| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07337/И |
| Дугаар | 102/ШШ2016/05767 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2016/05767
| 2016 оны 11 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2016/05767 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом 3-р баг, 3-48-р байрны 39 тоотод оршин суух, регистр ОЭ87012406, Шарнууд овогт Баастын Тодмагнайгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн Богд-Ар хороолол, 2А байр 14 тоотод байрлах “Тэн хун” ХХК-д холбогдох цалин 1 666 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Тодмагнай нь “Тэн хун” ХХК-д холбогдуулан 1 666 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Талууд дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч “Тэн хун” ХХК нь 1 666 000 төгрөгийг Б.Тодмагнайд 2016 оны 11-р сарын 25-ны өдөр төлөхөөр тохирч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тодмагнай нь “Тэн хун” ХХК-д холбогдуулан цалин 1 666 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Тэн хун” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 1 666 000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Тодмагнайгийн нэхэмжилсэн 1 666 000 төгрөгийг 2016 оны 11-р сарын 25-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Тэн хун” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тэн хун” ХХК-аас 31 203 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Тодмагнайд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА