Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 111/ШШ2019/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******увдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдох “Баянхонгор аймгийн сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянхонгор сумын төвийг “Инженерийн шугам сүлжээтэй болгох” дулааны нэгдсэн системтэй холбох ажлын хүрээнд Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх ажлын тендерийн сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтыг явуулахдаа хуульд заасан хугацааг баримтлаагүй, тендерт оролцсон бусад компанийг үл ойшоосон, Сумын засаг дарга нь өөрийн хамаарал бүхий удирдлагатай компани болох “ мандал констракшн” ХХК-д албан тушаалаа урвуулан ашиглаж тендерийн эрхийг өгсөн байна. Тус сумын Засаг дарга нь төвлөрсөн халаалтын ажлыг гүйцэтгэх энэ ажлыг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нууцаар, ганц биеэр байлцан аймагт гэрээ хийснийг аймгийн Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1а/631 тоотоор цуцалсан байдаг. Сумын Засаг даргын гэрээг цуцалсан энэхүү тоот албан бичгийн дагуу сонгон шалгаруулах ажлын хэсэг томилон захирамж гаргахдаа оролцох аж ахуй нэгжийг төлөвлөн, түүний хамаарал бүхий ажилтнуудаа ажлын хэсэгт оруулсан, улмаар тендер сонгон шалгаруулалтад байгаа ажлын хэсгийн зарим гишүүд хамаарал бүхий аж ахуй нэгж оролцоод байхад нэрээ татаагүй, сумын Засаг дарга хамаарал бүхий хадам дүү (өөрийн эхнэрийн дүү), хүргэн ах нараа тус ажлын хэсэгт оруулсан төдийгүй, Сангийн яам, худалдан авах ажиллагааны газрын зөвшөөрөл бүхийн сертификаттай эрх бүхий иргэдээс ажлын хэсэг бүрдүүлээгүй зэрэг зөрчилтэй байгаа юм. Тус ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулахдаа зөвхөн энэ өдөр шалгаруулах ёстой гэсэн хууль бус шийдвэрт хөтлөгдөн “ ” ХХК-ийн хуурамч зарим баримт бичгийг нягтлан шалгах бололцоогүй, хугацаагүй гэснээр холбогдох хууль журмаа зөрчлөө /Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох журамд зааснаар 60 хоногт багтаан нягтлан шалгаж шийдвэр гаргах ёстой/. “ Консторакшн” ХХК нь 2017 оны 5 дугаар сард байгуулагдсан буюу байгуулагдаад 2 жил үйл ажиллагаа явуулаагүй байж барилга угсралт болон дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрлийг авсан байсан. д хуурамчаар тусгай зөвшөөрлийг үйлдсэн байна гэж үзэж байгаа. Үүнийг нягтлан шалгах шаардлагатай байсан. Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн “тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хэсэгт зааснаар тухайн компанийн сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, аудит хийлгэсэн байдал туршлагыг харгалзан тусгай зөвшөөрлийг олгох ёстой байдаг. Гэтэл “ мандал констракшн” ХХК нь 2017 оны 5-р сард бүртгэгдсэн, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад тусгай зөвшөөрөл олгосон нь ямар харилцан яриатай хувь тохирсон аман хэлцэлтэй хууль бусаар олгогдсон гэж үзэж Эрчим хүчний зохицуулах хороонд гомдлоо гаргасан болно. Тухайн аж ахуйн нэгж 2018 оны 7 сарын 25-нд Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар нэг хүнтэй бүртгүүлсэн мөртлөө 6 /зургаа/ хүний шимтгэл төлдөг гэж тайлан ноогдуулалтаа худал хуурамчаар бүрдүүлж өгсөн байдаг энэ нь аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн бүртгэлээс нотлогдож байгаа болно. Татвар төлөгчөөр бүртгүүлж, татвар төлөлтийг ямар ч тендер сонгон шалгаруулалтад оролцож мэдүүлэхдээ “Бар код” бүхий тайланг интернетээс авч мэдүүлэх хууль журамтай байтал зөвхөн аймгийн Татварын хэлтсийн даргын тоот бичгээр оролцсон байдаг. Ажлын даалгаварт тухайн аж ахуйн нэгж нь татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөгч байх гэж заасан. э нь сүүлийн 2 жил буюу үүний дотроос 6 сар тасралтгүй татвар шимтгэл төлөгч байж татвар төлөгч 1 А-эн болзлыг хангадаг. Ажлын даатгаварт шаардсан материалыг энэ мэтчилэн хуурамчаар үйлдсэнийг нягтлан шалгаж хариу өгөхийг хүсч, гомдол гаргаж байхад албан ёсны хариуг өгөөгүй юм. Ажлын даалгаварт заагдаагүй амлалт бүхий гандангийн хуучин барилгыг буулгаж хуучин материалыг ашиглан шинэчлэн засварлаж өгөх гэсэн тухайн компанийн албан тоотыг сонгон шалгаруулалтын материалд хавсаргасан байна. Үүнийг бид сумын засаг дарга сонгон шалгаруулалт явуулахын өмнө тус компанитай үгсэн тохирч, амалгаа цаашлаад албан тушаалаа ашиглан мөнгө авсан байж болзошгүй гэж үзэж байна. э үйлдлээ гүйцэтгүүлэхийн тулд ажлын хэсгийн гишүүдийг өөртэйгөө болон тухайн компанитай хамаарал бүхий гишүүдээр бүртгүүлсэн байна. Мөн сонгон шалгаруулалт явуулсан 2018 оны 9 сарын 13-ны орой ажлын хэсгийн зарим гишүүдийг архидуулж, шөнөдөө аймагт зохион байгуулсан “Шагайн тойрон” наадамд авч явсан мэдээлэл нотлогдож байгаа. Тухайлбал энд ажлын хэсгийн гишүүн , нар байсан бөгөөд тус компанитай хамаарал бүхий болно. Ажлын зургийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгаалалтын газар, Ерөнхий архитектуроор баталгаажуулаагүй хуурамч байсныг шалган нягтлаагүй ажилласан. э бүхнээс үзэхэд сонгон шалгаруулалтын өмнө анх гэрээ байгуулсан “ ” ХХК-ийн удирдлагуудтай худ ураг, дүү болох “ Контракшн” ХХК-ийн удирдлагуудтай сумын Засаг дарга урьдчилан үгсэн тохирч албан тушаалаа ашиглан сонгон шалгаруулалтыг будилаантуулсан гэж үзэж байна. Учир нь ажлын хэсэгт баримт бүхий гомдлыг гаргахад нягтлан шалгаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тухайн компанитай гэрээ байгуулахгүй байх. Нятлан шалгах гомдол дахин гаргахад тухайн өдөрт нь гэрээ байгуулж амалсан ажлаа гүйцэтгэхийг шаардаж эхлүүлсэн нь дээрхи гомдлын нотолгоо болно. Иймд сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг цуцалж хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сумдыг нэгдсэн халаалтад холбох зорилт дэвшүүлсний дагуу сум, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу сумын нэгдсэн халаалт, цэвэр усны холболтыг хийхээр шийдвэрлэж дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. сумын төвийг “Инженерийн шугам сүлжээтэй болох” дулааны нэгдсэн системд холбох халаалтын ажпыг хийж гүйцэтгэх ажпыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар захирамжаар 17 хүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулсан. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа хууль журамд нийцүүлэн журмын дагуу явуулж, үнэлгээний хорооны гишүүдийн 100%-ийн саналыг авсан “ мандал констракшн” ХХК-ийн удирдлага нь Засаг дарга миний биетэй ямар нэгэн хамаарал байхгүй ба үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ хийсэн. Гэрээг хийхдээ үнэлгээний хорооны гишүүд болон байгууллагын дарга, эрхлэгч нар, сумдын удирдлагуудыг байлцуулсан. э талаар сумын удирдлагууд болон иргэдээс лавлаж болно. Тендерийн сонгон шалгаруулалт явуулах өдөр ажлын хэсгийн бүх хүмүүс ашиг сонирхолын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийг хүн тус бүр гаргаж албажуулсан байдаг. Засаг дарга миний бие аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 1А/497 албан тоотыг ард иргэд, төрийн албан хаагч, удирдлагуудад жилийн хугацаанд танилцуулж 2018 оны 05 дугаар сард “ ” ХХК-тай гэрээ хийсэн болно. Гэрээг хийхдээ аймгийн Засаг даргын 05 дугаар сарын 03-ны өдрийн 1а/497 тоот албан бичгээр өгсөн зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулсан. Гэтэл аймгийн Засаг дарга -ын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1А/631 тоот албан бичгээр гэрээг цуцалсан тухай мэдэгдсэн болно. Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/870 тоот албан бичгээр ируүлсэн зөвлөмжийн дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулахаар сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан болно. Тус ажлын хэсэгт 17 албан тушаалтанг томилон тендер сонгон шалгаруулалт явуулах үүрэг чиглэл өгсөн А-3 серитфикаттай 10 хүн ба байгууллагын дарга, эрхлэгч нар болон удирдах ажилтныг оруулж томилсон болно. Тендер задлах үед ажлын хэсгийн бүрэлдэхүүн 13 хүн оролцсон ба ашиг сонирхолын зөрчил үүссэн гэж үзсэн 1 албан тушаалтан, ашиг сонирхолын зөрчилгүй гэж 12 албан тушаалтан мэдүүлсэн бөгөөд ашиг сонирхолын зөрчил үүссэн гэсэн Б.Мэндбаяр татгалзан сонгон шалгаруулалтыг ажлын хэсгийн 12 хүний бүрэлдэхүүнтэй явуулсан байна. Тус ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа урилга, ажлын даалгаварыг гаргаж холбогдох хууль журмын дагуу сонгон шалгаруулалтын тендерийн урилгыг мэдээлсэн бөгөөд урилгын дагуу “ ” ХХК, “ Эи ” ХХК, “ мандал констракшн” ХХК-уудаас нууцлагдсан тендерийн материалуудыг ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр товлосон хугацаанд задалж, Тендерийн хууль болон ажлын даалгаварын нөхцлийг хэрхэн хангаж байгааг харгалзан үзэж аж ахуй нэгжүүдийн материалуудтай нэг бүрчлэн танилцаж хэлэлцэн санал, дүгнэлт гарган олонхийн саналаар буюу “ мандал констракшн” ХХК шалгарсан байдаг. Сонгон шалгаруулалт явуулсан хурлын тэмдэглэл, тендерт оролцохоор ирүүлсэн компаниудын материалыг хүргүүлж байна. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа компаниудын санхүүгийн чадавхи, ажлын туршлага зэргийг харгалзан бүрдүүлэн ирүүлсэн тендерийн материалд тулгуурлан сонгон шалгаруулалтыг явуулан өгсөн зөвлөмжийн дагуу шалгарсан компанитай гэрээ байгуулсан. “ мандал констракшн” ХХК”-ийн дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрөл авсан байгаа нь тендерийн материалд хавсрагдсан байсныг танилцуулсан. Хуурамч үгүйг бид мэдэхгүй, ажлын хэсэг 9 дүгээр сарын 18-ны өдөр дахин хуралдаад " ” ХХК-аас ирүүлсэн гомдлыг хэлэлцээд албан ёсны нууцлалтай тендерийн сонгон шалгаруулалтанд оролцохоор материалаа ирүүлсэн компаниудын хууль ёсны материал дээр ажиллан сонгон шалгаруулалтыг явуулж шийдвэрээ гаргасан. Иймд ирүүлсэн гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргаж шалгуулах нь зүйтэй гэсэн хариуг өгч түрүүчийн гарсан шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Нэхэмжлэлийн 4, 5, 6 дугаар асуудлууд нь орон нутагт хамааралгүй учир хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Ажлын даалгаварт заагдаагүй гандангийн хуучин барилгын засварын ажил нь намайг сумын Засаг даргаар томилогдон орсноос хойш сумын нийт иргэд, сүсэгтнүүд олон удаагийн санал хүсэлт гаргаж байсныг 2017, 2018 оны Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн хурал, зөвлөгөөн, золголтын үеэр яригддаг байсан бөгөөд энэ талаар би өөрийн бодол санаагаа сумын удирдлагууд болон нутгийн иргэдтэй санал солилцож 2 жилийн нүүр үзэж байгаа асуудал. 2 жилийн өмнө эвээндорж, гэх залуучууд аав, ээжийнхээ гэгээн дурсгалд зориулан гандан тэгчлэн хийдийг сэргээн засварлах буюу шинээр барихаар саналуудыг оруулж, лам хуврагууд болон төрийн удирдлагуудад танилцуулж байсныхаа дагуу албан тоот ирүүлсэн юм билээ. э бичгийг би өөрөө үзээгүй бөгөөд тендерийн материалд энэ албан бичиг байгаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн дарга нараас сонсож мэдсэн. Түүнээс би ямар нэгэн байдлаар үгсэн тохирч албан тушаалаа ашиглан энэ компанийг сонгон шалгаруулах ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн сонгон шалгаруулалт явуулсан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны орой ажпын хэсгийн зарим гишүүдийг архидуулж шөнөдөө шагайн тойромд явсан гэсэн мэдээллийг би баталж чадахгүй бөгөөд үүнийг гүтгэлэг гэж үзэж байна.

Ажлын зургийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ерөнхий архитектуроор баталгаажуулаагүй хуурамч байсныг шалган нягтлаагүй ажилласан гэсэн нь би тендерийн материалтай танилцаагүй, танилцах боломж байхгүй, сонгон шалгаруулалтын ажлын хэсэг надад энэ байдлыг танилцуулаагүй болно. Иймд хуурамч эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд өөрийн бүрэн эрхийн хүрээнд сум орон нутгийн хөгжил дэвшил, аж ахуйн нэгж ард иргэдийн ая тухтай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажил нь нэн хэрэгцээтэй бөгөөд ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс онд нь багтааж хийлгэх зорилготой байсан. Гэтэл гомдол санал гарч уг ажил явагдаж, халаалт өгөх газар худаг гаргасан ба цаашид шүүх, хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар гомдол ирсэн тул хийгдэж буй ажил түр хугацаагаар зогсонги байдалд орсонд харамсалтай байна” гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “ констракшн” ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн суманд болсон “Цэвэр ус, халаалтын нэгдсэн шугам сүлжээний ажил хийж гүйцэтгэх аж ахуй нэгж сонгох сонгон шалгаруулалтанд оролцсон болно. Уг сонгон шалгаруулалтанд 3 компани оролцсон бөгөөд манай “ мандал констракшн” ХХК-ийг сонгон шалгаруулалтын шалгуурыг хангаж байна гэж үзэн сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 9-р сарын 17-ны 68 тоот тушаалын мэдэгдэл ирсэн. Үүний дагуу хянаж шалгах зүйлсээ нягталсны дагуу талууд гэрээгээ байгуулсан.

Манай компани нь 2017 онд 3133737 регистерийн дугаартайгаар байгуулагдаж байгуулагдсан цагаасаа үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээрээ тасралтгүй үйл ажиллагаа явуулж 2018 онд Барилга хот байгуулалтын яаманд холбогдох материалаа бүрдүүлэн өгч улмаар 2.1.1, 2.1.2, 2.2.1 заалттай тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээ албан ёсоор авсан. Мөн Эрчим хүчний барилга байгууламж барих, дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийн баримт бичгийг Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд холбогдох материалаа бүрдүүлэн өгч хүсэлтээ гарган 2018 оны 5-р сард тусгай зөвшөөрлөө авсан.

Манай компани нь 2018 онд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч аж ахуй нэгжээр бүртгүүлж гэрээ хийн шимтгэл төлөгч байгууллага болсон. Тухайн сонгон шалгаруулалтад оролцож ялсан тохиолдолд мэргэжил ур чадвартай ажилчдыг ажиллуулахаар , , , *******, ******* нарыг томилсон юм. Уг нэр бүхий ажилчид өөр өөрсдийн мэргэжлийн ажлын дагуу бидний ажил хийж гүйцэтгэх хуваарийн дагуу ажилаа хийж гүйцэтгэх юм. Захиралын 05 тоот тушаалд тодорхой заасан болно. Тухайн сонгон шалгаруулалтын материалд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн материалууд болон уг ажилчдын иргэний үнэмлэхний хуулга, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулгыг хавсаргасан болно. Манай компани гэрээ байгуулсан цагаасаа нийгмийн даатгалтай 1 хүнээр тайлангаа мэдээлж яваа бөгөөд 2018 оны 4-р улирлаас эхлэн 2 ажилтантайгаар мэдээг өгч байгаа.

Тухайн сонгон шалгаруулалтын үед манай компанийн нягтлан бодогч Солонгос улсад байсан бөгөөд холбоо барих боломжгүй, татварын системд нэвтрэх нууц үгээ мэдэхгүй байсны дээр сонгон шалгаруулалтын хугацаа тулсан тул татварын албанд үнэн байдлаа хэлж шалгуулан тамгатай тодорхойлолт авч баримт бичигтээ хавсаргасан. Сонгон шалгаруулалтын дараа тухайн сонгон шалгаруулалтын нарийн бичиг ******* тамгатай тодорхойлолт байгаа учир нягтлах шаардлагатай хэмээн бидэнд мэдэгдсэн. Үүний үндсэн дээр нягтлантайгаа холбогдох гэж хугацаа зарцуулсаны дараа холбогдож нууц үгээ аван бар кодтой тендерийн тодорхойлолтыг татварын цахим системээс авч сонгон шалгаруулалтын нарийн бичиг *******д өгсөн.

Тус компанийн захирал миний ээж ******* нь 2014 оны 2-р сард Улаанбаатар хотод ажил үүргээ гүйцэтгэж яваад зуурдаар нас барсан юм. Улаанбаатар хотод ажил явдалаа дуусгаад сумдаа очиж ээжийнхээ хойдын буяныг сумынхаа хийдэд ах дүү төрөл төрөгсдөөрөө хийж байсан. Тэр үед халаалтгүй хүйтэн, харанхуй ганданд буян хийж суухдаа аав, ээжийнхээ хойдын буянд зориулан сумдаа гандан барьж өгөх юмсан гэдэг бодол төрж тухайн үедээ энэ бодлоо өөрийн гэр бүл, ах дүү, найз нөхөддөө ярьж байсан. Бүгд мэднэ. э бодлоо ч орхиогүй явсаар энэ оны 4 сард нутгийн удирдлагуудтай уулзан шинэ гандан барих тухайгаа дуулгахад удирдлагууд таатайгаар хүлээн авсан. Шинэ хийд барих асуудал үүсэхэд удирдлага болон хийдийн лам нар хоорондоо ярилцаж гандангаа сумын төв эсвэл Цоржид барихаа шийдэж чадаагүй улмаас уг асуудал түр хойшилсон байсан. 8 сард лам хуврагууд, нутгийн удирдлагатай уулзан ард иргэдээс ирсэн саналын дагуу сумын төвд ганданг шинээр барьхаар болсон. Ингэхдээ шинэ газар барих уу хуучин гандангаа буулгаж барих уу гэдэг тал дээр мөн л шийд гаргаж чадаагүй тул би 9-р сард багтааж шийдвэрлэж өгөхийг хүссэн. Манай компани нь 9-р сараас гандангаа барьхаар төлөвлөж бэлтгэл ажлаа хийж байсан. э гандан барих асуудал дээр сумын иргэд өөр өөр ойлголттой байсан учир баримт бичигт тусгаж өгсөн.

Сонгон шалгаруулалтын ажлын зургийг Онцгой байдлын ерөнхий газраар дүгнэлт гаргуулсан. Баянхонгор Газрын харилцаа, баримлга хот байгуулалтын газрын ерөнхий архитектур *******аар гарын үсэг зуруулсан бөгөөд тухайн үед тус газрын дарга ******* ээлжийн амралтаа авсан байсан тул даргын гарын үсэг дутуу байсныг 11-р сарын 19-нд зуруулсан. Одоогоор манай компани өөрийн хийх ажлын төлөвлөгөө графикийн дагуу Баянхонгор аймгийн сумын төвд хуучин ганданг буулгаж шинээр гандан барих, мөн сонгон шалгаруулалтын шаардлагын дагуу сумын төвд баригдах нэгдсэн дулаан хангамжийн системийн гадна дулааны шугамын зураг, нэгдсэн халаалт болон цэвэр усны шугамын трассын дагуух талбайд инженер геологийн судалгааны дүгнэлт зэргийг гаргуулсан бөгөөд дээрх зураг дүгнэлтийг үндэслэн барилга хот байгуулалтын яам, барилга хөгжлийн төвөөр эцсийн байдлаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан, айл өрх албан байгууллагыг хэрэглээний цэвэр усаар хангах гүний худгийг “Максспийд” ХХК-тай ажлын гэрээ байгуулан худаг гаргуулсан. “ ” ХХК-ийн захирал ******* нь миний хадам ээжийн эгчийнх нь нөхөр нь үнэн боловч би амьдрал болон ажил хэргийн хувьд ойр дотно харилцаатай байдаггүй. Өөрийн сэтгэл хөдлөл, өөрийн өчүүхэн бодлоороо хүнийг санаатайгаар гүтгэж байна гэж үзэж байна. “ ” захирал нь миний багаасаа нөхөрлөсөн дотны найз бөгөөд бидний хооронд ямар нэгэн зөрчил маргаан байгаагүй. Одоо ч гэсэн ойр дотно сайхан нөхөрлөдөг. Тиймээс дээрх нэхэмжлэл нь миний дотны найз -ын санаа бодол мөн эсэх дээр эргэлзэж байна. Мөн “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* нь хувийн ашиг сонирхолоороо баримт нотолгоогүйгээр манай компанийн нэр хүндэд болон сумын Засаг дарга болон тендерийн хорооны гишүүдийг үл ойшоон гутааж Үндсэн хуульд заасан эрхэд нь халдаж байна гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК нь тус шүүхэд хандаж, “Баянхонгор аймгийн сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон сумын Засаг даргын хууль бус гэрээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “Баянхонгор аймгийн сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаатын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг тус сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар захирамжаар  байгуулж, үүний дагуу 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр сумын Цэвэр ус, халаалтын нэгдсэн шугам сүлжээний ажил гүйцэтгэх аж ахуй нэгж, компанийг сонгох ажлын даалгавар , сонгон шалгаруулалтын урилга  холбогдох баримт бичиг зэргийг гаргаж, тендерийг нээснээр “ мандал констракшн” ХХК, “ ” ХХК, “ ” ХХК-иуд материалаа ирүүлж , тендер сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх мэдэгдлийг тус бүр гаргаж , 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн тендер сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлаар “ мандал констракшн” ХХК-ийг сонгон шалгаруулж , энэ тухай албан тоотуудыг  оролцогч нарт, зөвлөмжийг  захиалагчид тус тус хүргүүлсэн байна.

Тус ажлын хэсэг тендерийг хянаж, үнэлэхдээ Тендерийн шалгуурын 1.1-т заасан Өмнө нь хийж байсан ижил төстэй ажил гэдэгт:

-“ ” ХХК 7 ажил, 2 нь халаалтын ажил хийж байсан,

-“ мандал констракшн” ХХК нь 2017 оны Заг сумын дулааны шугам сүлжээний ажлыг “х баялаг” ХХК-тай хамтран туслан гүйцэтгэгчээр ажилласан. Одоо Гурванбулаг сумд “х баялаг” ХХК-тай хамтран нэгдсэн халаалтын ажил хийж байгаа.

-“Эм ” ХХК нь 200.000.000 төгрөгний ажил хийсэн гэж мэдүүлсэн боловч ажил хийсэн гэрээ дүгнүүлсэн акт байхгүй.

1.2 Инженер техникийн ажилтнуудтай Нийгмийн даатгалын шимтгэл тогтмол төлдөг байх:

- “ ” ХХК Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилчдын тоо-10 үүнээс инженерийн ажилтны тоо -8

- “ мандал” ХХК Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтнуудын тоо-6 үүнээс инженерийн ажилтны тоо -5

- “Эм ” ХХК Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилтнуудын тоо-2 үүнээс инженерийн ажилтны тоо -0

1.3 Тусгай зөвшөөрөлтэй байх 2.2.1, 2.2.4

- “ ” ХХК: 2.2.1:2.2.4

- “ мандал” ХХК:2.2.1

- “Эм ” ХХК: 2.2.1

1.4 Татварын тодорхойлолт

- “ ” ХХК Хуулийн дагуу өргүй тодорхойлолттой

- “ мандал констракшн” ХХК Өргүй гэсэн татварын хэлтсийн даргын албан тооттой.

- “Эм ” ХХК 2017 оны 11 дүгээр сарын 09 хүртэл хүчинтэй гэсэн тодорхойлолт ирүүлсэн НӨАТ-ын өрөө барагдуулсан гэж тухайн байгууллага мэдүүлсэн боловч татварын байгууллагаар тодорхойлуулаагүй.

1.5 Жилийн борлуулалтын орлогын хэмжээ

- “ ” ХХК 668.2 сая төгрөг

- “ мандал” ХХК: 201.1 сая төгрөг

- “Эм ” ХХК: 422.6 сая төгрөг

1.6 Зарим байгууллагад хөнгөлөлт үзүүлэх талаар

- “ ” ХХК: Цагдаагийн байгууллага, 5 дугаар багийн төвийг үнэгүй халаах

- “ мандал констракшн” ХХК: Цагдаагийн байгууллага, 5 дугаар багийн төв, халуун усыг байнга үнэгүй халаах

- “Эм ” ХХК Цагдаагийн байгууллага 2 жил, халуун усыг 50% хөнгөлөх, 5 дугаар багийн төвийг айл өрхийн жишгээр 2 жил үнэгүй халаах саналуудыг дэвшүүлсэн.

1.7 Дулаан хангамжийн тусгай зөвшөөрөлтэй эсэх,

- “ ” ХХК: Тусгай зөвшөөрөлтэй

- “ мандал” ХХК: Тусгай зөвшөөрөлтэй

- “Эм ” ХХК: Тусгай зөвшөөрөлтэй,

2. Халаалтын төлбөрийн үнийн санал:

- “ ” ХХК: Албан газар м2-аар -1100 төгрөг, айл өрх, аж ахуйн нэгж -450 төгрөг

- “ мандал контракшн” ХХК: Албан газар м2-аар – 1100 төгрөг, айл өрх, аж ахуйн нэгж -450 төгрөг

- “Эм ” ХХК: Албан газар м2-аар – 1100 төгрөг, айл өрх, аж ахуйн нэгж -450 төгрөг

3. Зуухны марк

- “ ” ХХК: КВр-1.5

- “ мандал” ХХК: КВр – 1.45

- “*******” ХХК: 4SDM -49

4. Зураг төсөв:

- “ ” ХХК: Зөвхөн төсвийн 5 байгууллагыг холбохоор зураг хийж ирүүлсэн

- “ мандал констракшн” ХХК: Төсвийн байгууллага, Зах, Гандан гэр хорооллыг холбохоор зураглалтай

-“Эм ” ХХК: Сумын газрын зурагтай зөрүүтэй зураг ирүүлсэн

5.Санхүүгийн чадавхийн талаар

- “ ” ХХК: Дансны хуулга ирүүлээгүй

- “ мандал констракшн” ХХК: Дансны хуулгатай үлдэгдэл – 301,1 сая төгрөгтэй

- “Эм ” ХХК: Дансны хуулгатай үлдэгдэл-13.000 төгрөгтэй.

6.Цэвэр усны шугам, халаалт давхар шийдэх талаар

- “ ” ХХК: Тодорхойлоогүй

- “ мандал констракшн” ХХК: Цэвэр усны шугам давхар хийнэ

- “Эм ” ХХК: Тодорхойлоогүй

7.Шинээр баригдсан барилга, айл өрхүүдийг холбох талаар

- “ ” ХХК: Төлөвлөж бичсэн, зурагт оруулсан

- “ мандал констракшн” ХХК: 010 албан тоотоор батлан ирүүлсэн

-“Эм ” ХХК: Зураг төсөвт харах боломжгүй

8. Төсвийн байгууллагуудад шинээр шугам сүлжээ хийхэд гарах эрсдлийг хариуцах,

- “ ” ХХК: Тодорхойлоогүй

- “ мандал констракшн” ХХК: 010 албан тоотоор батлан ирүүлсэн

- “Эм ” ХХК: Тодорхойлоогүй

9. Одоо ажиллаж байгаа галч нарыг ажлын байраар хангах талаар

- “ ” ХХК: 18 ажилтнаас 14 хүн ажиллуулна гэж заасан

- “ мандал констракшн” ХХК: 18 ажилтныг 100 хувь ажлын байраар хангана гэж заасан

-“Эм ” ХХК: 18 ажилтнаас 14 хүн ажиллуулна гэж заасан зэргийг нэг бүрчлэн харьцуулан, үнэлж “ мандал констракшн” ХХК-ийг хамгийн илүү шаардлага хангасан гэж үзэн сонгон шалгаруулсан байх ба эдгээр шалгуур, үзүүлэлт бүхий баримт нь тус тендерийн сонгон шалгаруулалтад оролцохоор эдгээр компаниудаас гаргаж өгсөн баримт бичгүүдээр нотлогдож байгаа болно.

сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаатын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26, 27, 28 дугаар зүйл болон 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Уг тендер сонгон шалгаруулалтыг эс зөвшөөрч 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “ ” ХХК-ийн менежер, гүйцэтгэх захирал ******* сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаалтын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт гомдол гаргаж , гомдлыг тус ажлын хэсэг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, өмнө гаргасан шийдвэрээ хэвээр үлдээж, энэ тухай хариу өгсөн  нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.4-т “Захиалагч гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянан шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэрт гомдлыг хүлээж аваагүй бол түүний үндэслэл... -ийг ...тусгасан байна” гэж заасныг зөрчөөгүй байна.

Харин сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаатын ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерт оролцоход тус компаниас *******-ид итгэмжлэл олгоогүй, энэ талаарх баримт тус компанийн тендерийн баримт бичигт байхгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54.1-т “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана.” гэж зааснаас үзвэл ******* нь тендерт оролцогч биш тул гомдол гаргах эрхгүй байжээ.

Хоёр. “Баянхонгор аймгийн сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалтын дагуу сумын Засаг даргын “ мандал констракшн” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Захиалагч буюу сумын Засаг дарга нь тендер сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу “ мандал констракшн” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу байгуулжээ.

эхүү гэрээний дагуу “ мандал констракшн” ХХК нь сумын төвийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээ, төвлөрсөн халаатын ажлыг гүйцэтгэж байгаа нь хэрэг авагдсан баримтуудаас  харагдаж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудын улмаас дүгнэхэд нэхэмжлэгч “ ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргах”-аар заасны дагуу “ ” ХХК-ийн захирал , гүйцэтгэх захирал, менежер ******* нар нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс ирүүлсэн “ ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаанаас  харахад нь тус компанийг үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр бүртгэгдсэн. Харин ******* нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр болон гүйцэтгэх захирлаар бүртгэгдээгүй, гүйцэтгэх захирал гэдгийг нотлох ямар нэгэн баримтгүй, шүүхээс тушаал, компанийн дүрэм зэргийг шаардсан боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй тул *******ийг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзэх боломжгүйн зэрэгцээ “ ” ХХК-ийн захирал -аас *******-ид шүүхэд нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгоогүй, эрх олгосон баримт хэрэгт байхгүй байна.

Үүнээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад -аас 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр *******-ид олгосон итгэмжлэл дээрх -ын иргэний үнэмлэхний лавлагаанаас харахад түүний иргэний үнэмлэхний хүчинтэй байх хугацаа 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн болно.

Мөн -ын гарын үсэг нэхэмжлэл , итгэмжлэл , эрх, үүрэг, хэрэг танилцуулсан баримтууд  дээр гарын үсэг нь өөр өөрөөр зурагдсан байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 54 дүгээр зүйлийн 54.1, 54.4, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ ” ХХК-ийн гаргасан “Баянхонгор аймгийн сумын Төвлөрсөн халаалтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт болон Засаг даргын хууль бус гэрээг цуцалж хүчингүй болгох” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ *******УВДМАА