Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2022/0577

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “М”-ийн төлөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч С.О

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 418 дугаар захирамжийн З.Б-д, мөн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, өмгөөлөгч А.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш

Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Гуравдагч этгээд Монгол Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Ш.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2019/0602/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг болон гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.1-д заасныг баримтлан гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 418 дугаар захирамжийн З.Б-д, мөн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, маргаан бүхий газар нь “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийн зарим хэсэгт хууль хэрэглээний хувьд дараах байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн “Үндэслэл” хэсгийн 16 дахь үндэслэлийн тухайд: Шүүхийн шийдвэрийн “Үндэслэл” хэсгийн 16 дахь хэсэгт “Харин хэргийн оролцогчдын маргаан бүхий газрын эзэмших, ашиглах, харилцаа нь олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа, зохицуулагдахгүй гэх тайлбарууд нь Улсын Дээд Шүүхийн шийдвэрүүдээр дүгнэгдсэн байх тул шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Учир нь шүүхийн шийдвэр нь зөвхөн тухайн хэргийн оролцогчдын хувьд л хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд хэргийн оролцогч бус өөр этгээдийн маргах эрхийг үгүйсгэхгүй билээ. Иймд бидний энэхүү маргаанд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй юм. Олон улсын гэрээг энэхүү захиргааны хэрэгт хэрэглэх, маргаан бүхий газрыг гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн эзэмшил, ашиглалт газар болох талаар бид дараах үндэслэл бүхий тайлбарыг хийж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж олон улсын эрх зүйн эх сурвалжийг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь аливаа улс хооронд байгуулагдсан гэрээ. хэлэлцээр нь ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч, чөлөөтэй харилцан тохиролцсон эрх, үүрэгтээ чин үнэнч байх, заавал биелүүлэх “рacta sunt servanda” олон улсын эрх зүйн зарчмыг хуульчилж өгсөн ойлголт. “Монгол Улсын олон улсын гэрээ” гэж Олон улсын гэрээний тухай хуулийн дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог ойлгоно гэсэн.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн Газар хоорондох “Наушка Тосгоны Район дахь Монгол Зөвлөлтийн хил дээр байгаа хязгаарын боомтоос Улаанбаатар хот хүртэл төмөр замын шугамыг тавих ба ашиглах тухай” 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийг байгуулсан.

Энэ нь олон улсын гэрээний тухай хуулийн 3.1.1 дахь хэсэгт заасан шинжийг хангасан “Монгол улсын олон улсын гэрээ” юм. Учир нь тухайн үед 1949 онд одоогийн Монгол улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд тодорхой асуудал буюу Наушка Тосгоны Район дахь Монгол Зөвлөлтийн Хил дээр байгаа хязгаарын боомтоос Улаанбаатар хот хүртэл төмөр замын шугамыг тавих ба ашиглах асуудлыг зохицуулсан бичгээр үйлдсэн олон улсын тохиролцоо бөгөөд “Монгол улсын олон улсын гэрээ” юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт Хууль болох Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хуулиас Монгол Улсын үндсэн хуулийг бүрнээ дагаж Мөрдөхөд Шилжих тухай хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсын Үндсэн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээ”-ний тухай зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хууль хүчин төгөлдөр болох хүртэл даган мөрдөж ирсэн бөгөөд мөнхүү Үндсэн хуульд харшлахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон улсын гэрээг Монгол Улс цаашид нэгэн адил дагаж мөрдөнө”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуульд харшлаагүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон улсын гэрээ бусад хуулийн заалттай зөрчилдсөн тохиолдолд мөнхүү олон улсын гэрээний заалтыг баримтална” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон улсын гэрээ буюу түүний заалтууд Монгол Улсын Үндсэн хуульд харшилбал тэдгээрийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх асуудлыг олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, тухайн гэрээнд заасан болзол, журмын дагуу 1993 онд багтаан шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл 1993 оноос өмнө Үндсэн хуульд харшилсан тухай шийдвэр, нийцүүлсэн шийдвэр гаргаагүй учир олон улсын гэрээг дагаж мөрдөх ёстой.

Олон улсын гэрээний эрх зүйн тухай венийн конвенцын 27.1-д “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй гэж заасан. Иймд бид Газрын тухай хуулийн заалтыг иш татаж, гагцхүү гэрчилгээ авснаар газрын эзэмшил, ашиглах эрх үүснэ гэж тайлбарлах, энэ байдлаар олон улсын гэрээний заалтыг зөрчих үндэслэлгүй юм.

Хариуцагч маргаан бүхий актаар “Г” ХХК-д олгосон газар нь нэр бүхий олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн 5б хэсэгт “Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ” гэж, мөн зүйлийн 5в хэсэгт “Цахилгаан станц, гидростанц зэргийн техникийн барилга байшин ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, мөн мод зэрэг барилгын материалуудыг бэлтгэх, түүнчлэн чулуун нүүрс, нефть, төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэх хэмжээгээр ухаж гаргахад чухал хэрэглэгдэх хэсэг газруудыг дээр дурдсан зурвас газрын гадна малд гаргаж нийгэмлэгт хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ”, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8л хэсэгт “Нийгэмлэгт хэрэглүүлэхээр шилжүүлэн өгсөн газруудыг хагалж боловсруулах явдалд саадыг үл учруулна” гэж тус тус зааснаас үзвэл Монгол Улсын Засгийн газар “УБТЗ” ХНН-д Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар, төмөр замыг ашиглахад чухал газруудыг шилжүүлэх, түүнчлэн энэ үүргээ заавал биелүүлэх буюу аливаа саад учруулахгүй байх үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8592 дугаар захирамжийг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан шинжээчийн ажлын хэсгийн дугаар А/04 дүгнэлтийн “Дүгнэлт” хэсгийн дахь хэсэгт “Улаанбаатар нэгж талбарын 1803104849 дугаартай 2998 м.кв талбайтай газрын баруун урд цэг нь 19 метр, зүүн урд цэг нь 17 метр, баруун хойд цэг нь 43 метр, зүүн хойд цэг нь 40 метрийн зайтай байна” гэж дүгнэснээс үзвэл маргаан бүхий захиргааны акт нь нэр бүхий олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн 5б, 5в болон 8 дугаар зүйлийн 8л хэсгийг тус тус ноцтой зөрчсөн байна.

Учир нь нэр бүхий олон улсын гэрээгээр Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар болон төмөр замыг ашиглахад шаардлагатай газрыг зөвхөн “УБТЗ” ХНН-ийн ашиглалт болон эзэмшилд байх ёстой. “Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар” гэдэг нь нарийн гэдгийн эсрэг утга, юмны хөндлөн тал руугаа хэмжээгээр илүү болоод уужим байдалтай байхыг ойлгоно. Гэтэл хариуцагч “Г” ХХК-д үндсэн төмөр замаас “баруун урд цэг нь 19 метр, зүүн урд цэг нь 17 метр, баруун хойд цэг нь 43 метр, зүүн хойд цэг нь 40 метрийн зайтай” газар эзэмших эрх олгосон байгаа нь төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар “УБТЗ” ХНН-ийн ашиглалт болон эзэмшилд байх шаардлагыг зөрчиж байна. Харин нэхэмжлэгч “М” ХХК нь нэр бүхий олон улсын гэрээний дагуу “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн газрыг түүний зөвшөөрлөөр, түүнтэй харилцан тохиролцох замаар салбар төмөр зам барьж, төмөр замын обьект эзэмших байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Учир нь нэгэнт нэр бүхий олон улсын гэрээгээр төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас болоод төмөр замыг ашиглахад шаардлагатай газрыг зөвхөн “УБТЗ” ХНН ашиглаж, эзэмшихээр заасан байгаа. Тэгэхээр энэ газарт хэн нэгэнд газар эзэмших эсхүл ашиглах эрх олгогдох ёсгүй байсан. Нэхэмжлэгч компани нь анх тус газарт эзэмших эрх хүсэх үед ч газрын албаны зүгээс энэ байдлаар тайлбарлаж татгалзаж байсан байдаг. Ийнхүү олон улсын гэрээний дагуу маргаан бүхий газар нь “УБТЗ” ХНН-ийн эзэмшил, ашиглалт бүхий газар тул “Г” ХХК-д газар эзэмших эрх олгож, сунгаж ирсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ... давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн хэрэг юм.

Иймд шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг ч хэрэглэх газар нь үндэслэлтэй байсан. Шүүхийн шийдвэрт дурдагдаж буй Улсын Дээд Шүүхийн дүгнэлтүүд энэ маргаантай хамааралгүй болно. Учир нь захиргааны хэргийн шүүх иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Шүүхийн шийдвэрт дурдагдсан Улсын дээд шүүхийн ямарваа нэгэн тайлбар, зөвлөмж байхгүй бөгөөд зөвхөн нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааны нэг талын үндэслэл болсон дурдагдаж буй олон улсын гэрээг зөрчөөгүй тухай үндэслэлдээ дурдсаныг шүүх “Дүгнэлт” өгсөн хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь энэ маргаан болон Улсын дээд шүүхийн дүгнэлт өгсөн маргаан хоёр өөр эрх зүйн харилцаа болоод өөр маргаан болно. Өөрөөр хэлбэл, шүүх бусад шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргах буюу үндэслэл болгохыг хуулиар зөвшөөрөөгүй. Сүүлд хуулиар нэмэлт өөрчлөлт орсон нь “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” бол буюу зөвхөн тайлбар гарсан тохиолдолд түүнийг өөрөөр тайлбарласантай холбоотой болно.

3.2. Шүүхийн шийдвэрийн “үндэслэл” хэсэгт Газрын тухай хуулийн зарим зохицуулалтыг орхигдуулсан тухай: Шүүхийн шийдвэртээ Газрын тухай хуулийг зөв хэрэглэсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч талын маргаж буй нэг зохицуулалтыг орхигдуулсан. Хариуцагч “Г” ХХК-д 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгахдаа Газрын тухай хуулийн хэд хэдэн зохицуулалтыг зөрчсөн болно. Үүний нэг нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт газар эзэмшигч нь газар эзэмших хугацаагаа сунгуулах тухай хүсэлтээ гаргахдаа 2/газрын төлбөрийг төлсөн тухай баримт ... тодорхойлолтыг тус тус хавсаргаж өгөх ёстой” гэх хэсэг байсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 92-100 дахь талд энэ талаар нотлох баримт авагдсан.

Газрын тухай хуулийн 37.2 дахь хэсэгт “... Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд ... гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасан. Иймд гуравдагч этгээд нь хуульд заасан газар эзэмших нөхцөлийг хангаж буй тохиолдолд сунгалт хийх учиртай байсан. Гэвч тус хариуцагч компани хуульд заасан нөхцөлүүдийг хангаагүй байсан.

Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж тус тус заасан. Хавтаст хэргийн 93 дахь талд авагдсан “Г” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дүүргийн газрын албатай байгуулсан дугаар 0116-2019/01488 “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу “Г” ХХК нь газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн байна. Гэтэл хавтаст хэргийн 98 дахь талд авагдсан газрын төлбөр төлсөн “Улаанбаатар хотын банк”-ны баримтаас үзвэл улирал бүр биш хоёр удаагийн гүйлгээгээр бөөнд нь буюу газрын төлбөрөө төлөх хугацаа өнгөрсний дараа төлсөн байна.

Мөн хавтаст хэрэгт газар эзэмшигч “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар тогтмол ашигласан тухай баримт авагдаагүй байна. Гуравдагч этгээд тус компани нь тус газрыг одоо хүртэл ашиглаагүй байгаа. Үүнээс үзвэл, хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх, мөн зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдол үүссэн байхад хүчингүй болгоогүй, газар эзэмших эрхийг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж бид маргасан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилж өгсөн бөгөөд маргаан бүхий актаар олгогдсон газар нь мөн зүйлд заасан хэд хэдэн шаардлагыг зөрчсөн болно. Хавтаст хэрэгт Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө авагдсан бөгөөд тус төлөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар” зориулалтаар газар олгох төлөвлөгөө ороогүй байна. Энэ нь маргаан бүхий акт нь газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасныг зөрчиж байна. Иймд шүүх Газрын тухай хуулийн 31.2 дахь заалтыг мөн адил хэрэглэх үндэслэлтэй байсан.

Түүнчлэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан шинжээчийн ажлын хэсгийн дугаар А/04 дүгнэлтийн “Дүгнэлт” хэсгийн 2 дахь хэсэгт “Г” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1803104849 дугаартай, 2998 м.кв талбайтай газартай ажлын хэсгийн хэмжилтийн “М” ХХК-ийн барьж байгуулсан Толгойт өртөөний Б паркын мухар замын уртасгасан салбарын 287 метрийн урттай төмөр замыг харьцуулан үзэхэд 30 метрийн урттай төмөр зам нь давхцаж байна" гэж дүгнэсэн нь мөн зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчиж байна. Хуулийн тус хэсэгт заасан “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар” гэдгийг төмөр замын тээврийн тухай хуулиар тайлбарласан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна” гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Төмөр замын зурвас газар ... төмөр замын объект, салбар болон дагнасан хэрэглээний зам нь өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно” гэж зааснаас үзвэл төмөр замын зурвас газар нэгэнт төрийн өмч хойно уг зурвас газрын дагуу заавал газар ашиглах, эзэмших зөвшөөрөл авах шаардлагагүй бөгөөд зөвхөн объектын гэрчилгээ авахаар хуульчилсан нь “өмчийн аль ч төрөл, хэлбэрийн байж болно” гэх шаардлагыг хангаж байгаа бөгөөд ингэснээр нэр бүхий газарт төмөр замын объектын гэрчилгээ олгогдсоноор “бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газар” гэдэгтэй адилтгаж үзнэ. Мөн маргаан бүхий газар нь нэр бүхий олон улсын гэрээний дагуу “УБТЗ” ХНН-т эзэмшүүлсэн, ашиглуулсан газартай давхцаж байгааг олон улсын гэрээний 5 дугаар зүйлийн 56, 5в болон 8 дугаар зүйлийн 8л хэсгийг тус тус ноцтой зөрчсөн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8592 дугаар захирамжийг үндэслэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч даргын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулагдсан шинжээчийн ажлын хэсгийн А/04 дүгээр дүгнэлтийн “Дүгнэлт” хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар нотлогдож байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн “үндэслэл” хэсэгт Төмөр замын тээврийн тухай хуулийн зарим зохицуулалтыг орхигдуулсан тухай: Шүүхийн шийдвэртээ Төмөр замын тээврийн тухай хуулийг зөв хэрэглэсэн. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч талын маргаж буй нэг зохицуулалтыг орхигдуулсан. Хууль тогтоогч Төмөр замын тээврийн тухай хуулиар төмөр замын ойролцоо газар эзэмших, ашиглахтай холбоотой харилцааг 1/Төмөр замын зурвас газартай холбоотой харилцаа, 2/ Төмөр замын зурвас газраас гаднах газартай холбоотой харилцаа гэж хоёр байдлаар зохицуулсан байна.

Нэгдүгээрт, Төмөр замын тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Төмөр замын зурвас газар нь төрийн өмч байна. Мөн хуулийн 3.1.11-д “төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг ойлгохоор заасан. Хууль тогтоогч энэ зурвас бүхий газар нэгэнт төрийн өмч учир газар ашиглах, эзэмших гэрчилгээ олгохгүй, зөвхөн Төмөр замын тээврийн үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгохоор хуулийн 16 дугаар зүйлд зохицуулсан байна. Үүний дагуу, нэхэмжлэгч “М” ХХК нь төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ авсан байдаг.

Хоёрдугаарт, Төмөр замын зурвас газраас гаднах газар эзэмших, ашиглах асуудлыг Төмөр замын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно” гэж зааснаас үзвэл Засаг дарга төмөр замын ойролцоо, төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрлийг төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан, зөвшилцөн олгохоор хуульчилсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Г” ХХК-д төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ олгогдоогүй байгаагаас үзвэл хариуцагч төмөр замын зурвас газар биш гэж үзэж газар эзэмших гэрчилгээ олгосон болох нь харагдаж байна. Хэрвээ тийм бол Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэгт заасны дагуу төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр бүхий газарт аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан, зөвшилцөх замаар газар эзэмших эрх олгох ёстой байсан.

Гэтэл хавтаст хэрэгт энэ тухай нотлох баримт авагдаагүйгээс үзвэл хариуцагч Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсгийг зөрчиж газар эзэмших гэрчилгээ олгосон байна.

Түүнчлэн, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээг хот байгуулалт, төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл шаардлагыг харгалзан Засгийн газар тогтоохоор эрх олгогдсон. Үүний дагуу, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 6 дугааp тогтоолын хавсралтаар “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм” батлагдсан. Тус дэглэмийн 1.3 дахь хэсэгт “Төмөр замын зурвас газрын зориулалтаар олгох газрын хэмжээг тогтоохдоо MNS 6060:2010 стандартын нөхцөлийг баримтлан зураг төслөөр тогтооно”, мөн дэглэмийн 2.1.1 дэх хэсэгт “Үндсэн зурвас газар гэж төмөр замын ул шороо, ус зайлуулах суваг, нөөцийн шуудуу, дэвсэг (берма) байрлаж байгаа MNS 6060:2010 стандартын 5.1.2, 5.1.3-т заасан хэмжээтэй газрыг хэлнэ” гэж тус тус заасан бөгөөд MNS 6060:2010 стандартын 5 дугаар зүйлд төмөр замын хамгаалалтын бүс төмөр замын голчоос хоёр тийш 21 метр байна гэж зохицуулсан.

Гэтэл дээр дурдсан шинжээчийн дүгнэлтийн 4 дахь хэсэг болон хавсралт 4-т зааснаар “Г” ХХК-д олгогдсон газар төмөр замын голчоос 14-19 метрт байрлаж байгаа нь маргаан бүхий актаар төмөр замын хамгаалалтын бүсэд газар олгогдсон нь нотлогдож байна. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн газрын алба 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14/1745 дугаар албан бичигт “Г” ХХК-ийн эзэмшлийн газрыг “төмөр зам, үерийн далангийн хамгаалалтын бүсэд орсон ...” гэж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/174 дүгээр албан бичигт “нэр бүхий газар Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн бүрдэл” заасны дагуу Улаанбаатарын бүс болон хот орчмын нутаг дэвсгэрийн 2030 он хөгжлийн хандлагад орсон бөгөөд “ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлээр төмөр замын зурвас газарт байрлаж байна” гэж дурдсанаас тус тус үзвэл маргаан бүхий акт нь Төмөр замын тээврийн тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 6 дугаар тогтоолын хавсралтаар “Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм”-ийг тус тус зөрчсөн байгааг шүүх шийдвэртээ дурдаагүй болно.

Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно” гэж заасан. Хуулийн зохицуулалтын дагуу маргаан бүхий газар зөвхөн төмөр замын үйл ажиллагаа зөвшөөрөгдсөн. Харин бусад үйлдвэрлэл, үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй юм. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох нь Засгийн газрын бүрэн эрх байхаар заасан. Иймд төмөр замын зурвас газарт газар ашиглуулах бүрэн эрх нь Засгийн газарт байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.10-д “Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг ... Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан Төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно” гэж заасан. Иймд дүүргийн Засаг даргад маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгох бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Гуравдагч этгээд “Г” ХХК-д газар эзэмших эрх олгох тухай Засаг даргын захирамжууд нь анхнаасаа илт хууль бус тул тус компанид газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэглэх ёстой атал хэрэглэсэнгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн “Үндэслэл” хэсэгт дээрх байдлаар хууль хэрэглээний нэмэлт, өөрчлөлт оруулж, бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдлийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчин хариуцагч болон гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Нэхэмжлэгч: “М” ХХК нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн "Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, гуравдагч этгээд “УБТЗ” ХНН нь “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 418 дугаар захирамжийн 3.Баатарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох”, тус газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”-аар тус тус маргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх дугаар буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0393 дугаар шийдвэрийн 28 дахь хуудас, “11. Дээрх 10 дахь хэсэгт заасныг нэгтгэн үзвэл, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлж, нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн байх маргаан бүхий А/177 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар акт гаргасан” гэж заасан илт хууль бус акт байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, тухайн захиргааны акт илт хууль бус талаар маргаагүй байхад хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан.

4.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3. 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д хуульд нийцээгүй захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх гэж хуульчилсан. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10526 дугаар захирамжаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ захирамжид тухайн үед нэхэмжлэгч “М” ХХК гомдол гаргаагүй тул захирамж хуулийн хучин төгөлдөр болсон. Үүний дараа “М” ХХК дахин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4466 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0585 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Субьектив эрхийн маргааны хувьд 1) захиргааны акт хууль бус байх, 2) уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх гэсэн хоёр нөхцөл нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгодог. Тэгвэл “М” ХХК 2015 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа эдгээр захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж байгаагаа дээрхтэй яг ижил үндэслэлээр маргасан байдаг боловч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж тогтоолууд гарч, тэдгээр нь хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч “М” ХХК Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/6З дугаар захирамжийн эсрэг шүүхэд маргаан үүсгэх эрхээ алдсан байдаг.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн эсрэг шүүхэд маргаан үүсгэх эрхээ алдсан нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ашиг сонирхлыг 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэлийг үргэлжлүүлж гаргасан захиргааны акт болох оны А/177 дугаар захирамж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамж нь нэхэмжлэгч “М” ХХК-д өөр ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлээгүй, өөр ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй захиргааны акт болно.

4.3. Анх 2007 онд бусад этгээдэд үүссэн, маргаан бүхий газар эзэмших эрхийн улмаас ... 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “УБТЗ” ХНН ийн Толгойт өртөөнд салбар төмөр зам барих техникийн нөхцөлийн дүгнэлт гарсан. Үүний дагуу 2018 онд салбар төмөр замыг ашиглалтад оруулсан” гэх нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тухайн тохиолдолд, нэхэмжлэгч “М” ХХК-ийн маргаан бүхий газарт холбогдох “эрх, хууль ёсны ашиг сонирхол” нь “салбар төмөр зам барьж ашиглалтад оруулсан”-аар үүссэн гэж үзэх ба энэ нь анх 2007 онд бусдад үүсч, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны А/63 дугаар захирамж, уг захирамжийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 08-ны олгогдсон (нэхэмжлэгч “М” ХХК-ийн салбар төмөр зам барих техникийн нөхцөлийн дүгнэлт гарахаас өмнө) 000304520 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр үүссэн гуравдагч этгээд “Г” ХХК-ийн “эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК-ийн “манай компани 2014 онд Зам тээврийн яамны зөвшөөрлийн дагуу салбар төмөр зам тавьсан. Харин хариуцагч манай компанийн салбар төмөр зам тавьсан газрыг өөр хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байгаа нь манай компанийн салбар төмөр замаа ашиглах эрх /Төмөр замын тээврийн тухай хуулийн 18.3-д заасан эрх/-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Бусдын өмчлөл, эзэмшил газар дээр тухайн этгээдээс нь зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулчхаад дараа нь газар дээр манай өмчлөлийн эд зүйл байгаа гэж маргах эрх хэнд ч байх ёсгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх маргаан бүхий газрыг “холбоо, цахилгааны шугам сүлжээ болон хамгаалалтын зурвастай давхцалтай”, төлөвлөлтөд орсон гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн бие даасан шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд уг асуудал дээр шинжээч томилон бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүйгээр нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Бичгийн нотлох баримтууд зөрүүтэй байхад анхан шатны маргаан бүхий газрыг “холбоо, цахилгааны шугам сүлжээ болон хамгаалалтын зурвастай давхцалтай” гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй, нотлох баримтыг үнэ зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох, эсхүл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 17 дахь хэсэгт бие даасан шаардлагуудыг дурдаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1 дэх заалтыг дурдаад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэжээ. Ямар үндэслэлээр захиргааны хэргийн шүүхийн харьяалал биш гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

-Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.3 дахь заалтад заасны дагуу 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжийн Ж.Б-д холбогдох хэсгийг хууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад заасны дагуу бус байсан болохыг тогтоолгох,

-Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 06 ны өдрийн А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.3 дахь заалтад заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлүүдийг эрх зүйн үйлчлэлгүй болсон тул гэх үндэслэлийг дурджээ. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага угаасаа эрх зүйн үйлчлэл дууссан захиргааны акт болох 2007 оны 418 дугаартай захирамжийн 3.Б-д холбогдох хэсэг. 2014 оны А/63 дугаартай захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг тус тус Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтад “...эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох...” агуулга, үндэслэлээр гаргасан.

Иймд тус захиргааны актуудыг тухайн үед батлахдаа Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтад “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн хуулийн 31.2 дахь хэсэгт “....Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна...” гэж заасныг болон 33.1.2 дахь заалтад “...энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1. 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж тус тус заасныг шууд зөрчиж газар эзэмших шийдвэрийг гаргасан байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дахь заалтад “...нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ...”, 38.2.3 дахь заалтад “... албан татвар, хураамж төлсөн тухай баримт....” -ыг үндэслэж газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хуульд тусгажээ. Гэтэл эдгээр баримт болох хувийн хэргийг хариуцагчаас удаа дараа шаардахад ирүүлээгүй байгааг шүүх үндэслэж шийдвэрлэх боломжтой байсан.

5.2. Үндэслэх хэсгийн 16-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-д эзэмшүүлж буй газар нь олон улсын гэрээгээр “УБТЗ”-ын эзэмших эрхтэй газар болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтад заасны дагуу тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Улсын Дээд шүүхийн шийдвэрүүдэд өмнө нь дүгнэгдсэн гэж дурджээ.

Нэхэмжлэлийн шаардлага бол Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18803104849 дугаартай 3000 м.кв газар юм. Гэтэл энэхүү нэгж талбарын дугаар бүхий газрын талаар өмнө нь Улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно. Иймд хавтаст хэрэгт авагдсан Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, шинжээчийн дүгнэлт зэргээр “Г” ХХК-ийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18803104849 дугаартай 3000 м.кв газрыг Улаанбаатар төмөр зам эзэмших эрхтэй газар болохыг тогтоох бүрэн боломжтой юм.

5.3. Үндэслэх хэсгийн 17.3-д Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-д эзэмшүүлж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон Дээд шатны байгууллагаас олсон чиглэл, үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож “УБТЗ” ХНН-д газар эзэмших эрх захирамж гаргахыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй байна гэжээ.

Гэтэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий захирамж гарсан онуудын газрын төлөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаартай тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг баталсан бөгөөд энэхүү хүрээнд газар олголт хийх, бусад давхцалтай газруудыг чөлөөлөх төлөвлөгөөг баталсан байдаг. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02-06/2696 дугаартай албан бичиг болон Монгол Улсын Засгийн газрын 55 дугаар хурлын тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 62 дугаар захирамж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж зэргийг үндэслэж яаралтай шийдэж хариу мэдэгдэх тухай Нийслэлийн засаг даргаас удаа дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандсаар байтал өнөөг хүртэл огт хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж төмөр замын зурвас газарт “Г” ХХК-д газар олгосон захирамжаа цуцлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох бүрэн боломжтой.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн...” гэж, нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “..хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” гэж тус тус заасан нь засаглалын хувьд нэг буюу төрийн байгууламжийн хувьд дээд шатны удирдлагадаа захирагдах, түүний шийдвэрийг дагаж мөрдөх нь дүүргийн Засаг даргын хуулиар тогтоосон үүрэг юм. Иймд Монгол Улсын Үндсэн Хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Газрын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хуулиудыг зөрчиж газар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэжээ.

6. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

6.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт “маргаан бүхий А/177 дугаар захирамж нь ... нэхэмжлэгч хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан төмөр замыг ашиглах боломжгүй байх тул ...” дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д хуульд нийцээгүй захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдсон байх гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч “М” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байдаг бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10526 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ захирамжид тухайн үед нэхэмжлэгч “М” ХХК гомдол гаргаагүй тул захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.

Үүний дараа “М” ХХК дахин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 4466 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 585 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

Субьектив эрхийн маргааны хувьд 1.захиргааны акт хууль бус байх, 2. уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх гэсэн хоёр нөхцөл нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгодог.

Тэгвэл “М” ХХК 2015 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2017 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргахдаа эдгээр захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдөж байгаагаа дээрхтэй яг ижил үндэслэлээр маргасан байдаг боловч шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, тогтоолууд гарч, тэдгээр нь хуулийн хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч “М” ХХК Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн эсрэг шүүхэд маргаан үүсгэх эрхээ алдсан байдаг.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн эсрэг шүүхэд маргаан үүсгэх эрхээ алдсан нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг 2014 оны 03 дугаар сарын А/63 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэлийг үргэлжлүүлж гаргасан захиргааны акт болох 2019 оны А/177 дугаар захирамж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамж нь нэхэмжлэгч “М” ХХК-д өөр ямар нэгэн сөрөг нөлөөлөл үзүүлээгүй, өөр ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт хөндөөгүй захиргааны акт болно.

Анх 2007 онд бусад этгээдэд үүссэн, маргаан бүхий газар эзэмших эрхийн өртөөнд салбар төмөр зам барих техникийн нөхцөлийн дүгнэлт гарч, үүний дагуу 2018 онд салбар төмөр замыг ашиглалтад оруулсан” гэх нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд нэхэмжлэгч “М” ХХК-ийн маргаан бүхий газарт холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь “салбар төмөр зам барьж ашиглалтад оруулсан”-аар үүссэн гэж үзэх ба энэ нь анх 2007 онд бусдад үүсч, улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамж, уг захирамжийн дагуу 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгогдсон (нэхэмжлэгч “М” ХХК-ийн салбар төмөр зам барих техникийн нөхцөлийн дүгнэлт гарахаас өмнө) 000304520 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр үүссэн гуравдагч этгээд “Г” ХХК-ийн “эрх, хууль ёсны ашиг сонирхол”-ыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Тодруулбал, нэхэмжлэгч “М” ХХК-ийн “манай компани 2014 онд Зам тээврийн яамны зөвшөөрлийн дагуу салбар төмөр зам тавьсан. Харин хариуцагч манай компанийн салбар төмөр зам тавьсан газрыг өөр хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байгаа нь манай компанийн салбар төмөр замаа ашиглах эрх /Төмөр замын тээврийн тухай хуулийн 18.3-д заасан эрх/-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Өмчлөл, эзэмшил газар дээр тухайн этгээдээс нь зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулчхаад дараа нь газар дээр манай өмчлөлийн эд зүйл байгаа гэж маргах эрх хэнд ч байх ёсгүй гэж үзэж байна.

6.2. Гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ээс “Г” ХХК ийн эзэмшиж багаа газар нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” ХНН-ийн Монгол талын хувь хөрөнгөд болон төмөр замын зурвас газарт хамаардаг газар тул газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлээр бие даасан шаардлага гаргадаг.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 16-д “... хэргийн оролцогчдын “Маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах харилцаа нь олон улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа, зохицуулагдахгүй...” гэх тайлбарууд нь Улсын дээд шүүхийн шийдвэрүүдээр дүгнэгдсэн байх тул шүүхээс дахин дүгнэлт хийх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг хийсэн.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар тогтоол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар тогтоол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 72 дугаар тогтоолуудаас үзэхэд “1994, 2002 оны Газрын тухай хуулиудад олон улсын гэрээний заалтыг мөрдөхөөр заагаагүй тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улс хоорондын 1949 оны хэлэлцээрээр төмөр замын зурвас газрын хэмжээ, хугацаа, зааг тодорхойлогдож байгаа гэж үзэх үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 5-д “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно”, Газрын тухай /2002 оны/ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж, Төмөр замын тээврийн тухай хуулийн /2007 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “Төмөр замын байгууллагад ашиглуулах зурвас газрын хэмжээ, хугацаа, нөхцөлийг тогтоох” бүрэн эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Төмөр замын зурвас газрын хэмжээг энэ хууль болон Газрын тухай хууль тогтоомжийг үндэслэн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, төслийн баримт бичгийг харгалзан тодорхойлно” гэж тус тус заасны дагуу зурвас газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байх тул тухайн маргаж буй газар нь “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмших, ашиглах эрх бүхий төмөр замын зурвас газар болох нь тогтоогдохгүй байна. Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн “төмөр замын зурвас газрыг ашиглах” эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна” гэж ерөнхийд нь дүгнэсэн байдаг.

Анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар 10-ны өдрийн 4428 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хандаж “1803104849 дугаар бүхий 2998 м.кв газар нь ... “УБТЗ” ХНН-ийн төмөр замын зурвас газарт хамаарах” эсэхийг зургаар илэрхийлж холбогдох тайлбарын хамт нотлох баримтаар ирүүлэхийг шаардсан байдаг. Үүний хариуд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 3/1201 дугаар албан бичгээр “У Т З  ХНН-ийн төмөр замын зурвас газрын тухайн солбицлын утгыг ирүүлсэн тохиолдолд тухайн мэдээллийг гаргах боломжтой юм” гэсэн хариуг ирүүлсэн. Үүний дараа анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 29-ний 1/5596 дугаар албан бичгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт дахин хандаж “... “Геомастер” ХХК-ийн үйлдсэн “УБТЗ” ХНН-ийн кадастрын зурагт ... “Г” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1803104849 дугаар бүхий 2998 м.кв газар багтаж байгаа эсэх лавлагааг ирүүлэх”-ийг шаардсан ба үүний хариуд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 08 дугаар 13-ны өдрийн 1/1512 дугаар албан бичгээр “Геомастер” ХХК-ийн Монгол Улсын төмөр зам дагуу хийж гүйцэтгэсэн байрзүйн зургийн мэдээлэл тус газарт байхгүй” гэсэн хариуг ирүүлсэн байдаг.

Дээрхээс үзэхэд “маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах харилцаа олон хит улсын гэрээгээр зохицуулагдаж байгаа, зохицуулагдахгүй ...” хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэлийн тухайд Улсын дээд шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрсөн, эдгээр тогтоолыг үгүйсгэж дүгнэлт өгөөгүй тул анхан шатны шүүхийн зүгээс маргаан гэх нэхэмжлэгч, бүхий газрыг “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрх бүхий төмөр замын зурвас газар гэж үзээгүйг шууд илтгэж байна. Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий газрыг “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрх бүхий төмөр замын зурвас газар гэж үзэх эсэх талаар Улсын дээд шүүхийн тогтоолуудыг үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрсөн тул маргаан бүхий захиргааны акт нь төмөр замын зурвас газар ашиглах гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна.

6.3. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 10.3-д “Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/3052 дугаар албан бичиг, мөн газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08/3231 дугаар албан бичиг, уг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжийг үндэслэл болгон хариуцагчийг өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлж хэрэгжүүлсэн” гэжээ.

Гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн зүгээс эрх зөрчигдсөн гэх үндэслэлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж “Г” ХХК-ийн газарт төмөр замын шилэн кабелийн сүлжээ байгаа гэж тодорхойлсон.

Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/3052 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 156 дугаар захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Засгийн газрын 2001 оны “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм батлах тухай” 236 дугаар тогтоолын 2-ын 3-д заасныг үндэслэн “Эмээлт” өртөөний баруун талаас “Амгалан” өртөө хүртэлх Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангийн физик болон шилэн кабелийн сүлжээний хамгаалалтын зурвасыг баталсан.

Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна”, 28.1.2-т “кабелийн шугамаас тал бүртээ 5 метр” гэж тодорхойлжээ.

“УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 08 дугаар сарын 05-ын өдөр шүүхэд гуравдагч этгээдээ оролцуулах тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтдээ “Маргаан бүхий газрыг ... Ж.Б эзэмшүүлэхдээ “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн физик кабель болон шилэн кабелийн сүлжээний хамгаалалтын зурвас газрыг дайруулан олгосон, ... Засгийн газрын 2004 оны 80 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2007 оны 344 дүгээр тогтоол, Мэдээлэл, харилцаа, холбоо, технологийн газрын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нарын хамтарсан 2007 оны 40/113 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэр “УБТЗ” ХНН-ийн хувь нийлүүлэгчдийн 2010 оны шийдвэрүүдийг үндэслэн зээлийн хүрээнд байгуулсан шилэн кабелийн 12 шөрмөснөөс 4 шөрмөсийг төрийн байгууллагад шилжүүлжээ. Иймд Мэдээлэл харилцаа холбооны газрын гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтэй байна” гэсэн байдаг.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 516 дугаартай тэмдэглэлд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “4 кабелийг одоо болтол Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар ашиглаж байгаа, хамгаалалтын зурвас газар 10м байдаг. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар эрх хөндөгдөж байна” гэсэн тайлбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаартай тогтоолд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Мэдээлэл, харилцаа холбооны газрын гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ “маргаан бүхий газар доогуур Засгийн газрын зээлээр байгуулсан олон улсын дохиолол холбооны шугам байрладаг бөгөөд түүний 4 шилэн кабель нь Засгийн газрын агентлаг болох Мэдээлэл, харилцаа холбооны газарт шилжсэн байдаг” гэж тайлбарыг тус гаргасан, мөн “УБТЗ” ХНН болон “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн хооронд байгуулсан “Шилэн кабелийн 4 шөрмөсний ашиглалт үйлчилгээний гэрээ”-г нотлох баримтаар гаргаж өгсөн, мөн “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан шүүх хүсэлтийг хүлээж аваагүй буцаасан байдаг.

“УБТЗ” ХНН-ийн дохиолол Холбооны 2 дугаар ангийн дарга Д.Б-ийн гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Техникийн нөхцөл”-ийн Зориулалт хэсэгт “Эзэмшлийн газарт төмөр замын кабель байгаа эсэхийг тодруулах”, 1.1-д “Дохиолол холбооны 2 дугаар ангийн эзэмшлийн кабель нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай “Г” ХХК-ийн 2988 м.кв эзэмшлийн хашаанд манай кабель таараагүй болно”, 2.1-д “Харилцаа холбооны тухай хуулийн 28.1.2-т заасан кабель шугамын тал бүрээс 5 метрт, 27.1.1-д “инженерийн шугам, сүлжээний хайгуул хийх, барилга байгууламж барих, шугам, сүлжээ байгуулахдаа үйлчлэгчээс зөвшөөрөл авах, түүнийг шилжүүлэх шаардлагатай бол уг ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх гэсэн заалтуудыг баримтлан ажиллах” гэжээ.

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд “УБТЗ” ХНН бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байгаа шилэн кабелийн тухай дурдаж “Г” ХХК-ийн эзэмшиж байгаа газарт төмөр замын шилэн кабелийн сүлжээ байгаа” гэж зөрчигдсөн эрхээ тодорхойлж маргаж байгаа нь үндэслэлгүй, шилэн кабелийн сүлжээ байгаа гэх тайлбар “УБТЗ” ХНН-ийн Дохиолол Холбооны 2 дугаар ангийн дарга Д.Б-ийн гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Техникийн нөхцөл”-өөр үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Гомдлын хоёр, гурав дахь хэсгийг нэгтгэн дүгнэхэд, анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт нь төмөр замын зурвас газар ашиглах гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй гэж үзсэн, уг Улсын дээд шүүхээс өмнө нь гаргасан шийдвэрүүдийг үгүйсгээгүй, дахин дүгнэлт өгөхгүй шинжээчийн дүгнэлт болон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/3231 дугаар албан бичиг, уг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “хамгаалалтын зурвас” тогтоосон нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжийг “УБТЗ” ХНН-ийн газар ашиглах эрх зөрчигдсөнийг (газар ашиглах эрхийг баталгаажуулах хүсэлтүүдээ шийдвэрлүүлэх боломжгүй болсон) нотлох үндэслэл болгон авч үзсэн нь зөрчилтэй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

6.4. Энэ маргаантай ижил маргааныг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар тогтоолд “Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараах хэмжээтэй байна”, 28.1.2-т “кабелийн шугамаас тал бүртээ 5 метр” гэж тодорхойлжээ. Харин шүүхээс томилогдсон шинжээчдийн дүгнэлтийн 3-д “УБТЗ” ХНН-ийн физик кабелийн хамгаалалтын зурвас нь Нарны замын хойгуур буюу иргэн Д.Зоригийн барилгаас 32 метрийн зайд байрлаж байна” гэсэн байхад анхан шатны шүүх “... шилэн кабелийн сүлжээг ашиглан хэрэглэгчийн холбоо, мэдээллийн хэрэгцээг хангах үйл ажиллагаа явуулж буй үйлчлэгчийн хувьд Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хэрэгжүүлэх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үндэслэл муутай дүгнэлт хийсэн, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 72 дугаар тогтоолд “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 156 дугаар захирамжаар Эмээлт өртөөний баруун талаас Амгалан өртөө хүртэлх Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангийн физик болон шилэн кабелийн хамгаалалтын зурвасыг баталсан, шүүхээс томилсон шинжээчдийн дүгнэлтээр иргэн Б.Н-ийн эзэмшиж буй газрын доогуур “УБТЗ” нийгэмлэгийн шилэн кабелийн сүлжээ байгаа нь тогтоогджээ. Сүхбаатар дүүргийн Засаг дарга дээрх газрыг иргэн Б.Н-д автомашины худалдаа, ил зогсоолын зориулалтаар эзэмшүүлснээр Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үйлчлэгчийн эрхийг хөндөөгүй, 29 дүгээр зүйлийн 29.7-д харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна” гэж заасныг зөрчөөгүй байна” гэж тус тус дүгнэж байжээ.

Анхан шатны шүүх “УБТЗ” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн дарга Д.Батхүүгийн гаргаж өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Техникийн нөхцөл”-ийн 1.1-д “дохиолол холбооны 2 дугаар ангийн эзэмшлийн кабель нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай “Г” ХХК-ийн 2988 м.кв эзэмшлийн хашаанд манай кабель таараагүй болно” гэсэн нотлох баримтыг үнэлээгүй. Энэхүү нотлох баримтаас үзэхэд “Г” ХХК маргаан бүхий газрыг эзэмшсэнээр гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үйлчлэгчийн эрхийг хөндөөгүй, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар үйлчлэгчийн хяналтад байна" гэж заасныг зөрчөөгүйг анхаарсангүй.

Гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан дээр “Г” ХХК-ийн эзэмшлийн газар нь “УБТЗ” ХНН-ийн олон улсын дохиолол холбооны шугамын газартай давхацсан байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, Харилцаа холбооны тухай хуульд газар доогуур явж буй кабель, шугам сүлжээний хамгаалалтын зурвас газар нь хоёр тийшээ 5 метр байхаар хуульчилсан байна. Иймд “Г” ХХК-д олгосон газар нь “УБТЗ” ХНН-ийн дохиолол холбооны шугамын хамгаалалтын зурвас газартай давхцаж байгаа эсэхийг тогтоохын тулд шинжээч томилж өгнө үү” гэсэн байдаг. Харин уг хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 5777 дугаар захирамжаар “УБТЗ” ХНН-ээс олон улсын дохиолол холбооны кабелийн шугамын болон “ГМ” ХХК-иар гүйцэтгүүлсэн төмөр замын зурвас газрын кадастрын зургийг гаргуулсны үндсэн дээр шинжээч томилох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэвч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1/1512 дугаар албан бичгээр “ГМ” ХХК-ийн Монгол Улсын төмөр зам дагуу хийж гүйцэтгэсэн байрзүйн зургийн мэдээлэл тус газарт байхгүй” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн байдаг.

Мөн “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “маргаан бүхий газар доогуур Засгийн газрын зээлээр байгуулсан олон улсын дохиолол холбооны шугам байрладаг бөгөөд түүний 4 шилэн кабель нь Засгийн газрын агентлаг болох Мэдээлэл, харилцаа холбооны газарт шилжсэн байдаг. Иймд тус газрын гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5998 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “... газрын маргааны улмаас уг кабель шугамын өөр нэг өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй. Өөрөөр хэлбэл, тухайн кабелийн шугам тавигдсаны дараа олгогдсон газар эзэмших эрх хүчингүй болгох эсэх маргааны улмаас газрын доор байрлах кабелийн шугам өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн. Уг шуугчийн захирамжийг хянасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаар тогтоолд тухайн кабелийн шугам тавигдсаны дараа олгогдсон газар эзэмших эрх хүчингүй болгох эсэн магааны улмаас газрын доор байрлах кабелийн шугам өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэхгүй” гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ. Гуравдагч этгээдээр татан Мэдээлэл, харилцааны холбооны газрыг оролцуулах шаардлагагүй буюу тус газрын доор байрлах кабелийн шугамын өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэхээргүй, энэ талаарх шүүхийн буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/7358 дугаар албан бичгээр “анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 5998 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаар тогтоол”-ыг тус тус дурдаж “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийн хүсэлтийг хүлээж аваагүй буцаасан байдаг.

Дээрхээс дүгнэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамжаараа энэхүү маргааны улмаас шилэн кабелийн өмчлөгч болох Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар болон “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-иас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж дүгнэсэн атлаа, тус шилэн кабелийн ашиглалт, үйлчилгээг хэвийн үйлчилгээг хангах үүргийг гэрээгээр хүлээсэн (Шилэн кабелийн 4 шөрмөсний ашиглалт үйлчилгээний гэрээний дагуу) гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэсэн нь зөрчилтэй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий газрыг “холбоо, цахилгааны шугам болон хамгаалалтын зурвастай давхцалтай" гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон гуравдагч этгээд “УБТЗ” ХНН ийн бие даасан шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд уг асуудал дээр шинжээч томилон бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох ёстой байсан. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хамгаалалтын зурвас газартай “Г” ХХК-ийн эзэмшлийн газар хэр хэмжээгээр, хэрхэн давхцаж байгаа нь тодорхойгүй, бичгийн нотлох баримтууд зөрүүтэй байхад анхан шатны шүүх маргаан бүхий газрыг “холбоо, цахилгааны шугам сүлжээ болон хамгаалалтын зурвастай давхцалтай” гэж үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

6.5. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 440 дүгээр тогтоолд гагцхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасанчлан захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгох боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч анхнаасаа захиргааны акт хууль бус байсан ... болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжгүй.

Улсын дээд шүүхийн хяналтын хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 262 дугаар тогтоолд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шатны захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан...акт хууль бус байсан болохыг тогтоох” гэсэн нь захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон боловч нэхэмжлэгчээс хамгаалагдах ашиг сонирхол байгаа гэж үзэн шаардлагаа өөрчилсөн тохиолдолд анхан шатны шүүхээс гаргаж болох “шийдвэрийн нэг төрөл” болохоос бус шүүхэд анхнаасаа гаргах бие даасан нэхэмжлэлийн шаардлага биш гэдгийг цаашид анхаарах хэрэгтэй.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар тогтоолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоохоор заасан. Харин нэхэмжлэгчийн хууль бус байсан болохыг тогтоолгохоор шаардаж буй Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 442, 2008 оны 512 дугаар захирамжуудын “Д” ХХК-д, 2009 оны 496 дугаар захирамжийн “Ж г” ХХК-д, 2011 оны А/222 дугаар захирамжийн “Ж а” ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас дараа дараагийн захирамж гарган, газрын хэмжээг өөрчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Х” ХХК-иас дээрх захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахаас өмнө, маргаан бүхий захиргааны актуудыг дараагийн эрх олгосон захирамжуудаар хүчингүй болгосон. Иймд шүүхээс эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй учир нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ. Иймээс энэ үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв” зэргээс үзэхэд анхан шатны шүүх гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 418 дугаар захирамжийн 3.Баатарт, мөн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Грийрадианс” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох, эсхүл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, ... тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “УБТЗ”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ээс “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 418 дугаар захирамжийн З.Б-д, мөн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий бие даасан шаардлага гаргасан байна.

2.3. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 418 дугаар захирамжаар “... иргэн З.Б-д ... тус дүүргийн нутаг дэвсгэр 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 0,3 га газрыг эзэмших эрх олгож, 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “Г” ХХК-д шилжүүлж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв хэмжээтэй, 18633309206841 нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

2.4. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 14/121/14 дүгээр “Салбар зам барих, өргөтгөх, техникийн нөхцөлийн дүгнэлт” гаргуулж, мөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр уг ажлыг гүйцэтгэж дуусган 14/068/08 дугаар “Салбар замыг байнгын ашиглалтад оруулах, зам, барилгын ажлыг хүлээн авах тухай дүгнэлт”-ээр ашиглалтад оруулан “Салбар зам арчлалтын гэрээ”-г “УБТЗ” ХНН-ийг төлөөлж замын 2 дугаар ангийн даргатай 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж, Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын О-1-2 код бүхий 18/43/15 дугаар гэрчилгээг олгосон байна.

2.5. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/04 дүгээр шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн барьсан “Толгойт өртөөний Б паркийн мухар замыг уртасгасан салбар төмөр зам болон “УБТЗ” ХНН-ийн үндсэн төмөр замаас эхлэл цэг 32 метр, төгсгөл цэгээс 13 метрийн зайтай”, мөн гуравдагч этгээд “Г” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын 1803104849 дугаар 2998 м.кв газрыг “М” ХХК-ийн барьж байгуулсан 287 метрийн урттай төмөр замыг давхцуулан үзэхэд 30 метрийн урттай төмөр зам нь давхцалтай”, “УБТЗ” ХНН-ийн үндсэн төмөр зам болон “Г” ХХК-ийн эзэмшлийн  талбарын 1803104849 дугаартай, 2998 м.кв талбайтай газрын баруун урд цэг нь 19 метр, зүүн урд цэг нь 17 метр, Баруун хойд цэг нь 43 метр, зүүн хойд цэг нь 40 метрийн зайтай” болох нь тус тус тогтоогджээ.

2.6. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд ийнхүү гаргахдаа хуульд заасан холбогдох баримтыг хавсарган ирүүлэх талаар хуульчилсан. Гэтэл гуравдагч этгээд “Г” ХХК-иас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ батлуулсан эсэх, хэрэв нөлөөллийн үнэлгээгээр дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт зэргийг хавсаргаж өгсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Үүнээс үзвэл, хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад хариуцагч маргаан бүхий 2019 оны А/177 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн үйлдвэрийн зориулалттай 3000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан гэж үзэхээр байна.

2.7. Түүнчлэн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/3052 дугаар албан бичгээр “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1803104849 дугаартай газар нь холбоо, цахилгааны шугам сүлжээ болон хамгаалалтын зурвастай давхцалтай”, мөн газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08/3231 дугаар албан бичгээр “...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, толгойт өртөөнд байрлах нэгж талбарын 1803104849 /18633309206841/ дугаартай газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн талаар Хот байгуулалтын мэдээллийн менежментийн системд бүртгэгдсэн мэдээлэл, нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжийн хамт хүргүүлсэн” байна.

2.8. Ийнхүү нотлох баримтаар ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжаар Эмээлт өртөөний баруун талаас амгалан өртөө хүртэлх Улаанбаатар төмөр замын дохиолол холбооны 2 дугаар ангийн физик болон шилэн кабелийн сүлжээний хамгаалалтын зурвасыг баталсан нь тогтоогдож байх бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/174 дүгээр албан бичигт “Г” ХХК нь төмөр замын зурвас газарт байрлаж байгаа талаар дурдсан бол Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 08/3052 дугаар албан бичгээр “Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 1803104849 нэгж талбарын дугаартай газар нь холбоо, цахилгааны шугам сүлжээ болон хамгаалалтын зурвастай давхцалтай” байгаа нь нотлогдож байна.

2.9. Дохиолол холбооны 2 дугаар ангийн дарга Д.Батхүүгийн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ТНГ-044-2019 дүгээр техникийн нөхцөлд “Дохиолол холбооны 2 дугаар ангийн эзэмшлийн кабель нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай “Г” ХХК-ийн 2988 квадрат метр эзэмшлийн хашаанд манай кабель таараагүй” гэх боловч энэ нь дээрх баримтуудаар няцаагдаж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд “Г” ХХК-ийн “хамгаалалтын зурвас тогтоосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжийг “УБТЗ” ХНН-ийн эрх зөрчигдсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Холбоо, цахилгааны шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвастай, төлөвлөлтөд орсон гэж үзсэн бол энэ талаар баримтыг цуглуулах ёстой байсан” гэх гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

2.10. Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Төмөр замын зурвас газарт энэ хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад ажил, үйлчилгээ эрхлэхийг хориглоно”, 27.10-д “Төмөр замын зурвас газраас гаднах аюулгүйн бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах, аливаа үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга аюулгүй байдлын талаар гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн олгоно”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-т “төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ“ гэж тус тус заажээ.

2.11. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам, сүлжээ бүхий, төмөр замын зурвас газарт “Г” ХХК-д газар эзэмших эрх олгосон байх төдийгүй хуульд заасан холбогдох зөвлөмж, дүгнэлт зэргийг гаргуулалгүй, төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүй газар эзэмшүүлжээ. Анхан шатны шүүх энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй байх тул “Төмөр замын тээврийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан” гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

2.12. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д ““төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг” ойлгохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын объект эзэмшигч этгээд тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхээс үл хамааран төмөр замын аюулгүйн бүсэд хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад зориулалтаар газар эзэмших эрх олгох үндэслэлгүй.

2.13. Дээрх хууль нь 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан буюу анх маргаан бүхий газрыг иргэн З.Б-д эзэмшүүлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна. Хэдийгээр Төмөр замын зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэмд зааснаар аюулгүйн зурвас газрын болон аюулгүйн бүсийн дэглэм, хэмжээ батлагдаагүй байсан боловч төмөр замын аюулгүйн зурваст тулгаж газар эзэмших эрх олгосныг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй.

2.14. Мөн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нар “...Олон улсын гэрээгээр төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас болоод төмөр замыг ашиглахад шаардлагатай газрыг зөвхөн “УБТЗ” ХНН ашиглаж, эзэмшихээр заасан байхад “Г” ХХК-д газар эзэмших эрх олгож, сунгаж ирсэн нь Газрын тухай хуулийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ... давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

2.15. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн б/-д “Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүй шилжүүлэн хэрэглүүлнэ ...” гэж заажээ. Гуравдагч этгээд “УБТЗ” ХНН нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор төрийн өмчийн газрыг хугацаагүйгээр ашиглаж байсан боловч газраа Газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу газар зохион байгуулалт хийлгэж, баталгаажуулах ёстой.

2.16. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан “УБТЗ” ХНН-ийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10/251 дүгээр албан бичгээр “... Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлтийн Засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хэлэлцээрийн 5-ын “б”-д “...төмөр замын бүх шугамын дагуу 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ” гэж заасны дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашигладаг билээ. Одоогоор энэхүү газрыг ашиглах эрхийг баталгаажуулаагүй”, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03-04/4796 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй 2998 м.кв газарт БНМАУ-ын Засгийн газар ба ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-ийн газар ашиглалтын баталгаажилт хийгдээгүй” гэснээс тус тус үзэхэд “УБТЗ” ХНН нь газар ашиглах эрхээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу баталгаажуулаагүй байна.

2.17. Дээрхээс үзвэл, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх хэлэлцээртэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь буруу байх хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй төдийгүй энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангах үндэслэл болохгүй.

2.18. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан тохиолдол үүссэн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, эзэмших эрхийн хугацааг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан” гэж заасныг зөрчсөн талаарх давж гомдлыг хүлээн авах боломжгүй.

2.19. Учир нь захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа бүхэлдээ хуульд нийцэж буй эсэхийг хянадаггүй бөгөөд зөвхөн захиргааны захирамжилсан үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал бүрдсэн эсэхийг шалгадаг.

2.20. Өөрөөр хэлбэл, Засаг даргаас гуравдагч этгээд “Г” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон талаар дүгнээгүй байхад шүүх санаачилгаараа дээрх хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэх талаар дүгнэж, шийдвэрлэх боломжгүй юм.

2.21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь буруу, энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

2.22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Г” ХХК-иас давж заалдах гомдолдоо “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн эсрэг шүүхэд маргах эрхээ алдсан нэхэмжлэгч “М” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг 2014 оны А/63 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэлийг үргэлжлүүлж гаргасан захиргааны акт болох 2019 оны А/177 дугаар захирамж зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

2.23. Хэдийгээр нэхэмжлэгч “М” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, илт хууль болохыг тогтоолгохоор өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр авахаас татгалзаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоол хавтаст хэрэгт авагдсан хэдий ч энэ нь дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжтай маргах эрхийг хязгаарлахгүй.

2.24. Учир нь маргаан бүхий А/177 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бие даасан захиргааны акт байхаас гадна Төмөр замын тээврийн хуульд заасан төмөр замын зурвас газартай давхцуулан олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан нь хууль бус байна. Нэгэнт маргаан бүхий Засаг даргын А/177 дугаар захирамж нь эрх зүйн шууд үр дагаврыг бий болгож байгаа энэ тохиолдолд А/63 дугаар захирамжийн үйлчлэлийг үргэлжлүүлэн гаргасан захиргааны акт гэх үндэслэлээр маргах эрхийг хязгаарлах хууль зүйн үндэслэлгүй.

2.25. Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна:”, 28.1.2-т “кабелийн шугамаас тал бүртээ 5 метр;” 29 дүгээр зүйлийн 29.1-д “Харилцаа холбооны хамгаалалтын “зурвас” газар үйлчлэгчийн хяналтад байна” гэж тус тус зааснаас үзэхэд, харилцаа холбооны шугамын аюулгүй байдлыг “УБТЗ” ХНН хангаж ажиллахаар байгаа энэ тохиолдолд хамгаалалтын зурвас газрыг үйлчлэгч бус этгээдэд эзэмшүүлсэн учир дутагдалтай байна.

2.26. Харин анхан шатны шүүх “УБТЗ” ХНН-ийн бие даасан шаардлагын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2007 оны 418 дугаар захирамжийн З.Б-д, мөн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, маргаан бүхий газар нь “УБТЗ” ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” шаардлагуудыг Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

2.27. Учир нь Захиргааны хэргийн шүүх нь хүчин төгөлдөр захиргааны үйл ажиллагаа тухайлбал, захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд тухайн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тухай актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл уг акт нэгэнт хэрэгжсэн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасан “маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шаардлагыг гаргах боломжтой юм. Гэтэл энэ тохиолдолд гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчөөс хүчин төгөлдөр бус захиргааны актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй юм.    

2.28. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/177 дугаар захирамжаар “Г” ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус газрыг “УБТЗ” ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах тухай бие даасан шаардлагын тухайд, Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн газрыг эзэмших, ашиглах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх учиртай.

2.29. Тухайн газрыг эзэмшиж, ашиглах тухай хүсэлтийг шаардагдах баримтын хамт холбогдох журмын дагуу гаргаснаар эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх ба хуульд заасан шаардлага, бүрдүүлбэрийг хангасан байдлаар маргаан бүхий газрыг ашиглах хүсэлтээ эрх бүхий албан тушаалтанд хуульд заасан журмын дагуу гаргасан эсэх нь баримтаар тогтоогдоогүй энэ тохиолдолд шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдаж, маргаан бүхий газрыг “УБТЗ ХНН-д ашиглуулах захирамж гаргахыг шууд даалгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт утга найруулга болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6, 27.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/177 дугаар захирамжийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “УБТЗ” ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “УБТЗ” ХНН нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН