| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07531/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2016/05748 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2016/05748
| 2016 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 102/ШШ2016/05748 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэнийхэргийнанханшатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 113-20 тоотод түр оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр УУ42071314, Очир овогт Гомбын Аюушмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Аюушмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Аюушмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1942 онд Булган аймгийн Хишиг өндөр суманд төрсөн. Сумандаа бага сургуульд сурч 4-р анги төгссөн. Аавтайгаа хамт амьдардаг аав мод түлээ зөөдөг ажилтай байлаа. Нутгийн ах дүү нар бид хоёрт тусалдаг, намайг өнчин өрөөсөн болохоор Сум нэгдлийн удирдлагууд харж үзээд мал эмнэлэгийн салбарт малын санитарын туслах гэдэг ажилтай болгож, мал эмнэлэгийн дарга Бадамжав, малын эмч Очир, Батлай, зоотехникч Цэрэнсоном, Самдан гэсэн хүмүүстэй 1956-1962 онд хамт ажиллаж байлаа. Дээрх хүмүүсийн удирдлага заавраар мал угаах, тарих, хашаа хороо ариутгах ажил хийдэг байв. Сумын захиргаа Хөдөө аж ахуйн яамны курсэд суралцах боломж олгож зохиомол хээлтүүлгийг техникч мэргэжилтэй болж, бие дааж зохиомол хээлтүүлгийн ажлыг хийж байлаа. Энэ үед манай 1-р бригадын малчин Дүвчиг, Сэрээнэн, Рэнчиндорж, Очир гээд олон өрх айлын малд зохиомол хээлтүүлэг хийдэг, Орхон үүлдрийн нарийн ноостой хоньтой болох зорилгоор ажиллаж байсан. Тэр үед сард 100 төгрөгийн цалинтай байсан. Энэ бүгдэд малчидтай хамт явдаг байсан болохоор Лувсанпүрэв намайг сайн мэднэ. Иргэн Д.Даваа бид 2 нэг гол, нэг онд төрсөн олон жил айл аймаг байсан. Би Даваагийн аав ээж хоёрын ачаар ажилтай болж амьдралд хүрсэн гэж боддог. Дарам гуай бидний ажлыг шалгадаг тусалдаг захиргааны ажилтай хүн байсан. Иймд миний 1956-1962 онд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэч Г.Аюушмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Г.Аюушмаагийн ажиллаж байсан талаарх баримтууд Үндэсний төв архивт хадгалагдаагүй нь 2015 оны 10-р сарын 27-ны өдрийн 871 дугаар лавлагаагаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь 1956-1962 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын малын санитарын туслах, санитараар ажиллаж байсан гэх ба Г.Аюушмаа нь 1956 онд насанд хүрээгүй 14 настай байсан, нэгдлийн гишүүн байх боломжгүй байжээ.
Нөгөө талаар, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийг хөдөө аж ахуйн нэгдлийн үлгэрчилсэн дүрмийн дагуу хөдөө аж ахуйн нэгдлийн өөрийнх нь баталж гаргасан дүрэм болон хөдөө аж ахуйн нэгдлийн талаар гарсан БНМАУ-ын хууль тогтоомжоор зохицуулдаг байсан, улмаар хөдөлмөрийн хөлсийг хөлс олгох журмаар олгодог байна.
Хэдийгээр гэрч О.Лувсанпүрэв, Д.Даваа нар нь түүнийг Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан талаар мэдүүлсэн боловч Лениний зам нэгдлийн үлгэрчилсэн дүрэм, хөдөлмөр хөлс олгох журамд зааснаар насанд хүрээгүй хүүхдийг ажил үүрэг гүйцэтгүүлж, хөлс олгож байсныг нотлоогүй байна.
Нэхэмжлэгч нь 1989 онд цэргийн, 2015 онд энгийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ба тэтгэвэрээ нэмүүлэх зорилгоор 1956-1962 онд ажиллаж байсныг тогтоолгохыг хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар 1956-1962 онд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Лениний зам нэгдэлд малын санитараар ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн Гомбын Аюушмаагийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА