| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0226/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/228 |
| Огноо | 2020-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/228
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч М.Сайнзаяа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн шүүгдэгч И.И, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.И д холбогдох 163/2020/0226/Э индекстэй, эрүүгийн 2015003130218 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 13-нд Булган аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... ангийн сурагч, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт, ... гэх газарт оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, Л овогт И.И,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч И.И нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны орой 21-22 цагийн үед Булган аймгийн ...ийн нутагт С.О той хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч И.И гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч И.И гийн хууль ёсны төлөөлөгч Х.Ч ын өгсөн: гэв.
2015003130218 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Насанд хүрээгүй хохирогч С.О ийн өгсөн: “...2020 оны 09 сарын 15-ны шөнө 21-22 цагийн үед Булган аймгийн ...нд байрлах гэрээсээ гараад ...явж байтал харанхуйгаас нэг хүн дуудах шиг болохоор нь гэрэл тулгаад хартал... И над дээр ирээд намайг зогсож байтал баруун гараараа миний цээжний хэсэгт 1 удаа, миний зүүн талын хацар луу нэг удаа тус тус цохисон.. И миний хамар луу зүүн талын гараараа нэг удаа цохисон юм тэгээд хамраа бариад үзсэн чинь миний хамар хавдсан байхаар нь гэрлүү орж цусаа тогтоогоод толинд харсан чинь миний хамар зүүн тал руугаа мурийсан байсан... би 2020 оны 09 сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотод байдаг ЭМЖЖ нэртэй эмнэлэгт очиж хамрыхаа цөмөрсөн ясыг янзлуулсан ба дараа нь намайг ирж дотор талын муруй хэсгийг тэгшлэх хагалгааг хийлгэх шаардлагатай гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 18-20 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Г ий өгсөн: “...манай сургуулийн 11а ангийн сурагч С.О той И.И бид 2 тааралдсан чинь И.И нь С.О той би уулзаад ирье гэж надаас холдоод учаачгүй байтал С.О нь И.И г 1 удаа цохисон чинь И.И барьцалдаад байж байхаар нь салгаад та хоёр зодолдож болохгүй гээд хэлээд байж байтал С.О нь И.И бид хоёрыг байж бай би гэрээс хутга авч ирээд та хоёрыг ална гэхээр нь И.И бид хоёр айгаад зугтаагаад Б гийн хашаан дотор нуугдаад байж байтал С.О нь хутга барьж ирээд бид хоёрыг ална гэж орилоод Б гийн хаалгыг нүдэж байгаа явсан...манай ангийн И 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.С ын өгсөн: “...Одоогоор яллагдагчаас эмчилгээний зардлыг гаргасан байгаа. Цаашид амьсгал сэргээх хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн тул ирэх оны 06 дугаар сард хагалгааны төлбөрийг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Өсвөр насны яллагдагч И.И мэдүүлэхдээ: “...би О ийг дуудаж байгаад ууж идэхээ одоо боль, арай хэтэрч байгаа юм бишүү гэж хэлээд хацар луу нь алгадах гэсэн чинь эрүүг нь хапьт шүргээд өнгөрсөн. О намайг мангасдаж түлхсэн тэгэхээр нь би уурлаад О ийн нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 дугаар хуудас/,
Булган аймгмйн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 277 дугаартай дүгнэлтэнд: 1. М.О ийн биед баруун доод зовхинд цус хуралт хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 33-38 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч И.И нь 2020 оны 09 сарын 15-ны орой 21-22 цагийн үед Булган аймгийн ...ийн нутагт С.О той хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх насанд хүрээгүй хохирогч М.О , насанд хүрээгүй гэрч А.Г нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон насанд хүрээгүй хохирогч М.О ийн биед баруун доод зовхинд цус хуралт хамрын таславчийн муруйлт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгмйн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 277 дугаартай дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Өсвөр насны шүүгдэгч И.И гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч И.И гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
насанд хүрээгүй хохирогч М.О , түүний хууль ёсны төлөөлөгч Б.С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч И.И г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч И.И гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч И.И д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өсвөр насны шүүгдэгч И.И нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН