Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 386

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо 120 мянгат 9 дүгээр байр 18 тоотод оршин суух, Боржигон овогт Дагва-Осорын Даянцог /РД:ХБ54032275/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Дүнжингарав гудамж 45 дугаар байр 54 тоотод оршин суух, Мянган овогт Цэнджавын Энхболд /РД:ЦБ72102172/-д холбогдох

 

1 268 220 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Отгончимэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Д.Даянцог нь нэхэмжлэлийн шаардлагаас 507 288 төгрөгөөс татгалзаж, үлдэх 760 932 төгрөгийг хариуцагц Ц.Энхболд нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дотор Даянцогт гаргаж өгөхөөр тохиролцож эвлэрлээ. Иймд эвлэрлийг баталж өгнө үү. Шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Даянцог нь 1 268 220 төгрөг гаргуулахаар хариуцагч Ц.Энхболдод холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 507 288 төгрөгөөс татгалзаж, үлдэх 760 932 төгрөгийг хариуцагц Ц.Энхболд нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч талууд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

     Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Даянцог нь нэхэмжлэлийн шаардлага 507 288 төгрөгөөс татгалзаж, үлдэх 760 932 төгрөгийг хариуцагц Ц.Энхболд нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Даянцогоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35 000 төгрөгийн 17 500 төгрөгийг улсын орлогоос, 11 406 төгрөгийг хариуцагч Ц.Энхболдоос тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Даянцогтод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ