Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05703

 

 

 

 

2016 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05703

Улаанбаатар хот

 

          

          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

        Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран 19-66 тоотод байрлах, “Үлэмж их оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, 6-р байр 53  тоотод оршин суух, РД:УП88071012, Цогчандмана овогт Цогтын Наранзулд  холбогдох 3  090 960  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад   

                                                                         

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Үлэмж их оргил” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр  шүүхэд гаргасан тайлбартаа: “Үлэмж их оргил” ХХК-ийн нэхэмжилсэн 3 090 960  төгрөгийг хариуцагч Ц.Наранзул нь 2016 оны 11-р сарын 25-нд 500 000,  нь 2016 оны 12-р сарын 25-нд 1 500 000, 2017 оны 1-р сарын 25-нд 1 090 960 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

   Нэхэмжлэгч “Үлэмж их оргил” ХХК нь Ц.Наранзулд холбогдуулан 3 090 960  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Наранзул нь нэхэмжлэлийн шаардлага  3 090 960 төгрөгийг 2017 оны 1-р сарын 25-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                     

      ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Үлэмж их оргил” ХХК-ийн нэхэмжилсэн 3 090 960 төгрөгийг  2017 оны 01-р сарын 25-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч Ц.Наранзулын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  69 354 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Наранзулаас 34 677 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Үлэмж их оргил” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА