| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 122/2019/0008/з |
| Дугаар | 7 |
| Огноо | 2019-04-29 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 7
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн иргэн Г.Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн УБХт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Д-г Дгээр овоглосон төрсний бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа, нарийн бичгийн дарга С.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багт оршин суух Г.Д би эхнэр Х.Этай 2005 онд танилцаж улмаар 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Ингээд 2009 онд хүү Д.Д төрсөн. Эхнэр бид хоёр хоорондоо таарамжгүй харьцаанаас болж 2015 оноос хойш тусдаа амьдарсан. Ингээд 2018 оны 12 сарын 24-ний өдөр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан юм. Би хүү Даыг өөрийн төрсөн хүүхэд мөн гэдэгт эргэлзэж байсан учраас эцэг тогтоолгох шинжилгээ хийлгүүлсэн юм. Шинжилгээгээр Да нь миний хүү биш болох нь тогтоогдсон. Ингээд би төрсөн эцэг нь биш учраас хүү Дат хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэдэг тайлбараа хэлсэн. Анхан шатны шүүхээс хүү Да нь Дгээр овоглосон шийдвэр байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гарсан. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч мөн л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Миний зүгээс Даыг миний хүү биш ч гэсэн 10 гаруй жил асарч тэжээн тэтгэсэн. Одоо эхнэр бид хоёр таарамжгүй харьцаанаас болж гэрлэлтээ цуцлуулсан, хэн хэн нь тусдаа амьдралтай би хүү Дат хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Миний хувьд хүү Даыг надаар овоглуулах шийдвэр гарсныг тухайн үедээ мэдээгүй байсан. Хэнээр ч овоглосныг мэдээгүй. Харин гэрлэлтээ шүүхээр цуцлуулахдаа л мэдсэн. Анхнаасаа Даыг миний хүүхэд биш гэдгийг гадарлаж байсан. Учир нь манай эхнэр гэр бүлээс гадуур өөр хүнтэй явалддаг байсан хүнээсээ хүүхэдтэй болсныг би гадарлаж байсан. Даыг надаар овоглуулсныг тухайн үед нь мэдэгдээгүй, манай эхнэр ч надад хэлээгүй тэгээд ч ийм асуудал үүсч бид хоёр гэрлэлтээ цуцлуулна гэж ер бодсонгүй. Иймд Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12524 тоот шинжээчийн дүгнэлтээр Да нь миний хүүхэд биш гэдэг нь тогтоогдсон тул Дгийн Даыг овоглосон төрсний гэрчилгээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн иргэн Г.Д Х.Э нар нь 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан байна. Улмаар 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Да төрж мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандаж төрсний бүртгэлд бүртгүүлжээ.
Иймд манай байгууллагын хувьд эцэг тогтоох шинжилгээг үндэслэн бүртгэл хүчингүй болгох боломжгүй учир шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Зулаа өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэгч Д нь эхнэр Этай 2006 оноос хойш 10 жилийн хугацаанд хамтран амьдраад хүү Да нь 2009 онд мэндэлсэн байдаг. Тухайн үед Этай гэрлэлтээ батлуулсан байдаг. Да нь нэхэмжлэгчийг Этай хамтран амьдрах хугацаанд төрөөд Дгээр овоглосон. Д, Э нар нь 2018 онд гэрлэлтээ цуцлуулахдаа Да нь миний хүүхэд биш гээд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд Да нь Дгийн хүүхэд биш гэдэг нь тогтоогдсон. Харин иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Дгийн төрсөн хүүхэд биш боловч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд Д нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах болсон. Учир нь Да нь Д, Э нарын хамтран амьдрах хугацаанд төрөөд надаар овоглосон боловч миний төрсөн хүүхэд биш учир тэтгэмж төлөхгүй гэсэн. Одоо өөр эхнэртэй болсон. Даын эхтэй хамтран амьдрах боломжгүй. Мөн Даыг тэжээн тэтгэх боломжгүй.
Иймд Д-г Дгээр овоглосон бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь шүүхэд хандан “Д-г Дгээр овоглосон төрсний бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ ... Даыг надаар овоглуулсныг тухайн үед мэдээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Да нь миний хүүхэд биш гэдэг нь тогтоогдсон тул Д-г Дгээр овоглосон төрсний бүртгэлийг хүчингүй болгуулъя...” гэж маргаж байгаа бол харин хариуцагчийн зүгээс “ ... Г.Д, Х.Э нар нь 2006 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ батлуулсан байсан. 2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Даыг мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсний бүртгэлд бүртгүүлсэн. Эцэг тогтоох шинжилгээг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй юм ...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 12 дугаар зүйлийн 12.2-т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа , эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.”, 12.2.1-д хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт“, 12.2.2-т “эцэг, эхийн иргэний үнэмлэх”, 12.2.3-д “эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ” гэж, 12.9-д “Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэний бүртгэлийн ажилтан нь хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эцэг, эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийг гэрчилгээг үндэслэн хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгохоор байна.
2009 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн Даыг /РД: ЛЮ09310813/ 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Хүүхэд төрсний бүртгэл”-ийн дэвтрийн 384 дүгээрт бүртгэж гэрчилгээ олгосон болох нь хэрэгт авагдсан “Хүүхэд төрсний бүртгэл”-ийн дэвтрийн хуулбар /хх-ийн 25-27-рт/, Төрснийг бүртгэх анкет /хх-ийн 28-рт/, Төрсний гэрчилгээ /хх-ийн 14-рт/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн бүртгэл хийгдсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал Даыг “Хүүхэд төрсний бүртгэл”-д бүртгэж гэрчилгээ олгох үед буюу 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түүний эцэг Г.Д, эх Х.Э нар нь хууль ёсны гэрлэлтийн бүртгэлтэй байсан тул Д-г Дгээр овоглосон төрсний бүртгэлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэдийгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 12524 дугаар шинжээчийн дүгнэлтээр Г.Д нь Д.Дын биологийн эцэг байх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч энэ нь тухайн үед хууль ёсны дагуу хийгдсэн төрсний бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Иймд шүүхээс маргаан бүхий бүртгэл нь 2009 онд хийгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийг хэрэглэж, Д-г Дгээр овоглосон төрсний бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д зааснаар шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧБ.ЦЭРЭНХАНД