| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07272/И |
| Дугаар | 102/ШШ2016/05698 |
| Огноо | 2016-11-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2016/05698
| 2016 оны 11 сарын 10 өдөр | Дугаар 102/ШШ2016/05698 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза-д байрлах, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн наран 13-р гудамж, 62 тоотод оршин суух, РД:ШЗ80092619, Боржигон нар овогт Нарангэрэлийн Батбөхт холбогдох 298 118 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 298 118 төгрөгийг хариуцагч Н.Батбөх нь 2016 оны 11-р сарын 25-ны өдрөөс эхлэн 2017 оны 2-р сарын 25-ны өдөр хүртэл сар бүр 74 529 төгрөг төлж барагдуулахаар тохиролцон эвлэрлийг гэрээ байгуулсан болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь Н.Батбөхт холбогдуулан 289 118 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Н.Батбөх нь нэхэмжлэлийн шаардлага 298 118 төгрөгийг 2017 оны 2-р сарын 25-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК -ийн нэхэмжилсэн 289 118 төгрөгийг 2017 оны 02-р сарын 25-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Н.Батбөхийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 594 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батбөхөөс 4797 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК -д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА