Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2017/00012/и |
Дугаар | 329 |
Огноо | 2017-02-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 329
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэхийн Цементийн үйлдвэрийн байранд байрлах, “Налгар түшиг” ХХК /УБД: 9019015028, РД:5045924/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Вива сити хороолол М-16 дугаар байр 5 давхарт байрлах, “Хансуун зам” ХХК /УБД:9011356130, РД:5182972/-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 205 055 550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхишиг, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгончимэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“Нэхэмжлэгч “Налгар түшиг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батхишиг миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг 23 000 000 төгрөгөөр бууруулж 182 055 550 төгрөгийг хариуцагч “Хансуун зам” ХХК төлөөлөхөөр зөвшөөрсөн тул эвлэрлийн гэрээг байгуулав. Төлбөрийг хариуцагч тал 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 182 055 550 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Налгар түшиг” ХХК нь худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 205 055 550 төгрөг гаргуулахаар хариуцагч “Хансуун зам” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч 23 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 182 055 550 төгрөгийг хариуцагч “Хансуун зам” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар талууд тохиролцон, эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Налгар түшиг” ХХК нь 23 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үлдэх 182 055 550 /нэг зуун наян хоёр сая тавин таван мянга таван зуун тавин / төгрөгийг хариуцагч “Хансуун зам” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Налгар түшиг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 183 228 төгрөгийн 591 614 төгрөгийг улсын орлогоос, 534 114 төгрөгийг хариуцагч “Хансуун зам” ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Налгар түшиг” ХХК-д олгож, үлдэх 591 614 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж улсын орлогод хэвээр үлдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ