| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07693/И |
| Дугаар | 102/ШШ2016/05814 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/05814
| 2016 оны 11 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/05814 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 11-р хороо, Товчооны 1-7 тоотод оршин суух, регистр ЕП76051900, Базарсүрэнгийн Бадамын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 13-р гудамж, 101 тоотод оршин суух, регистр ХЕ64050909, Боржигон овогт Ванчинхүүгийн Оюунсайханд холбогдох 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч В.Оюунсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Б.Бадамаас 2015 оны 10-р сарын 16-нд 1 000 000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 550 000 төгрөгийг өгсөн нь үнэн болно. Одоо үлдэгдэл 450 000 төгрөгийг 2017 оны 1-р сарын 1-нээс өмнө төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадам нь В.Оюунсайханд холбогдуулан 450 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч В.Оюунсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 450 000 төгрөгийг 2017 оны 1-р сарын 1-ний дотор төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Бадамын нэхэмжилсэн 450 000 төгрөгийг 2017 оны 1-р сарын 1-ний дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч В.Оюунсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Оюунсайханаас 7050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бадамд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА