| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07521/И |
| Дугаар | 102/ШШ2016/05687 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2016/05687
| 2016 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2016/05687 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, 50 мянгат, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн “Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 11-р хороо, Хувьсгалчдийн гудамж Д-2-43 тоотод оршин суух, РД:ЧА47010104, Даваагийн Дуламсүрэнд холбогдох 223 320 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дуламжаргал нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Д.Дуламсүрэнгээс цахилгаан эрчим хүчний төлбөр 223 320 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Д.Дуламсүрэн нь төлбөрөө бүрэн төлсөн байх тул манай байгууллага нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь хариуцагч Т.Дуламсүрэнд холбогдуулан 223 320 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Т.Дуламсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.Дуламсүрэнд холбогдох 223 320 төгрөг гаргуулахыг хүссэн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн “Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв” нь нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7350 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Д.Дуламсүрэнгээс 3675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА