| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/07634/И |
| Дугаар | 102/ШШ2016/05827 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/05827
2016 оны 11 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05827 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Жи Эс Ди төвийн 506 тоотод байрлах “Мэдээлэл аудит” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Товуудорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мэдээлэл аудит” ХХК- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгө оруулалтай “Ивээлхүү” ХХК нь Баянгол дүүргийн 17-р хороонд байрлах оффис болон үйлчилгээний төвийн зориулалттай 5 давхар барилгыг 2008 онд захиалан бариулж ашиглалтанд оруулсан. “Мэдээлэл аудит” ХХК-ийн захирал Д.Товуудорж миний бие тус компанитай хөрөнгө оруулах гэрээг 2008 оны 3-р сарын 19-ний өдөр байгуулж улмаар уг барилгын 5 давхарын 505 тоот 36 м2 бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 48600 ам доллараар худалдан авсан. Мөн миний бие хувь нийлүүлж үүсгэн байгуулсан “Мэдээлэл аудит” ХХК нь тус барилгын 506 тоот 36 м2 бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 5-р сарын 25-ны өдөр иргэн Б.Бат-Эрдэнээс худалдан авч одоогоор “Мэдээлэл аудит” ХХК нь 505, 506 тоотуудад үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тус барилгыг ашиглалтанд орсноос хойш манай компанийн ажлын өрөөнүүдийн дээврийн хучилтын хэсгээр ус гоождог, цутгамал бетон гадаргууд ан цав үүсч дээвэр дээр тогтож, дотогшоо гоожсоор байна. “Ивээлхүү” ХХК-ийн энэхүү хууль бус үйлдлийн талаар удаа дараа хандаж зөрчлөө арилгах талаар шаардсан боловч огт хүлээж авдаггүй тул манай компаний зүгээс арга буюу өөрийн хөрөнгөөр дээврийн засварын ажлыг 2 951 000 төгрөгөөр 2015 онд хийлгэсэн боловч уг барилга нь бүхэлдээ техникийн шаардлага хангахгүй алдаатай баригдсанаас шалтгаалан бидний хийлгэсэн дээврийн засварын ажил ямар ч үр дүн гараагүй. Дээрх мөнгийг “Ивээлхүү” ХХК-аас нэхэмжилж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Ивээлхүү” ХХК нь нэхэмжлэлд дурьдсан хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоогоор “Ивээлхүү” ХХК Баянзүрх дүүрэг Сүнжин гранд зочид буудлын 205 тоот Монгол улсад суугаа Солонгос иргэдийн нийгэмлэг гэх хаягтай өрөөнд үйл ажиллагаа явуулж байж болзошгүй байна. “Ивээлхүү” ХХК болон захирал Lee Sug Jeг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХнь:
Нэхэмжлэгч “Мэдээлэл аудит” ХХК нь “Ивээлхүү” ХХК, захирал Lee Sug Je-г эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Ивээлхүү” ХХК нь гэрээний үүрэгт 2 951 000 төгрөг гаргуулах маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд Баянгол дүүргийн 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Жи Эс Ди төвийн 505 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байсан боловч тус хаягтаа байдаггүй нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10-р сарын 10-ны өдрийн 24896 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
“Ивээлхүү” ХХК нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуын нэгжийн 08-271 гэрчилгээний дугаартай, захирал Lee Sug Je нь Баянгол дүүргийн 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Жи Эс Ди төвийн 505 тоотод үйл ажиллагаа явуулж байсныг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Ивээлхүү” ХХК, түүний захирал Lee Sug Je-г эрэн сурвалжилсугай.
2. “Ивээлхүү” ХХК болон захирал Lee Sug Je-г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА