Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/05751

 

 

 

 

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2016/05751

             Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 22-р байр 66 тоотод оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Лхагваагийн  хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүххуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сайнбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Гэзэгийн худаг” ХХК-ийн ерөнхий захирал З.Насанжаргалтай орон сууцны барилгаас байр худалдан авах гэрээг 2011 оны 5-р сарын 25-ны өдөр байгуулсан. Гэрээ ёсоор урьдчилгаа 5 500 000 төгрөгийг 2 хувааж өгсөн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 сарын дараа байрандаа орох ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл байранд оруулаагүй байна. Захиралтай очиж уулзахаар байрны суурийг тавьсан газар үзүүлдэг бөгөөд удахгүй барилгаа барьж эхэлнэ гэж хэлсээр байгаад 4 жилийг өнгөрөөсөн. “Гэзэгийн худаг” ХХК нь өөрийн гэсэн тогтсон ажлын байртай эсэх нь мэдэгдэхгүй байна. Иймд хуульд заасны дагуу “Гэзэгний худаг” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Лхагваа нь “Гэзэгийн худаг” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

“Гэзэгийн худаг” ХХК нь 2011 оны 5-р сарын 25-ны өдөр А.Лхагватай байгуулсан орон сууцны захиалгын гэрээний дагуу 5 500 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороололд үйл ажиллагаа явуулах хаягтай боловч тус хаягтаа бүртгэлгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байна.

  Нэхэмжлэгч нь Гэзэгийн худаг ХХК-ний хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

“Гэзэгийн худаг” ХХК нь РД:5148189, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 11-р хороололд бүртгэлтэй байсан, мөн ерөнхий захирал Д.Насанжаргал нь 9911-5737 дугаар утастай болохыг дурьдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Гэзэгийн худаг” ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

 

            2. “Гэзэгийн худаг” ХХК эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  4.Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                                         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА