Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01671

 

Д.Э, Ө.С нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01311 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1429 дүгээр магадлалтай,

Д.Э, Ө.С нарын нэхэмжлэлтэй,

Шинжлэх Ухааны Академийн харьяа Физик технологийн хүрээлэн болон Д.А нарт холбогдох,

Орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Э, гийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч М.Хатанбаатар, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э, Ө.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх тус орон сууцны зураг төсөл нь цаасан дээр байх үед буюу 2001 онд Физик технологийн хүрээлэнтэй гэрээ байгуулан, урьдчилгаа төлбөрөө төлж захиалсан. Азийн хөгжлийн банкны орон сууцны зээлийг дамжуулан зээлдүүлэгч Монгол шуудан банк орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээнд өв залгамжлагч болон зээлтэй холбоотой бусад харилцааг нэмж тусган нотариатаар гэрчлүүлэх шаардлагатай гээд 2001 онд байгуулсан анхны гэрээг хүчингүй болгож, 2003 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гэрээг шинээр дахин хийсэн. Тус гэрээнд тусгагдсан 24,513,320 төгрөгийг Физик технологийн хүрээлэнд бүрэн төлсөн ба зохих хэсгийг нь Монгол шуудан банкны зээлээр төлсөн. Өөрөөр хэлбэл, тус орон сууцны өмчлөгч нь Д.Э,  болохыг Физик технологийн хүрээлэн үгүйсгэхгүй байгаа ба өмчлөгч болохыг нотолсон албан ёсны баримтыг үйлдэж өгсөн.

Улсын бүртгэлийн албанд тухайн байрны өмчлөх иргэдийн нэрсийн жагсаалтад 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Э,  миний нэр тусгагдсаныг захиргааны шүүхийн маргааны үеэр хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас харж болно. Гэвч тус 22 тоот орон сууцыг улсын бүртгэлийн байгууллага 2015 онд улсын бүртгэлд анх бүртгэгдэхдээ тус орон сууцны барилгын ажлыг Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн Ах дүүс-Анд ХХК-иас иргэн Д.Ахудалдан авсан гэх баримтад тулгуурлан түүний нэр дээр, цаашлаад Д.Агваан, М.Алимаа нарын арилжаагаар М.Алимаагийн нэр дээр тус тус бүртгэгдсэн байдаг. Иймээс асуудалд бодитойгоор хандаж, Физик технологийн хүрээлэнтэй байгуулсан гэрээ болон тус хүрээлэнгийн төлбөрийн тооцооны үлдэгдэлгүй тухай албан бичгийг үндэслэн бүртгэлийг хийх ёстой хэмээн удирдах дээд шатанд нь хандсан ч тусыг эс олсон тул захиргааны шүүхэд хандсан.

Тус орон сууц болон авто зогсоолыг Д.Анадаас худалдан авахаар тохиролцоод урьдчилгаа 1 сая гаруйхан төгрөг өгч, орон сууцыг эзэмшчихээд үлдэгдлийг улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ  гарсны дараагаар төлье гэсээр 10 жилийг үдсэн, одоо би мөнгө нэхэмжлэхгүй, байр, авто зогсоолоо авна.

Тухайн байрны зоорийн давхрын шалаар авто зогсоолуудыг тусгаарлах зурвас, дугаарласан тэмдэглэгээ огт хийгдээгүй. Харин цаасан дээр хийгдсэнийг барилгын ажлыг гүйцэтгэгч Ах дүүс-Анд ХХК улсын бүртгэлийн байгууллагад өгсөн байх ёстой ч тус мэдээллийг улсын бүртгэлийн байгууллага надад өгөхөөс татгалзсан. Д.Аөөрийнх хэмээн бусдад худалдсан гээд 22 тоот орон сууцыг худалдан авсан гэх айл уг авто зогсоолыг эзэмшиж байна.

Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхрын зүүн талаасаа 2 дахь эгнээний буюу 18 тоот айлын эзэмшлийн авто зогсоолыг иргэн Ө.Сарантуяа 2003 онд Физик технологийн хүрээлэнд 500,000 төгрөг төлж тус барилгын захиалагч Физик технологийн хүрээлэнгээс худалдан авсан, 2005 оноос өнөөг хүртэл тасралтгүй эзэмшин ашиглаж байгаа, бидэнтэй өмчлөх болон эзэмших асуудлаар хэн нэгэн маргаагүй боловч бидэнд төлбөр төлсөн баримтаас өөр зүйл байхгүй учраас уг авто зогсоолоо улсын бүртгэлд бүртгүүлж чадахгүй өнөөг хүрч байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Э, гийн өмч болохыг, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоолыг Ө.Сарантуяа, Д.Э,  нарын өмч болохыг тус тус тогтоож өгнө үү. 10 дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр Э.Эрхэмийг тогтоолгох гэсэн хэсгээсээ татгалзаж байна гэжээ.                                               

Хариуцагч Шинжлэх Ухааны Академийн харьяа Физик технологийн хүрээлэн шүүхэд гаргасан тайлбартаа: Гэрээний дагуу тус хүрээлэн нь орон сууцыг захиалагчид 2003 оны 3 дугаар улиралд хүлээлгэн өгөх ёстой байсан. Барилгын гүйцэтгэгч Ах Дүүс-Анд ХХК-ийн хариуцлагагүйгаас болж орон сууц 2005 оны 4-5 дугаар сард баригдаж дууссан боловч мэргэжлийн хяналт хараахан хүлээн аваагүй нэрийдлээр нүүж орох боломжгүй байсан. Гэвч 8 дугаар сард Н.Оюунцоо байрыг өөр хүмүүст худалдаж эхэлсэн учир 2005 оны 9 дүгээр сард сууц захиалагчид нүүж орж бүргэд хаалга хийж түлхүүрээ өөрсдөө гардан авч ус, цахилгаан болон дулаангүй байр хүлээн авч, яаралтай Байрны зөвлөл байгуулж  асуудлыг шийдсэн байдаг. Д.Э,  Д.Анарын хооронд яригдсан асуудлыг мэдэхгүй, энэ талаар хэлэх зүйлгүй гэжээ.

Хариуцагч Д.Ашүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөөнд 30 дугаар байр барьж байгааг мэдээгүй. Харин миний танил Д.Э,  манай байгууллага ажилчиддаа байр барьж байгаа  миний захиалга өгсөн 30 дугаар байрны 22 тоот орон сууцыг авахгүй юм уу гэх санал надад тавьсан. Тэр үед Д.Э,  нь энэ байрыг бариулахад зориулан одоогоор 8.000.000 орчим төгрөг зарцуулсан байгаа энэ мөнгийг төлөх хэрэгтэй гэсэн тул өөрийн унаж байсан Бенз маркийн суудлын автомашинаа 6000 ам.долларт тооцож түүнд өгсөн. Гэтэл Д.Э,  энэ машиныг өөр тооцоонд зориулж авсан гэж худлаа ярьдаг. Гэхдээ энэ машиныг байрны урьдчилгаа төлбөрийн үнэнд авсан гэдгээ байгууллагынхаа нябод ярьсан тул нябо Н.Оюунцоо үүнийг гэрчилсэн. Санхүүжилтээ олох зорилгоор 2003 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээг Д.Анадтай байгуулсан. Энэ гэрээний 2.3-д захиалагч зээлээ бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авна, 2.5-д зайлшгүй нэмэлт зардал гарвал нэмж төлж болно гэж заасан . Анхны гэрээний үнэ 236 000 төгрөгийг х 103,87 м.кв = 24 513 320 төгрөг байсан. Ах дүүс Анд ХХК-ийн Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах тухай албан бичигт 22 тоотын эзэмшигч Д.Э, гийн нэрийг бичсэн нь түүнийх болох сэдэл төрүүлсэн байна. 2015 оны 8 дугаар сард иргэн М.Алимаатай арилжааны гэрээ байгуулах үед Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхээс намайг гуравдагч этгээдээр татаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01311 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 343.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар байрны зоорийн давхарт байрлах 10 дугаартай авто зогсоол Ө.Сарантуяа, Д.Э,  нарын өмч болохыг тогтоож, нэхэмжлэлээс Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 30 дугаар 22 тоот орон сууц болон уг байрны зоорийн давхарт байрлах 3 дугаартай авто зогсоолыг Д.Э, гийн өмч болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 816.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Физик технологийн хүрээлэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э, д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1429 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 311 816,60 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э,  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн, 1429 тоот магадлалд нэхэмжлэгч Д.Э,  дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Маргаан бүхий орон сууц нь арилжааны гэрээний дагуу М.Апимаагийн өмчлөлд шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн нь нэхэмжлэгч Д.Э, г тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоох хуулийн үндэслэлгүй хэмээн Нийслэлийн давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Энэ нь тус шүүх хэргийг дахин хянахдаа нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэл Иргэний хуулийн 42.11 -г удирдлага болгож, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар няцаагдсан гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтад үл тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг өөрчилсөн ч Иргэний хуулийн 6 дугаар бүлгийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3 заалтуудыг хэрэглээгүйд нь нэхэмжлэгч Д.Э,  би гомдолтой байна. Учир нь, хариуцагч Д.Ань хууль бусаар олж авсан өмч хөрөнгөө бусдад шилжүүлэх замаар нэхэмжлэгчид хохирол учруулсан. Ийнхүү бусдад хохирол учруулсан асуудал нь зүй бус сэдлээр хийгдсэн, хууль зөрчсөн үйлдэл мөн. Иймд 2015 оны 8 дугаар сард хийгдсэн арилжааны гэрээгээр маргаан бүхий орон сууцыг М.Алимаад шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 6 дугаар бүлгийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4, 57.1, 57.2, 57.3 -д заасныг үндэслэн шүүх хүчингүйд тооцох ёстой. Мөн хуулийн 56.5 -д тусгагдсаны дагуу иргэн М.Алимаа маргаан бүхий орон сууцыг буцааж өгөх үүрэгтэй, арилжааны гэрээгээр хариуцагч Д.Агваанд шилжүүлсэн хашаа байшингаа буцаан авах боломжтой. 2003.05.04 -ний огноотой, хариуцагч Д.Агвааны ФТХ -тэй байгуулсан гэх “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ” нь хуурамч баримт бичиг эсэхийг БЗД -ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан маргаан бүхий орон сууцны бүртгэлийг хариуцагч Д.Агвааны нэр дээр хийсэн улсын байцаагч М.Оюунгэрэлийг хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд, тэдгээртэй холбогдсон зөрчлүүдийг үндэслэл болгон албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар тус цагдаагийн хэлтэст мөн шалгаж байгаа. БЗД-ийн 6 дугаар хороо, 30 дугаар байрны 22 ширхэг орон сууцыг өмчлөх эрх бүхий иргэдийн нэрсийн жагсаалтад маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх бүхий этгээдээр нэхэмжлэгч Д.Э,  байгаа. Гэтэл маргаан бүхий орон сууцыг Д.Агвааны нэр дээр 2015.01.23 -нд бүртгэсэн. Үүний үндэслэл болсон Ах дүүс-Анд ХХК-ийн Дугаар 13 тоот БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтэст хандсан, маргаан бүхий орон сууцыг Д.Э,  Д.Агвааны нэр дээр шилжүүлж гэрээгээ шинэчилсэн тул Д.Агвааны нэр дээр бүртгэлийг нь хийж өгнө үү гэх агуулгатай албан бичиг нь бүртгэл хийгдсэнээс 17 хоногийн дараах буюу 2015.02.09 -ний огноотой байгаа юм. Д.Ань 2003.05.04-нд ФТХ-тэй байгуулсан гэх “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ”-г улсын бүртгэлийн байгууллагад бас өгсөн байдаг. Энэ нь 1 этгээд 1 орон сууцыг 2 өөр цаг хугацаанд, 2 өөр хуулийн этгээдэд захиалан бариулж, худалдан авсныг илэрхийлнэ. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгэх тухай хуулийн 11.5.3-ыг удирдлага болгон мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг бүрдүүлсэн байдаг. Мөн Иргэний хуулийн 112.1-д тусгагдсан төлбөрийн тооцоо дуусч, өмчлөх эрх түүнд шилжих үндэслэл бүрдсэн тухай тус хүрээлэнгийн албан бичиггүйгээр буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд бүртгэх тухай хуулийн 13.5.1-д тусгагдсан нотлох баримтгүйгээр бүртгэл хийгдсэнийг бас нотолдог. Хариуцагч Д.Ань маргаан бүхий орон сууцыг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгчид үлэмж хэмжээний хохирол учруулсан нь дараах нотлох баримтуудаар нотлогддог. Д.Э,  маргаан бүхий орон сууцыг захиалж, ФТХ -тэй 2003.05.04 -ний өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ” -ний хувьд: Уг гэрээг 2003.05.06 -ны өдөр нотариат БЗД-ийн тойргийн нотариатч гэрчилж, үл маргах шинжтэй болгосон. Хариуцагч Д.Агвааны хүсэлтээр шүүхэд гэрчээр оролцсон Н.Оюунцоо дээрх гэрээнд зурагдсан гарын үсгээ өөрийнх нь мөн гэж нотолсон ба уг гэрээг үгүйсгэсэн, хүчингүй болгосон тухай мэдүүлгийг шүүхэд огт өгөөгүй. Дээрх эөрчилтэй бичмэл гэрээ хэлцлийг Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2.5, 21.3.1, 31 дүгээр зүйлийн 31.1 -д зааснаар нотариатч гэрчлэхээс татгалзах ёстой. Хариуцагч Д.Агвааны хүсэлтээр шүүхэд гэрчээр оролцсон Н.Оюунцоо уг гэрээний хуулбарт зурагдсан БЗД -ийн улсын бүртгэлийн хэлтсийн архивын “ХУУЛБАР ҮНЭН” дардаст зурагдсан архивчийн гарын үсгийг миний гарын үсэг гэж шүүхэд худал мэдүүлсэн. Иймд Иргэний хуулийн 6 дугаар бүлэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 57.3 -г удирдлага болгон шүүх уг бичгээр хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох ёстой. Иргэний хуулийн 112.1 -д зааснаар гэрээний үнийг бүрэн төлж, өмчлөх эрх Д.Агваанд шилжих үндэслэл бүрдсэнийг тодорхойлсон ФТХ -ийн албан ёсны баримт Улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд хүргүүлсэн 17 хуудас бичиг баримтад байгаагүй. Ах дүүс-Анд ХХК ба хариуцагч Д.Агвааны хооронд байгуулагдсан гэх 2015.01.02-ны, Дугаар 22 тоот “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний тухай шүүхийн тайлбар бодит байдал, хууль эрх зүйтэй огт нийцээгүй. Д.Ахуйвалдагч Н.Оюунцоотой нийлж нотлох баримтыг хэрхэн хуурамчаар үйлддэг болохыг нь тодорхой харуулах үүднээс нэхэмжлэгч Д.Э,  би захиргааны шүүхийн архиваас хуулбарыг нь авч хавтаст хэрэгт авахуулсан билээ. БЗД-ийн улсын бүртгэлийн хэлтэс 2017.11.02 -ны өдрийн, Дугаар 8/1677 тоот албан бичигтээ маргаан бүхий орон сууцны бүртгэл, автозогсоолтой холбоотой 17 хуудас баримт бичгийг хавсарган шүүхэд хүргүүлсний дотор хариуцагч Д.Аболон ФТХ-ийн хооронд 2003.05.04-нд байгуулагдсан гэх “Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээ байсан. Энэ нь уг гэрээтэй холбогдуулан 2%-ийн татвар төлөхийг тус байгууллага шаардаагүйг нотолно. Хариуцагч Д.Агвааны Ах дүүс-Анд ХХК -тай байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” -ний үнийн дүн нь 2 дахин ихэсч, огноо нь 2015.01.02-ных болсон нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 -р хариуцагч Д.Агваан, түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн орлогоо татвараас чөлөөлүүлж, 3 хүртэлх сая төгрөгийн татварыг төрөөс буцаан авах боломжийг бүрдүүлсэн, улсыг хохироох хуурамч баримт бичиг болсон. Ах дүүс-Анд ХХК -ийн нягтлан, гэрч Н.Оюунцоо нь шүүхэд худал мэдүүлэг өгч, бусдад хохирол учруулсан, маргаан бүхий орон сууцны бүртгэлийг хариуцагч Д.Агвааны нэр дээр бүртгэх үндэслэл болсон баримтуудыг зүй бус сэдлээр, хуйвалдах замаар, бодит бус агуулгатайгаар бүрдүүлсэн гэсэн асуудлаар Ах дүүс-Анд ХХК -ийн захирал М.Хатанбаатар нарыг БЗД -ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцагч Д.Агвааныг баримт бичиг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй асуудалтай холбогдуулан шалгаж байгаа болно. Иймд хариуцагч Д.Ань бусадтай бүлэглэн хуйвалдаж, хууль бусаар маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдох тул тус асуудлыг эрүүгийн хэргийн шүүх рүү шилжүүлэн хянан шийдвэрлүүлж өгнө үү. Хариуцагч Д.Ауг автозогсоолын төлбөрийг нэхэмжлэгч Д.Э, , эсвэл хариуцагч ФТХ-д төлөөгүй ба төлсөн гэж ч маргадаггүй. Харин хариуцагч Д.Агвааныг гэрч Н.Оюунцоо, гуравдагч этгээд Ах дүүс-Анд ХХК -тай хэрхэн хуйвалдаж хуурамч баримт бүрдүүлдгийг нь тодруулахаар нэхэмжлэгч Д.Э,  би Ах дүүс-Анд ХХК -ийн худал агуулга бүхий бэлэн мөнгөний кассын баримтыг захиргааны шүүхийн архиваас гаргуулж, шүүхэд өгсөн тул гэрч Н.Оюунцоо бантсандаа шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Гэвч хариуцагч Д.Агвааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг иргэн М.Алимааг гуравдагч этгээдээр хэрэгт татан оролцуулах хүсэлт гаргаагүй. Үнэхээр түүний эрх ашиг нь хөндөгдөж байна гээд гаргах боломжтой байсан уу гэвэл байсан. Мөн нэхэмжлэгч Д.Э,  би 2017 оны 11 дүгээр сард 03 тоот автозогсоолд ачааны автомашинаа, 10 тоот автозогсоолдоо өдөр бүр унадаг суудлын автомашинаа тавьж байх үед М.Алимаагийн дүү гэх 22 тоот орон сууцанд амьдарч байгаа залуу 03 тоот автозогсоолд машинаа тавина гэж маргаан үүсгээд нэг орой иртэл 10 дугаартай автозогсоолд өөрийн машинаа тавьсан байсан. Ийнхүү нэхэмжлэгч Д.Э,  маргаан бүхий автозогсоолыг нэрлэсэн үнээр хариуцагч ФТХ-ээс худалдан авч, төлбөрийг нь бүрэн төлсөн төлбөрийн баримт хэрэгт авагдсан, харин тус хүрээлэнгээс нэхэмжлэгч биш, би худалдаж авсан гэж хэн ч маргаагүй, мөн хэн нэгний нэр дээр улсын бүртгэлд огт бүртгэгдээгүй, маргаж байсан этгээд цагдаагийн байгууллагад бичиж өгсөн амлалтынхаа дагуу одоогоор эзэмшиж ашиглахаа больсон. Мөн нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч болохыг нь үгүйсгэх нотлох баримт огт байхгүй бөгөөд түүнийх биш гэж хэн ч маргаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын энэ хэсэгт мөн гомдол гаргаж байгаа болно.

Иймд хэргийг дахин хянаж, тус магадлалд өөрчлөлт оруулж маргаан бүхий орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.Э,  намайг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Э, , А.Сарантуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 30 дугаар байрны 22 тоот орон сууц, 3 дугаартай авто зогсоолыг Д.Э, гийн, 10 дугаартай авто зогсоолыг Ө.Сарантуяа, Д.Э,  нарын өмч болохыг тус тус тогтоож өгнө үү” гэжээ. Хариуцагч Д.Анэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан, хариуцагч Физик технологийн хүрээлэн шүүхэд гаргасан тайлбартаа “...ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууц бариулж, 30 хувийн урьдчилгаа авсан, 2003 онд Монгол шуудан банкны зээлд хамрагдсан, ...22 тоот байрыг анх Д.Э,  авсан, дараа нь ямар асуудал болсныг мэдэхгүй” гэж тайлбар өгсөн байна.

1.Физик технологийн хүрээлэн болон “Ах дүүс анд” ХХК-ийн хооронд 2003 оны 5 дугаар сарын 10-ний өдөр байгуулагдсан гэрээгээр гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22 айлын 6 давхар барилгыг барьж 2004 оны 5 дугаар сарын 1-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч гүйцэтгэсэн ажлыг газар дээр нь хэмжиж санхүүжилт хийх үүргийг тус тус хүлээжээ.

“Ах дүүс анд” ХХК барилгыг 2005 онд барьж дуусган захиалагчид шилжүүлэн өгсөн, энэ үеэс Д.Атус байрны 22 тоот орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаад улсын бүртгэлд 2015 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн, тэрээр өмчлөх эрхээ М.Алимаад 2015 оны 8 дугаар сарын 20-ний өдөр шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээрх үйл баримттай холбоотой талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн дараах шийдвэрүүд хэрэгт авагдсаныг дурдах шаардлагатай гэж үзлээ.  Үүнд:

1.Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 6-ний өдрийн 933 дугаар шийдвэрээр ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 289.134.385 төгрөг гаргуулж “Ах дүүс анд” ХХК-д, зээлийн гэрээний үүрэгт 134.289.010 төгрөг гаргуулж “Монгол шуудан” банкинд тус тус олгохоор шийдвэрлэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 153-155 дугаар тал/.

2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 451 дүгээр шийдвэрээр ажилчдын 22 айлын орон сууцны барилгыг “Барилга хяналтын газрын улсын комисс болон өмчлөгч нарт хүлээлгэн өгөх”ийг хариуцагч ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд даалгажээ /хэргийн 1 дүгээр хавтас 28-30 дугаар тал/.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, мөн “Ах дүүс анд” ХХК өөрийн барьсан 30 дугаар байрыг улсын бүртгэлд бүртгэж баталгаажуулах хүсэлт гаргажээ. Үүний дагуу төлбөрийн тооцоогүй оршин суугч иргэд орон сууцаа өмчлөх хүсэлт гаргасан, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс холбогдох баримтыг үндэслэн маргаан бүхий 22 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Агвааныг бүртгэж, 2015 оны 1 дүгээр сарын 23-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

3.Нэхэмжлэгч Д.Э,  нь хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 22 тоот орон сууцыг Д.Аболон М.Алимаагийн өмчлөлд, мөн зээлийн барьцаанд бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 1060 дугаар шийдвэрээр иргэд хоорондын өмчлөлийн маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа өмчлөх эрхийг дахин бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 193 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 196 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээжээ /хэргийн 1 дүгээр хавтас 43-45, 103-123 дугаар тал/.

4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 708 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Энхтүвшингийн “... 30 дугаар байрны 18 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /хэргийн 1 дүгээр хавтас 34-40 дүгээр тал/.

2.Энэ хэрэгт тогтоогдсон үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч нар нь өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо маргааны зүйл болох орон сууц, 2 авто зогсоолын үнийг бүрэн төлж барагдуулсан гэжээ.

2003 оны 5 дугаар сарын 4-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах, худалдан авах тухай гэрээгээр Д.Э,  нь дээрх байрны 6 давхрын  103.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг захиалах, Физик технологийн хүрээлэн 30 хувийн урьдчилгааг хураан авч барилгын ажлыг санхүүжүүлэн бариулах, мөн банкны зээлээр санхүүжүүлэх асуудлыг хөөцөлдөн,  барилгыг захиалагчид хүлээлгэн өгөх, 1 м.кв талбайн үнийг 236.000 төгрөгөөр тооцохоор талууд харилцан тохиролцжээ.

Д.Э,  орон сууцны үнийг төлөх боломжгүй болж, орон сууц захиалан бариулах, худалдан авах эрхээ хариуцагчид шилжүүлсний дагуу Физик технологийн хүрээлэн болон Д.Анарын хооронд гэрээ байгуулагдсан нь тогтоогдсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 74 дүгээр тал/.

Нэхэмжлэгч дээрх үйл баримтыг үгүйсгээгүй боловч 22 тоот орон сууц, 3 дугаартай авто зогсоолын үнийг төлсөн тул өөрийгөө өмчлөгч гэж үзэж шаардлага гаргажээ.

Д.Э,  нь Д.Агваанд орон сууц, авто зогсоол захиалан бариулах, худалдан авах эрхээ худалдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1.-т нийцжээ.

Д.Аорон сууц, зогсоолын үнийг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Д.Ашүүхэд гаргасан тайлбартаа “...Д.Э,  энэ байрыг бариулахад зарцуулсан 8 сая орчим төгрөгийг төлөх хэрэгтэй гэсний дагуу өөрийн Бенз маркийн машиныг 6000 ам долларт тооцож өгсөн, ...үлдэгдэл мөнгийг төлөхийн тулд Монгол шуудан банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авсан, эхнэр Ганцэцэг хамтран зээлдэгчээр оролцсон, зээлийг хүүгийн хамт төлсөн, ...завгүй үедээ төлбөрийг Энхтүвшингээр дамжуулан төлдөг байсан...” гэжээ.

Нэхэмжлэгч машиныг өөр өр төлбөрт тооцон авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн гэрч Н.Оюунцоо “...Энхтүвшин 22 тоотыг ахдаа захиалж байгаа гээд гэрээ байгуулсан, ахаасаа Бенз машин авсан гэж байсан, Агваанаас мөнгө шаардахад Энхтүвшин авчирч өгдөг байсан, ахын гаражийн мөнгө гэж төлсөн, Агваан 15.000.000 төгрөг, 2.200.000 төгрөг, 8.800.000 төгрөг төлсөн, гэхдээ заримд нь барилгын материал өгсөн, захиалагчдаас мөнгө шаардахад Агваан Энхтүвшингээр өгөөд явуулья гээд Энхтүвшин Оюунчимэгт өгч байсан...” гэх, гэрч Ц.Ганцэцэг “...Энхтүвшин ажил дээр ирж уулзаад өөрийнхөө болон эхнэр Ө.Сарантуяагийн нэр дээр байр захиалсан, 2 байрны мөнгө төлөх хэцүү байна, том байрыг авч болно гэсэн, 22 тоот байрыг захиалахыг зөвшөөрсөн. Тухайн үед Бензийг 7-8 сая төгрөгөөр өгсөн. Монгол шуудан банктай байгууллагаараа гэрээ хийж байгаа, үлдэгдлийг зээлээр авч гэхээр 15.000.000 төгрөгийн зээл авч, гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан, Агваан барилгыг барьж байсан Ах дүүс анд ХХК-тай гэрээ хийгээд дотор засалд 27-28 сая төгрөг өгсөн, үндсэн зээлийн том үнийн дүнтэй мөнгийг өөрөө очиж төлж байсан, хүүг Энхтүвшинд өгч байсан, Монгол шуудан банк дампуурахад 9 ш баримтыг эх хувиар нь Энхтүвшинд өгсөн, эдгээрийн нийт дүн 10 гаруй сая төгрөг байгаа...” гэх мэдүүлгийг тус тус өгчээ /хэргийн 1 дүгээр хавтас 191-194, 2 дугаар хавтас 33-35 дугаар тал/.

Дээр дурдсанаас үзвэл орон сууц, гаражийн төлбөрийг төлсөн талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 22 тоот байр, 3 дугаар зогсоолын төлбөрийг төлсөн талаар дурдаж, кассын орлогын ордерийг хавсаргажээ /хэргийн 1 дүгээр хавтас 12-21 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нар уг байранд өөр орон сууц худалдан авч, өмчлөгч болсон бөгөөд дээрх баримтаар 22 тоот орон сууцны төлбөрийг төлсөн гэж үзэх боломжгүй юм.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч Д.А орон сууц, гаражийн үнийг төлж, улмаар эд хөрөнгийг хүлээн авч орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ө.Сарантуяа, Д.Э,  нарыг 10 дугаартай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг М.Алимаад шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү шаардлагыг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн Д.Аболон Физик технологийн хүрээлэнгийн хооронд байгуулсан гэрээг хуурамч буюу хүчин төгөлдөр бус гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.  

Анхан шатны шүүх хэрэг авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлээс “...22 тоот орон сууц, 3 тоот автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шийдвэрт хариуцагч нарын нэрийг бичээгүй байна.

Уг алдааг давж заалдах шатны шүүх залруулж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т нийцээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1429 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/01311 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 343.4.-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 30 дугаар байрны зоорийн давхрын 10 дугаартай авто зогсоолын өмчлөгч нь Ө.Сарантуяа, Д.Э,  нар болохыг тогтоож, хариуцагч Шинжлэх Ухааны Академийн харьяа Физик технологийн хүрээлэн болон Д.Анарт холбогдох “ Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 30 дугаар байрны 22 тоот орон сууц болон 3 дугаартай авто зогсоолыг Д.Э, гийн өмч болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э, гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 311.816 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ