Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/74

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга Ишээ,

Улсын яллагч Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овгийн Б-гийн Б-, М- овгийн Б-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 2027000430025 тоот хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1973 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, бүл 4, эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ц- овгийн Б-гийн Б- /РД: ___/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1996 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг, “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М- овгийн Б-гийн Б- /РД: ___/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.0384 шоометр шинэс мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн “___” гэдэг газраас 2019 оны 12 дугаар сард монгол гэрийн 64 ширхэг мод бэлтгэсэн. Гэм буруугаа ойлгож байна...” гэв.

Шүүгдэгч Б.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...”Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр малдаа явж ирээд Бат-Өлзий сумын төв орох гэж байсан чинь Б- ах 2 ширхэг хана сумын төв рүү оруулаад өг гэхээр нь мотоцикль дээрээ ачиж явж байгаад ойн байцаагч Б- гэдэг хүнтэй таарсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч М.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ 2 хүнийг танина. Миний хариуцсан талбай болох Хөнөгийн гөрөөчин гэх газарт байдаг малчид байгаа юм. Энэ 2 хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг авч байгаагүй. Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог” гэсэн мэдүүлэг /хх 71-72 дугаар хуудас/,

Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр би хяналтын ажлаар Бат-Өлзий сумын төвийн 8 булан гэх газар шалгалт хийж байтал улаан өнгийн Даюун маркийн мотоцикль дээр хананы мод аччихсан хүн таарахаар нь шалгатал зөвшөөрлийн бичиг баримт байхгүй хууль бус мод байсан. Тэгээд мотоциклийг модтой нь хамт цагдаагийн хэсгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд авч ирсэн. Тэр хүн надад хэлэхдээ Б- гэх хүний мод байгаа юм ямар нэгэн зөвшөөрөл байхгүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 78 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтэд: “1.Нойтон шинэс модыг цуулж гэрийн хана хийдэг. 2.Тус мод нь нойтон шинэс модны төрөлд багтана. З.Тухайн модыг бэлтгэсэн гэх Хөнөг гэх газрын ойн сан нь ОХБЦГазрын ойн санд орно. 4.Экологи эдийн засгийн үнэлгээ нь 22,716 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /хх 21 дүгээр хуудас/,

         - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 дугаар хуудас/,

         - Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14 дүгээр хуудас/,

         - Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 45-49 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 28-33 дугаар хуудас/,

-Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 92, 100 дугаар хуудас/,

- Хохирол төлсөн талаар баримт /хх 95 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч М.М-гийн мэдүүлэг /хх 71-72 дугаар хуудас/, гэрч М.Б-ын мэдүүлэг /хх 78 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон тухай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх 21 дүгээр хууудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын ойд зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 45-49 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, модон иштэй сүхийг хураан авсан тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 28-ЗЗ дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 92, 100 дугаар хуудас/, хохирол төлсөн талаар баримт /хх 95 дугаар хуудас/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

 Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “___” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарагддаг талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №52 тоот албан бичиг, хилийн зураглалаар баталгаажуулсан байна. Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар дархан цаазат газрын бүсийг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваан хуульчилсан байна.

Түүнчлэн энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойн хязгаарлалтын бүсэд хууль бусаар мод бэлтгэхийг шаардаагүй харин тухайн газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хязгаарлалтын бүсийн ойд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр арчилгаа, цэвэрлэгээ хийхийг зөвшөөрчээ. Шүүгдэгч нар нь тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн ойгоос шинэс мод бэлтгэсэн бөгөөд тэдгээрийн энэ үйлдлийг ойд арчилгаа, цэвэрлэгээ хийсэн гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч нарын бэлтгэсэн шинэс мод нь 0,0384 шоо метр хэмжээтэй бөгөөд экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн санд 68,150 төгрөгийн хохирол учирсан болох нь сум дундын ойн ангийн мэргэжилтний шинжилгээ хийсэн дүгнэлтээр тогтоогдсон байна. Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

            Иймд шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 64 ширхэг цуулбар модыг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, 4-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг улсын орлогод орохоор хуульчлагдсан байх тул улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас 250,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-аас 250,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэж,

            Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж,

            Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж,

             Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц- овгийн Б-гийн Б-, М- овгийн Б-гийн Б- нарыг бүлэглэж улсын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц- овгийн Б-гийн Б-, М- овгийн Б-гийн Б- нарыг 24.6 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Даюун” маркийн мотоциклийн үнэлгээ 500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас 250,000 төгрөг, шүүгдэгч Б.Б-аас 250,000 төгрөгийг тус тус гаргуулж,

 шүүгдэгч нарын бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 64 ширхэг цуулбар модыг тус тус улсын орлого болгосугай.

              7.Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол төлбөр, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилагаан хөрөө 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ЭНХ-АМГАЛАН