүү С.******* аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2018 онд эхнэр той танилцаад 2 ихэр хүүхэдтэй болоод хадмынхаа гэрт амьдарч байсан. Манай дүү С.******* эхнэр той албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй байсан.  С.*******д өөрийн гэсэн эд хөрөнгө мал байхгүй. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан. 2018 онд малын хулгай хийгээд 8 сар тэнсэн авч байсан. 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр малын хулгайн хэргээр Говь-Алтай аймгийн шүүхээр 2 жилийн  ял авсан. Миний дүү С.******* албан ёсны ажил хийдэггүй байсан. Хувиараа ажил хийдэг байсан. Надтай манай дүү С.******* холбоо бариагүй.  2020 оны 11 дүгээр сарын -ны орой гэртээ байж байтал ШШГГ-ын хүмүүс гэрт орж ирээд С.******* оргочихлоо ярьсан уу? гэж асуусан. Тэгээд би тэр хүмүүстэй шөнөжингөө хамт хайлцсан...гэх мэдүүлэг /хх-ийн-27-рт/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн...2020 оны 11 дүгээр сарын - ны орой 19 цаг 43 минутаас 19 цаг 50 минутын хооронд бичигдсэн 7 минутын бичлэгт үзлэг хийхэд Хоригдлуудын амьдралын бүсэд байрлах 00-оос хар өнгийн хүрэмтэй, баруун зүүн хэсгээрээ улаан шар оруулгатай, баруун зүүн ханцуйн урд шуумаг хэсгээр цагаан өнгийн оруулгатай, улаан  шар өнгийн  өмдтэй, хагас түрүүтэй хар өнгийн гуталтай, цагаан маск зүүсэн, толгой нүцгэн хоёр гараа хүрмийн карманд хийж гүйсэн байдалтай камерийн урдуур өнгөрч, дараагийн ZURVAS-1 гэсэн камерт бичигдсэн байх бөгөөд шүүхийн , йн хоригдлуудын амьдралын бүсэд  байрлах хашааны баруун хойд талыг дагаж, гүйгээд аюулгүйн гарц гэх хаалгаар давж, өмсөж явсан хүрэм ар дал хэсэгтээ хөндлөн улаан шар өнгийн оруулгатай, оруулгын доод хэсгээр цагаан өнгийн нарийхан оруулгатай  байснаар бичлэг дуусаж байв...гэх үзлэгийн тэмдэглэл / хэргийн 32 хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 33-37-рт/

Сэжигтэнийг баривчилсан тэмдэглэл / хэргийн 38 хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн... , , ас зүүн хойд чиглэлд  хар зам даваад овоолсон шорооны захад хоригдол С.******* нь дээгүүрээ өмсөж явсан доод хэсгээрээ хар саарал, дээд хоёр мөр хэсгээрээ шар өнгийн оруулгатай, цамцаа хаясан байсныг  олж дахин цааш явж үзэхэд айлын блокон хашааны буланд хоригдол С.******* нь доогуураа өмсөж явсан улаан шаргал өнгийн өмдөө хаясан байсныг үзлэгээр хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39-41-рт/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл.../хх-ийн 42-рт/

Говь- Алтай Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 09 сарын 24- ний өдрийн 2020/ ШЦТ/ 76 тай шийтгэх тогтоолын хуулбар/ хх- ийн 76-89 дүгээр хуудас/

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10- ны өдрийн 2018/ ШЦТ/ 190 тай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90- 97 хуудас/

 Говь- Алтай сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдөр ялтанг цагдан байранд хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 98 хуудас/

Хоригдол С.*******гийн хувийн хэрэгт авагдсан баримт/ хх- ийн 99-127 хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд С.*******гийн яллагдагчаар өгсөн...Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэр хүүхдээ санаад байхаар нь уулзаад ирье гэж бодоод оргосон юмаа...гэх мэдүүлэг / хэргийн 55-56 хуудас/ зэрэг болно.   

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан лэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан лэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан лэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч С.******* нь Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлэн, аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах   ,  , д   ял эдэлж байхдаа 2020 оны 11 сарын -ны өдөр тус йн хашааг давж оргосон  гэх хэргийн үйл баримт тогтоогдсон.

Энэ нь хэрэгт авагдсан ...   , йн  камерийн бичлэгт үзлэг хийсэн...2020 оны 11 дүгээр сарын - ны орой 19 цаг 43 минутаас 19 цаг 50 минутын хооронд бичигдсэн 7 минутын бичлэгт үзлэг хийхэд...Хоригдлуудын амьдралын бүсэд байрлах 00-оос хар өнгийн хүрэмтэй , баруун зүүн хэсгээрээ улаан шар оруулгатай, баруун зүүн ханцуйн урд шуумаг хэсгээр цагаан өнгийн оруулгатай, улаан  шар өнгийн  өмдтэй, хагас түрүүтэй хар өнгийн гуталтай, цагаан маск зүүсэн, толгой нүцгэн хоёр гараа хүрмийн карманд хийж гүйсэн байдалтай камерийн урдуур өнгөрч, дараагийн ZURVAS -1 гэсэн камерт бичигдсэн байх бөгөөд , йн хоригдолуудын амьдралын бүсэд  байрлах хашааны баруун хойд талыг дагаж, гүйгээд аюулгүйн гарц гэх хаалгаар давж, өмсөж явсан хүрэм ар дал хэсэгтээ хөндлөн улаан шар өнгийн оруулгатай, оруулгын доод хэсгээр цагаан өнгийн нарийхан оруулгатай  байснаар бичлэг дуусаж байв...гэх тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн... , , ас зүүн хойд чиглэлд  хар зам даваад овоолсон шорооны захад хоригдол С.******* нь дээгүүрээ өмсөж явсан доод хэсгээрээ хар саарал, дээд хоёр мөр хэсгээрээ шар өнгийн оруулгатай, цамцаа хаясан байсныг  олж дахин цааш явж үзэхэд айлын блокон хашааны буланд хоригдол С.******* нь доогуураа өмсөж явсан улаан шаргал өнгийн өмдөө хаясан байсныг үзлэгээр хураан авч, гэрэл зургаар бэхжүүлэв...гэх тэмдэглэл, гэрч З.Х-н өгсөн...2020 оны 11 сарын - ны орой гэртээ байхад нь хүрэн өнгийн малгайтай, сааралдуу цамцтай, хагас түрийтэй хар өнгийн гуталтай, цагаан өнгийн маск зүүсэн залуу орж ирсэн. 20 цаг 30 миутын үед манай нөхөр ирсэн. Тэр хоёр хоорондоо ярилцаад байж байтал манай хүргэн “ манай хүүхэд д ажилладаг, ас хоригдол орголоо” гэж асууж байхад тэр залуу шууд гараад явсан. Бид нар түүнийг манай гэрээс гарч явсан талаар хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Э.*******гийн өгсөн...намайг гэртээ ирэхэд *******ын ******* гэдэг залуу  ирсэн сууж байсан. Миний утсыг аваад гэрээс гарч ярьсан. Манай эхнэрийн гар утсаа дуугараад “оос  нэг хүн алга болчихлоо, ховлог татуулъя” гэж асууж байна гэтэл  С.******* гараад явсан. Тэгээд нөгөө хүн чинь манай гэрээс гараад явлаа гэдгийг хэлсэн...гэх мэдүүлэг,  гэрч П.гийн...2020 оны 11 сарын -ны орой 19 цагийн үед ын утаснаас манай дүү ийн луу залгаж, надтай утсаар яриулсан. Тэгтэл  С.******* нь “ утсаа авахгүй байна,  яримаар байна, хоёр хүүхдээ санаад байна” гээд утсаа тасалсан. Дахин миний ******* гэсэн луу гэсэн ын утсаар яриад “ Ээжээ би шоронгоос оргочихлоо, хоёр хүүхэд болон той уулзаад буцаад ормоор байна “ гэж хэлээд утсаа тасалсан..  гэх мэдүүлэг, гэрч Ц.ийн...С.******* 2020 оны 11 сарын -ны орой ын утаснаас залгаад “ утсаа авахгүй байна. той яримаар байна “ гэхээр нь халамж ээж П.тэй нь  яриулсан...гэх мэдүүлэг,

 гэрч ын өгсөн... 2020 оны 11 сарын -ны орой 19 цагийн үед хяналтын тоо авахад С.******* байсан. Мөн 19 цагийн үед хоригдолууд 00-д бие засах хөдөлгөөн хийгдсэний дараа С.******* гэдсээ дарсан гүйж ирээд бие “засчихаад ирье” гэхээр нь  хурдан яв гэсэн.   Хоригдол нь хашааны гэрэл унтарсан байна гэж хэлэхээр нь цахилгаанчны өрөөнд орж үзсэн. Дахин тоо авахад хоригдол С.******* байхгүй байсан. Би 00-ийн хажууд очоод хашаа дагасан мөр шалгах зурвасыг шалгахад хашааны том хаалгаар давж гарсан хүний гутлын мөр, тор тасарсан байсныг ерөнхий жижүүрт мэдэгдээд С.*******г оргосныг мэдсэн... гэх мэдүүлэг, гэрч ын өгсөн...тухайн орой 18 цагт хоригдолууд хоолонд ороод 19 цагийн үед бие засах хөдөлгөөн хийгдсэн. Хоригдолуудыг байранд байрлуулаад тоо аваад гарч ирсний дараа хоригдол Хүрэлхүү гадна талын гэрэл унтарсан байна гэж хэлсэн. Тэр үед Г.Баятбаяр нь хоригдол С.******* нь бие засахаар явсан гээд араас нь явсан.  Тэгээд удалгүй нь хоригдол С.*******г хайгаад орж ирсэн. Түүнийг хайсан боловч байхгүй байсан ...гэх мэдүүлэг, гэрч ийн өгсөн... 2020 оны 11 сарын  - ны орой 21 цагт  “хоригдол алга боллоо” гэсэн  түргэн  дуудлага авсан. Тэгээд эрэн сурвалжлах ажиллагаа хийсэн. 2020 оны 11 сарын 27- ны өдөр ахлагч, тогооч  нарын хамт талын хашаанд хайгаад явж байтал йн холбооноос “ малчны хороололд хашаа даваад зугтлаа” гэсэн мэдээлэл ирсний дагуу Малчны хороололд очоод хашааны хаалгаар ороод өвсний пүнзэнд ороод өвс хатгаад явж байтал С.******* өвсөн дотроос  гараад ирсэн.   Тэгээд С.*******г цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг, гэрч өгсөн...2020 оны 11 сарын-ны орой 21 цаг “ хоригдол алга боллоо” гэсэн түргэн дохио авсан. Тэгээд йн удирдлагуудаас чиглэл аваад эрэн сурвалжлах ажиллагаанд орсон. 2020 оны 11 сарын 27- ны орой 21 цаг 50 минутын үед  аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байлах малчны хороололын эзгүй хашаанаанд өвсний пүнзэн дотор  байхад нь ахлах дэслэгч ийн хамт баривчлан Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  С.*******г  Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлэн, аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах   ,  , д   ял эдэлж байхдаа 2020 оны 11 сарын -ны орой  тус йн хашааг давж оргосон  үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д   зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  хэргийн үйл баримттай улсын яллагчийн дүгнэлт нийцэж байна.

Шүүгдэгч С.*******гийн     ,  , д   ял эдэлж байхдаа 2020 оны 11 сарын -ны орой  тус йн хашааг давж зугтаасан үйлдэл  нь Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан... ял шийтгүүлсэн ялтан  оргон зайлсан... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч С.*******г... ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан...Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч байгууллага болох   ,  , йн ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч нь хоригдол С.*******г 2020 оны 11 сарын -ны орой 19 цагаас 2020 оны 11 сарын 27-ны орой 21 цаг 50 минут хүртэл эрэн сурвалжлахад  ас зарцуулсан  шатахууны зардал 850000 төгрөг   нэхэмжилснийг шүүгдэгч С.******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас 850000 төгрөг гаргуулан   ,  , д олгох нь зүйтэй.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч С.******* нь  аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 2018 /ШЦТ/190 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий йн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн,  Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар ял тус тус шийтгүүлж байсан  нь хэргийн 62 хуудас “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 76- 89 дүгээр хуудас 76 тай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 90-98 хуудас   190 тай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.

 Гэм буруугийн болон эрүүгийн  хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч С.*******г ... ял шийтгүүлсэн этгээд оргон зайлсан, Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 5 сарын ял шийтгэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялаас эдлээгүй үлдсэн жил 8 сар 01 хоногийн ял дээр нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 2 сар 21  хоногоор тогтоож, оногдуулсан ялыг нээлтэй байгууллагад эдлүүлэх, эрэн сурвалжилсан зардал 850000  төгрөгийг  шүүгдэгчээс гаргуулж,   ,  , д олгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD  нэг ширхэгийг  хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцох шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй  гэх дүгнэлт гаргав.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Шүүгдэгч С.*******гийн хувьд д ял эдэлж байгаад оргосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эрэн сурвалжилахад  гарсан зардлыг төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч С.******* нь бага насны хоёр ихэр хүүхэдтэй, хүүхдүүдээ санасан, тэндэнтэйгээ уулзах гэж ас зөвшөөрөлгүйгээр гарч явсан.  Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Түүний ар гэрийн амьдрал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан  улсын яллагчаас санал болгосон  1 жил 5 сарын ялыг багасгаж, хуульд заасан ялын доод хэмжээ болох 6 сарын ял оногдуулж, эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн, байгууллагад эдлүүлэхээр лэж өгнө үү гэх дүгнэлт гаргав.

Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдал болон  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа хэдий ч бага насны хоёр ихэр хүүхэдтэй гэр бүлтэй,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзаж үзэж, гэм буруугийн болон шударга ёсны, хууль ёсны байх зарчимд нийцүүлэн шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын ял шийтгэв.

Шүүгдэгч С.******* нь Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/76 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай йн 17.12 зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар ял шийтгүүлсэн ба тухайн өдрөөс буюу 2020 оны 09 сарын 24- ний өдрөөс эхлэн ял эдлэх хугацааг тоолохоор  шийтгэх тогтоолд заасан ба  Говь-Алтай аймаг сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялтныг цагдан байранд хүлээлгэн өгөх баримтаар  ялтан С.*******г цагдан байранд хүлээлгэн өгсөн  байна.

Шүүгдэгч С.******* нь Говь-Алтай албаны цагдан байранд хоригдож байгаад   ,  , д2020 оны 11 сарын 02-ны өдөр хуяглан хүргэлтээр шилжин ирсэн ба  2020 оны 11 сарын -ны өдөр ас оргох хүртэл Говь-Алтай  албаны цагдан байранд 1 сар 08 хоног,     ,  , д 29  хоногийн ялыг тус тус эдэлсэн нийт 2 сар 07 хоногийг ял эдэлсэн нь шүүгдэгч С.*******гийн  ялын тооцоогоор тогтоогдож байна.

Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх  тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 23 хоногийн ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.6 зүйлийн 4-т зааснаар байгууллагад эдлүүлэхээр тогтоож лэв.

Шүүгдэгч С.*******г шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2020 оны 11 сарын 27-ны өдөр баривчилж, мөн  шүүгчийн 2020 оны 11 сарын -ны өдрийн 2020 /ЦХШЗ/91 тай “ Сэжигтэн С.*******г шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай” захирамжаар баривчилан  цагдан хорисон ба 2020 оны 12 сарын 03-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорьж, 2020 оны 01 сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хүртэл нийт 42 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.10 зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор тогтоов.

Эрүүгийн тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD- нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж лэв.   

Шүүгдэгч С.*******д ял шийтгэсэн тул цагдан  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 36.1, 36.5 зүйлийн 1, 36.2-1,2,4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г  ... ял шийтгүүлсэн этгээд оргон зайлсан...Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******д 6 сарын хугацаагаар ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******гийн өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн ялаас эдлээгүй үлдсэн1 жил 9 сар 23 хоногийн ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай йн 21.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 5.6 зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 2 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар ялыг байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий йн 6.10 зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******гийн цагдан хоригдсон 42/ дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан лэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.*******гаас 850000 / найман зуун тавин мянга / төгрөг гаргуулан  иргэний нэхэмжлэгч     ,  , д олгосугай.

 8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч С.*******д  цагдан   таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан лэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч , иргэний нэхэмжлэгч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА