| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0220/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/231 |
| Огноо | 2020-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2020/ШЦТ/231
Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Б ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г д холбогдох эрүүгийн 2015000000228 дугаартай, 163/2020/0220/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 16 настай, бага боловсролтой, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав,ээж, ах нарын хамт ... од оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Б.Г.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.Г ийн өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Б ийн өгсөн: Миний хүү эцэг, эхийнхээ хяналтад байдаг боловч ийм асуудалд холбогдсонд харамсаж байна. Бид хүүгээ намраас ТМС-д оруулж улмаар цэргийн албанд явуулах зорилготой байгаа. Дахин хэрэгт холбогдохгүй гэж итгэж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2015000000228 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч
Б.Г нь 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн ... д байрлах Б ийн гэрт А.С руу аяга шидэж түүний баруун шанаанд хоёр тооны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларч, шүүх кхуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч А.С ын өгсөн: “...Гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан, надад хэлж ярих зүйл байхгүй байна. Одоо миний бие бүрэн эдгэрч байнаа. Надад гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-13 тал/,
Хохирогч А.Сумьяабазарын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед найз Э тай уулзаад бид хоёр Б ийн гэр рүү очихоор болсон. Б ий гэрт Б э дүүгийн хамт байж байсан. Э бид хоёрын хойноос А.С хоёр пивотой хүрч ирсэн. Бид хэд
А.С ын авчирсан пивог задалж хувааж уусан. Г 10-н жилийн сурагч учраас пивоноос уугаагүй. 22 цагийн үед бид хэд 2 ширхэг пиво ууж дууссан. Пивоо дууссаны дараа Б э бид хэдэд бууз жигнэж өгсөн. Бид хэд буузаа идчихээд өөр өөрсдийнхөө гар утсаар тоглоом холбож тоглосон. Тэгээд байж байтал Г намайг бууз идэж байсан аягаараа онох гэж байгаа юм шиг айлгасан. Би айгаад нүдээ анисан чинь намайг аймхай гэж хэлэхээр нь зөрүүлээд би бууз идэж байсан аягаараа айлгасан. Тэгээд эргүүлээд над руу Г ийг аягаараа айлгах гэж байгаа бололтой далайж харагдахаар нь хоёрдахь удаагаа юу гэж айхав гээд бултахгүй зогсож байхад Г ийн аяга ирээд намайг оночихсон. Тэгээд нүүрний баруун талаас цус гарсан. Нөгөө хэд маань эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирээд анхны тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-15 тал/,
Гэрч Г.С ын өгсөн: “...Би 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед найз Б ийн гэрт 2 том пивотой очсон. Намайг очиход Б ий гэрт Б э, С , Э , Г нар гар утсаар тоглоод байж байсан. Би Б ийг цэргээс халагдаж ирж байгаа гээд 4-н хоногийн өмнө хоёр пиво аваад тавьчихсан байсан юм. Тэр пивоо авч очсон. Бид хэд Б ий гэрт миний авчирсан пивийг задалж хувааж уусан. 22 цагийн үед хоёр ширхэг пивоо ууж дууссан. Пивоноос Ган- Эрдэнэ сургуулийн хүүхэд учраас уугаагүй. Бид хэд ч пивоноос өгөөгүй. Пиво ууж дуусаад бид хэд өөр өөрсдийн гар утсаар РUBG гэх тоглоом тоглосон. Тоглож байх хооронд бууз жигнэж идэцгээсэн. Хоол идчихээд үргэлжлүүлээд гар утсаараа холбогдож тоглоцгоосон. Тэгсэн 2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Г , С хоёр гар утсаар тоглож байгаад больсон. Тэгснээ нэг нэгэн рүүгээ юм шидэх гэж байгаа юм шиг аягаа гартаа барьчихсан айлгаж тоглож байгаа харагдсан. Тэгэхээр нь би “аягаа тавиад дэрээр тоглооч” гэж хэлсэн чинь миний хэлсэнийг тоохгүй тоглож байгаад Г ийн гар нь хальтираад шаазан аягаа Сумьяабазар руу шидчихсэн. Тэгсэн чинь нөгөө аяга нь Сумьяабазарын нүүрний баруун хэсэгт очиж хагараад нүүр нь зүсэгдчихсэн. Тэгээд бид хэд шууд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-18 тал/,
Гэрч Э.Э ын өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шипжих шөнө 00 цаг өнгөрч байхад Б иий төрсөн дүү Г А.С тай тоглоод нэг нэгэн рүүгээ юм шидэх гэж байгаа юм шиг бууз идэж байсан аягаа гартаа барьчихаад айлгаж тоглож байгаа харагдсан. Тухайн үед том С тэр хоёрт хандан “дэрээр тоглооч, та хоёр” гэж хэлснийг С , Г нар тоохгүй тоглож байгаад Г ий гар нь хальтираад шаазан аягаараа А.С ын толгойг онож гэмтээсэн. Тэгээд А.С ын нүүрний баруун хэсэгт очиж аяга хагараад нүүрийг зүссэн. Бид нар эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг ирээд А.С ыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,
Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон: “А.С ын биед баруун шанаанд 2 тооны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт /хх-22-23/,
Шүүгдэгч Б.Г ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Прокурорын тогтоолтой холбоотой надад хүсэлт байхгүй. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой ах бид хоёрыг гэрт байж байхад орой 20 цагийн үед А.С , Э хоёр гэрт ирсэн. Удаагүй хойноос нь том С буюу Г.С ах, Б э ахыг цэргээс ирсэн гэж хоёр том пивотой ирсэн. Пивийг Б э эх, том С , Э , С нар хувааж уусан. Тэгээд бид нар гар утсаар холбож тоглоцгоосон. Тоглож байхдаа бид хэд бууз жигнэж идсэн. Хэсэг гар утсаар тоглож байгаад би тоглохоо болиод бууз идэж байсан аягаараа А.С руу шидэх гэж байгаа юм шиг айлгасан. Тэгсэн чинь С айгаад нүдээ анихаар нь “аймхай” гээд хэлчихсэн чинь над руу өөрийнхөө бууз идэж байсан аягаа зөрүүлээд айлгах санаатай зангасан. Тэгээд би дахиад С луу шаазан аягаа шидэх гэж байгаа юм шиг далайхад шаазан аяга гарнаас хальтирч С ын нүүр рүү шидэгдсэн. Намайг холдоорой гэж хэлэхийн зуургүй шаазан аяга С ын нүүрийг нь оноод С ын нүүрнээс цус гоожсон. Бид хэд эмнэлэг дуудаж, С ыг эмнэлэгт аваачсан” гэх мэдүүлэг /хх-33-34 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.С ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь өсвөр насны шүүгдэгч Б.Г ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.С нь гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар өсвөр насны шүүгдэгч Б.Г нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, эрэгтэй, 16 насанд хүрсэн, аав, ээж, ахын хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт амьдардаг, зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас болон хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-35-36 тал/-ыг шинжлэн судлаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, хүүхдийн сэтгэцийн хөгжилд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна”, 2 дахь хэсэгт “Шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Б.Г д нэг зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: