| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2017/00369/и |
| Дугаар | 487 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 487
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Хулан, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо Раш 10-598 тоотод оршин суух, Тугч овогтой Мөнхтүвшингийн Төмөрхуяг /РД: УЧ92122839 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Арцатын 4-238 тоотод оршин суух, Боржигон овогт Энхжаргалын Ялалт /РД:УХ90050972/-д холбогдох
Гэм хорын хохиролд 737 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч М.Төмөрхуягийн нэхэмжилсэн 737 000 төгрөгийг хариуцагч Э.Ялалт нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрлээ. Нэхэмжлэгч нь нотариатын зардал 16 000 төгрөг, хуулбарын 5600 төгрөг нийт 21 600 төгрөг нэхэмжилснээ татгалзлаа. Иймд эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биднийг байлцуулалгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Төмөрхуяг нь Гэм хорын хохиролд 737 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Э.Ялалтад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч нэхэмжлэгч М.Төмөрхуягийн нэхэмжилсэн 737 000 төгрөгийг хариуцагч Э.Ялалт нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрч эвлэрлээ. Нэхэмжлэгч нь нотариатын зардал 16 000 төгрөг, хуулбарын 5 600 төгрөг нийт 21 600 төгрөг нэхэмжилснээс татгалзаж, эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Төмөрхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 21 600 төгрөгөөс татгалзаж, үлдэх 737 000 төгрөгийг хариуцагч Э.Ялалт нь 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирч зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Төмөрхуягаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийн 11 875 төгрөгийг улсын орлогоос, 11 875 төгрөгийг хариуцагч Э.Ялалтаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч М.Төмөрхуягт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах заасныг баримтлан тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар тогтоолд зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ