| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0072/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-09-24 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/80
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш
Шүүгдэгч: Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Г-ын Б-ид холбогдох эрүүгийн 2027000770064 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн ___ тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Б- овгийн Г-ын Б- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Зүүн сөдөтийн Жавж гэх гэх улсын хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр 2 ширхэг “Зэвгэ” загас барьсан, агнасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Г.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон гол руу очиж 2 загас барьсан. Загас барихыг хориотой гэж мэдээгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүгдэгч Г.Б-ийг шүүхээс гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй юм. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах байдлыг харгалзан үзнэ үү. Гэм буруугаа хүлээсэн байдал, мөрдөн байцаалтаас эхлээд мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байгаа, таслан сэргийлэх арга хэмжээ зөрчиж байгаагүй. Хохиролоо төлж барагдуулсан. Өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Бат-Өлзий сум нь тусгай хамгаалалтай гэдгийг мэдэж байгаа. Тэгэхдээ ой мод талаасаа хамаардаг. Гол ус хамаардаггүй гэсэн ойлголтой байсан. Зан байдлын хувьд гэрчийн мэдүүлгээс судалсан. Орхон голын зам дагуу загас барихыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байдаггүй. Эдгээр байдлуудыг анхаарч үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаагаар ял тэнсэж хянан харгалзуулж өгнө үү гэв...” гэв.
2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, (хх-ийн 1-2-р хуудас)
Иргэний нэхэмжлэгч М.Б-ийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Г.Б-ийг танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо бол байхгүй...Тус газар нь тусгай хамгаалалттай газар нутагт ордог...Байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулчихвал өөр нэхэмжпэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг, (хх-ийн 74-р хуудас)
Гэрч Ю.А-ийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр би найз болох Б-тай Зүүн Сөдтий гэх газар луу Д-ийн гэх хүний хүүхдийн машиныг янзлахаар тухайн өдрийн 13 цагийн орчимд сумын төвөөс гарсан...гарам гараад явж байтал Б-ын утас дуугараад Б- залгасан. Тэгээд хэсэг явж байтал Б- Б- загас барьж байгаа юм байна хоёулаа очъё гэж хэлсэн. Тэгээд бид 2 Б-гийн байгаа газар болох Зүүн Сөдийн Жавж гэх газарт очсон. Б- дээр очиход Б- 2 ширхэг загас барьчихсан байсан загасных нь нэрийг бол мэдэхгүй байна. Тэгээд Б- барьсан 2 загасаа Б-ын машин дээр тавиад загасныхаа уураг хэрэгслийг Б- үүрээд бид 3 сумын төв рүү хөдөлсөн. Доошоо уруудаад хэсэг яваад Билүүтийн ам гэх газарт очоод цохион дээр нь гараад байж байтал Цагдаа нар ирсэн...Гарам гарч байхад Б- Б- бид 2-ийн унаж явсан машиныг таниад тэгээГэрч Х.Б-ын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр би найз А.Доржтой хамт Зүүн сөдтий гэх газар луу Банди гэх хамаатныхаа дүүгийн машиныг янзалж өгөхөөр өөрийнхөө Ниссан атлас гэх ___ улсын дугаартай автомашиныг унаад явсан. Тэгээд Бандийн машиныг янзалж өгчхөөд буцаад сумын төв рүү явсан. Далангийн гарам гэх газар явж байхад Б- миний 99936011 дугаарын утас руу залгаад та хаа хүрч яваа юм таны машин мөн үү гэсэн Б- нь голын урдаас миний машиныг таньсан юм байна лээ тэгээд над руу залгасан юм байна лээ. Надтай утсаар ярихдаа би энэ гол дээр загас барьж байна гэхээр нь би чи хаана байгаа юм бэ гэсэн чин Б- би Жавжны гарамны дэргэд байна гэж хэлсэн. Тэгээд би зам дагуу болохоор нь шууд уруудаад Б- дээр очсон. А.Дорж бид 2-ыг очиход Б- 2 ширхэг загас барьчихсан байсан бөгөөд загас барилаа гээд л голын зах дээр зогсож байсан. Тэгээд барьсан загасыг нь үзээд байж байтал Б- дахиад загас барихаар уургаа ганц нэг шидсэн байх. Тэгэхдээ бол загас бариагүй. Тэгээд бид 3 тэнгэр муухай байхаар нь уруудаад Билүүтийн ам руу явсан. Билүүтийн ам руу явахдаа Б- загасаа миний машин дээр тавиад явсан. Тэнд очиж загас хараад Б- уургаа ганц нэг шидээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн...Б- улаан өнгийн хятад мотоциклтой байсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 79-р хуудас)
Гэрч Х.Баасангийн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед буюу 2020 оны 05 дугаар сарын эхээр Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Орхон гол дагуу эргүүл шалгалт хийж явсан. Хяналт шалгалт хийх явцад Зүүн сөдтийн гарамны тохойд байх газрынх нь нэрийг нарийн хэлж мэдэхгүй байна иргэн Г.Б- нь 2 ширхэг зэвгэ загас бариад уутанд нь хийчихсэн загас барих уураг барьчихсан зогсож байсан. Мөн тэнд Адорж, Б- гэх хүмүүс байсан Б- би 2 ширхэг загас барьсан юм энэ 2 хүн бол бариагүй гэж хэлж байсан. Тэгээд 2 ширхэг загасыг болон загас барих хэрэгслүүдийг нь хураан авч холбогдох ажиллагаа явуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн харьяаллын дагуу шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 80-р хуудас)
Орхоны хөндийн Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “...1 .Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2-р багт оршин суугч иргэн Г- овогтой Б-ийн барьсан 2 ширхэг загас нь зэвгэ /1_епок/ болох нь тогтоогдож байна. 2.Тус 2 ширхэг загас нь Монгол Улсын засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт заасан ховор амьтны төрөлд хамаарагддаггүй болно. З.Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 4 дүгээр заалт, Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 тоот тогтоол, Байгаль орчны хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн “Зэвэг” /Lеnок/ үнэлгээ 17000*2=34000 төгрөг болж байна...” гэх 39-04-078-01 дугаартай дүгнэлт, (хх-ийн 37-р хуудас)
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны “Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг Зүүн Сөдөтийн Жавж гэх газрын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна...” гэх албан бичиг, зураг, (хх-ийн 34-35-р хуудас)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 28-30-р хуудас), загасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, (хх-ийн 1-4-р хуудас),
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Эрдэнэбилэгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Нөхөн төлбөр тогтоох тухай” 39-04-078-01 дугаартай акт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б-ийн гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Г.Б- нь тусгай хамгаалалттай газрын голоос зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 150 000 төгрөгийн хар өнгийн бариултай загасны уурга 2/хоёр/ ширхэг, ногоон өнгийн загасны өгөөшнүүд 1 хайрцаг, загасны дэгээнүүд 3 хайрцаг, төмөр бариултай загасны тор 2 /хоёр/ ширхэг, цагаан өнгийн загасны тор 1/нэг/ ширхэг, загасны уурганы дамар 1 /нэг/ ширхэг, хар өнгийн Fishing bag уурганы цүнх 1 /нэг/ ширхэг, 50000 төгрөгийн зэвэг загас 2 /хоёр/ ширхэг зэргийг тус тус устгаж,
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г-ын Б- нь тусгай хамгаалалтай газар зөвшөөрөлгүйгээр загас барьсан, агнасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын Б-ийг оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 50000 төгрөгийн зэвэг загас 2 /хоёр/ ширхэг, 150 000 төгрөгийн хар өнгийн бариултай загасны уурга 2/хоёр/ ширхэг, ногоон өнгийн загасны өгөөшнүүд 1 хайрцаг, загасны дэгээнүүд 3 хайрцаг, төмөр бариултай загасны тор 2 /хоёр/ ширхэг, цагаан өнгийн загасны тор 1/нэг/ ширхэг, загасны уурганы дамар 1 /нэг/ ширхэг, хар өнгийн Fishing bag уурганы цүнх 1 /нэг/ ширхэг зэргийг тус тус устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА