| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/00917/и |
| Дугаар | 774 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 774
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Төгс ариун цэвэр ХХК нь зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.550.000 төгрөг, алданги болох 691.916 төгрөг нийт 4.241.916 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 691.916 төгрөгөөр багасгаж, 3.550.000 төгрөг болгосныг хариуцагч С.Түвшинжаргал хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 01-нд 700.000 төгрөг, үлдсэн 2.850.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 25-наас эхлэн сар бүрийн 25-нд 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82.821 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41.410 төгрөгийг хариуцагч С.Түвшинжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 41.410 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Төгс ариун цэвэр” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ