Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/232

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч П.Шижиртуяа,

Шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А , Ц.Ал  нарт холбогдох эрүүгийн 2015003350236 дугаартай, 163/2020/0228/Э индекстэй хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн ХутагӨндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ...  гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц.А,

Монгол улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн ХутагӨндөр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ... т оршин суух, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Ц.Ал,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нарыг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А ийн өгсөн: Хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ал ийн өгсөн: Хууль бусаар мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлсөн гэх мэдүүлэг болон эрүүгийн 2015003350236 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ... ийн нутаг “Ц” гэх газраас шинэс төрлийн 19 ширхэг 2.924 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод бэлтгэж, **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Уг хэрэг гарсан гэх газар нь Булган аймгийн ... ийн нутагт байрлах “Ц” гэх газар, тусгаарлалт хийсэн гэх ямар нэг тэмдэглэгээ байхгүй” /хх-ийн 19-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжпэгч Ж.А гийн "... Хутаг-Өндөр суман дахь сум дундын ой ангийн гаргасан дүгнэлтээс хохирол тодорхой гарсан байна. Байгаль Экологид учирсан хохиролыг тухайн модны бодит хэмжээг гаргаад, гарсан мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүулж тооцохоор Байгаль хамгаалах тухай хуулинд тусгасан байдаг юм аа. Дээрх иргэдийн модны хохиролын хэмжээг тус тусад нь гаргасан байгаа болохоор тэр хэмжээгээр гарна гэсэн үг. Тухайн иргэдийн зарим нь мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй болон сунгалт хийлгээгүй байна. Буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохиролыг нэхэмжилж байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан оаигаль хамгаалагчид сум дундын ой ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм.Заасан газраас өөр газраас авах хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болгох үндэслэл болдог юм. Дээрх иргэд нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдож байна. Тухай байгаль хамгаалагч мод бэлтгэх газраа өөрийн биеэр очиж иргэдэд заан өгч бэлтгүүлж тээвэрлэлтэнд хяналт тавих үүрэгтэй. Тус сумын Уньт багт надтай адил эрх мэдэлтэй албан тушаалтан /байгаль орчны хяналтын улсын байцаагч/-ийн Ч.П  ажиллаж байгаа. Байгаль хамгаалагчаар 18 дахь жилдээ ажиллаж байгаа хууль эрх зүйн мэдлэг боловсрол сайтай... гэх мэдүүлэг/хх- ийн 43-44-р хуудас/

Гэмт хэрэгт холбогдсон П гиин "...Ал , А хоер нь 2020 оны 09 дүгээр сарын 17 ний өдөр мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байсан. Харин Т  нь 2020 оны 10 дугаар сарын 17 ний өдөр эрхийн бичгээ бичүүлж авсан байгаа. Т  нь Г  гэж ээжийнхээ түлшний модыг бэлтгэж өгөх гэж эрхийн бичиг авсан.Цамын хөнгүй гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй харин Задгайд бол тусгаарлалт хийгдсэн байгаа. Энэ жил манай сумын хэмжээнд Задгай, Индэрт, Хавчуу, Хөт гэх нэртэй газруудад иргэдэд түлшний хуурай мод олгохоор тусгаарлалт хийгдсэн байгаа. Дээрхи иргэд тусгааралалт хийгдээгүй талбайгаас модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн байгаа юм.Мод бэлтгэхээсээ өмнө мод бэлтгэх эрхийн бичгээ аваад ойгоос модоо бэлтгэж авдаг журамтай. Модоо бэлтгэж ирсэнийхээ дараа авна гэсэн ойлголт бол байхгүй. Би утсаар ярихаар нь модоо бэлтгэж ирээд эрхийн бичгээ бичүүлээд авчих гэсэн болохоор дээрх 3 иргэнд эрхийн бичиг өгсөн юм. Түүнээс биш эрхийн бичиг бичиж өгөх ёсгүй.Ал , А  нар нь эрхийн бичгээ сунгуулаагүй ойгоос мод бэлтгэж авсан нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. 2020 оны 09 дүгээр сарын 17 ны өдрийн эрхийн бичгээр 2020 оны 10 дугаар сарын 21-нд ойгоос мод бэлтгэж байгаа нь бол эрх бүхий албан тушаалтнаар заавал сунгалт хийлгэх ёстой. Сунгалт хийлгээгүй бол хууль бусаар мод бэлтгэсэн болно. Дээрхи хоёр иргэн нь ямар ч эрхийн бичиггүй ойгоос мод бэлтгэсэн байна гэж үзнэ.Эрхийн бичгээ модоо бэлтгэхээсээ өмнө нь авсан байхдухайн эрхийн бичигт заагдсан он сар өдөр зөрөхгүй байгаль хамгаалагчийн бичсэн хугацаанд модоо бэлтгэж авсан, эрхийн бичигт ямар нэгэн засвар ороогүй, мод бэлтгэх эрхийн бичгийг бусдад шилжүүлээгүй, эрхийн бичигт мод бэлтгэх газрын нэрийг зааж өгдөг тэр газраас модоо бэлтгэсэн, энэ тохолдолд тухайн эрхийн бичиг нь хүчинтэй хууль зөрчөөгүй гэж үзнэ. Мөн эрхийн бичигт заагдсан хэмжээгээр модоо бэлтгэх хэрэгтэй хэтрүүлж болохгүй энэ нь хууль бус үйлдэл болно. Дээр ярьсаны эсрэг бүгдийг нь хийх юм бол хууль зөрчсөн хууль бусаар мод бэлтгэсэн эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрдэг...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50-р хуудас/

Шинжээч Ш.Даваахүүгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлт “782775 төгрөг болно” /хх-ийн 56-р хуудас/

Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэнийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хохирлын үнэлгээ тооцох тухай “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж үнэлгээг тооцоход 2.348.325 төгрөг болж байна” гэх /хх-ийн 59-р хуудас/

Тольдох оюуны өгөөжХХК-ын шинжээч Д.Отгонцагааны 2020 оны 11 дүгээр сарын

24-ны өдрийн 210506 дугаартай дүгнэлт “Нуипба! Рог1егЗ **-** БУА-1500,000 төгрөг, Хятад хөрөө 90.000 төгрөг” /хх-ийн 61-65-р хуудас/

Яллагдагч Ц.А ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр ах бид 2 Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3-р багийн нутаг Ц гэх газар мод бэлтгэхээр явсан.Тухайн газар очоод ах бид 2 босоо мод унагаж тайраад машиндаа ачаад ахын гэр лүү явж байгаад цагдаатай таарч шалгуулаад саатуулагдсан...” гэх мэдүүлэг/82-83-р хуудас/

Яллагдагч Ч.П гийн “...тухайн өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Ц.А , Ц.Ал нар нь модонд явж байгаад цагдаад баригдчихлаа мод бэлтгэх эрхийн бичгээ сунгуулаагүй байсан юм.Одоо яах вэ? гэж Ц.Ал  нь надруу утсаар ярьсан тэгэхээр нь би энэ талаар мэдэхгүй Булган аймагт ажпаар явна гэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-86-р хуудас/

Яллагдагч Ц.Ал ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “....Тухайн үед анх мод бэлтгэх эрхийн бичцг авахдаа 2 дахь удаагаа модонд явсан юм.Тэгсэн би сүүлд сонсоод байхад анх мод бэлтгэх эрхийн бичиг авсан өдрөө буюу 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2 удаа модонд явах ёстой байсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг/ххийн 90-92-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч С.Х ын өгсөн: “Булган аймгийн С  сумын 1 дүгээр багийн нутаг “Бухын даваа” гэх газраас Ё.Ө  гэдэг хүн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн талаар сонссон. Ё.Ө ийн мод бэлтгэсэн газар нь ойн ашиглалтын бүсдээ орно. Байгаль экологид 176686 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын үнэлгээг 3 дахин нугалж төлүүлдэг юм” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

Гэрч Н.Б ы өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутгаас Орхон аймаг руу ордог Бугат модны захын хажуугийн засмал зам дээр “Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд эргүүл шалгалт хийж байхад 2020 оны 05 дугаар сарын 11-ний үүрээр 04 цагийн үед ачаан дээрээ түлээний хуурай шинэс төрлийн мод ачсан **-** УНБ улсын дугаартай цагаан өнгийн бага оврын ачааны тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Ё.Ө  гэдэг хүн ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгээд тээвэрлэж явсныг түр саатуулсан юм. **-** УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачаан дээр цахилгаан хөрөө 1 ширхэг байсан ба цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч Я.С ийн өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын сүүлээр би Ө өд цагаан өнгийн портер загварын машиныг зарсан. Ө  өөрөө босгож унана гээд 500000 төгрөгөөр худалдаж аваад явсан юм. Машины улсын дугаарыг сайн санахгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гээд явуулсан” гэх мэдүүлэг /хх-32 тал/,

Экологи эдийн засгийн хохирлыг тооцсон: “шинэс төрлийн, түлээний модны зориулалтаар бэлтгэсэн хуурай мод 2.2 м3, төлбөрийн хэмжээ 176686.4 төгрөг” гэх Булган аймгийн С  сумын ойн ангийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20ны өдрийн 4 тоот дүгнэлт /хх-53-54 тал/,

Байгаль экологид учирсан хохирлын үнэлгээ тооцсон: “...Экологи эдийн засгийн үнэлгээ нь 176686 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус зааснаар 3 дахин өсгөж тооцоход 530059.2 төгрөг болж байна” гэх Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ё.Ө ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “...Би эрүүгиин хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймгаас ганцаараа өөрийн эзэмшлийн **-** УНБ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн С  сумын нутаг руу түлшний модонд явсан. Тэгээд явсаар байгаад уулын аманд очоод цахилгаан хөрөөгөөр модыг тайрч бэлтгээд нийт 29 ширхэг 1.40 метрийн урттай шинэс төрлийн хуурай модыг тээврийн хэрэгсэл дээрээ ачаад Орхон аймаг руу орж ирээд гэрийнхээ гудамжны үзүүрт цагдаад баригдаж саатуулагдсан. Би мод бэлтгэхдээ ганцаараа явсан. Мод бэлтгэхдээ цахилгаан хөрөө ашигласан. Тухайн үед мод бэлтгэхдээ ямар нэг зөвшөөрлийн бичиг аваагүй. **-** УНБ улсын дугаартай цагаан өнгийн “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг би 2020 оны 02 дугаар сард Орхон аймгийн иргэн С  гэх хүнээс 500000 төгрөгөөр худалдаж авсан, С  гэх хүн нь Орхон аймагт машин задалж зардаг юм. Би дээрх модыг Орхон аймаг руу тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээ аваагүй. Би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байсан учраас гарал үүслийн гэрчилгээ аваагүй” гэх мэдүүлэг /хх-74-76 тал/, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн бинзен моторт хөрөө зэрэг шууд болон шууд бус нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хууль бусаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гэдэгт мод бэлтгэх болон тээвэрлэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгоно.

Шүүгдэгч Ё.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдлийн улмаас ойн санд 176686 төгрөгийн хохирол /хх-53-54 тал/ учирсан нь Булган аймгийн С  сумын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр 530059.2 төгрөгийн /хх-58 тал/ хохирол, уг нөхөн төлбөрийг төлсөн баримтаа шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гарган өгсөн тул түүнийг төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ё.Ө ийн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ё.Ө ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ё.Ө ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ё.Ө өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэргийн 77-87 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудыг судалж, шүүгдэгч Ё.Ө  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн зэрэг түүний хувийн болон хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт мөрдөгчийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн **-** УНБ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл нь бичиг баримтаар Одсэрийн Батзаяа гэх хүний эзэмшил, өмчлөлд байгаа боловч шүүгдэгч Ё.Ө , Я.С  нарын өгсөн мэдүүлгээр Ё.Ө ийн эзэмшилд шилжсэн болох нь нотлогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,  мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж тус тус зохицуулсан байна.

Иймд шүүгдэгч Ё.Ө ийн эзэмшлийн 805000 /найман зуун таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** УНБ улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгсэл болон 29 ширхэг буюу 2.2 м3 хэмжээтэй мод, 24000 төгрөгийн үнэлгээ бүхий моторт цахилгаан хөрөөг тус тус хурааж, үнийг улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Ц.А, Б овогт Ц.Ал  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныгжурамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нарыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нарыг зан үйлээ засах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
  4. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нар нь цагдан хоригдсон хоноггүй,төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон 19 ширхэг 2.924 м3 шинэс төрлийн мод, 90000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.А ийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай “Hyundai Porter” загварын тээврийн хэрэгслийг тус тус хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгч Ц.А , Ц.Ал  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЦЭРЭНХАНД