Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 732

 

1. Нэхэмжлэгч С.Одбаяр нь хариуцагч Т.Бөхчулуунд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 30.000.000 төгрөгөө 20.000.000 төгрөгөөр багасгаж 10.000.000 төгрөг болгосныг, хариуцагч Т.Бөхчулуун хүлээн зөвшөөрч төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.000.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр буюу Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 87475 төгрөгийг, хариуцагч Т.Бөхчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид 87475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Одбаярт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.