Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 227

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул

Улсын яллагч  Д.Хорлоо

Шүүгдэгч Б.Э  нарыг оролцуулан хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 12.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн ............ дугаàðòàé õýðãийг  2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч õÿíàн хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл ... ах, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Б-О гэх газарт  тоотод оршин суух,   ял шийтгэлгүй, регистрийн дугаар ................, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын С хороололд буюу гэртээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны үед Баруун-Урт  сумын ... дүгээр багийн иргэн Э.М-г 15 нас 11 сартай буюу 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Он сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Хөдөөнөөс ирээд пэйсбүүк ороод байж байхад Ө над руу ахаа пивоны мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр Х дэлгүүрийн зогсоол руу очсон. Орой болсон учир пиво үнэтэй байна гээд 20000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь өччихөөд явах гэсэн чинь энэ пиво хувааж ууя гэж хэлсэн. Тэгээд Ө С-д байдаг гэрт очиж пиво адилхан хувааж уусан.  М-д илүү өгсөн зүйл байхгүй. Ө би хүн тосож авна гээд гарсан. Тэр гэр ор байгаагүй. Доор хэвтэж байхад хажууд нь очсон чинь Ө хаана байна. Ө дээр хүргээд өг гэж хэлсэн. Чи надтай нэг унтчих гэж хэлсэн. М нэг их дургүйцэхгүй болохоор нь бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед бид 3 байсан гэв.

           Насанд хүрээгүй хохирогч Э.М-н "...Би 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Эрдэнэцагаан сумаас 18 цагийн орчимд ирээд гэр лүүгээ орж хувцсаа сольчхоод өөрийн найз болох М-тай талбай дээр уулзахаар тохирч уулзсан юм. Тэгээд тэнд байж байхад М-н таньдаг гэх 2 ахтай таарсан. Тухайн үед тэр 2 ах хар өнгийн суудлын машинтай явж байгаад бид хоёрыг машиндаа суулгаад гэр рүү чинь хүргээд өгье гээд талбайн зүүн талаас хөдлөөд гэр лүү явахгүй М цэцэрлэгийн зүүн талд очиж бид дөрөв тэнд цаг гаруй юм ярьж зогссон. Тэр 2 ах М-г авч явах гээд байх шиг байсан. Харин М намайг цугтаа хань болоод өгчих гээд байхаар нь би ханиндаа үлдсэн. Тэгээд тэр хоёр ах тэндээсээ бид хоёртой машинтайгаа хөдлөөд буцаад Сүхбаатарын талбай дээр очиж өөрсдөөсөө ямар ч байсан ахимаг насны 2 ахыг аваад тэндээсээ тэжээлийн байранд байдаг таван шарын дэлгүүрээс том 4 ширхэг пиво авсан. Тэндээсээ инженер гэх 2 ахын гэрт нь очиж дэлгүүрээс авсан пиво уугаад сүүлдээ надад хийж өгөхөөр нь би 2-3 стакан пивыг уусан. М бол нэлээн уусан... Би нэлээн их согтсон тэгээд унтаад өгсөн байсан юм. Тэгээд нэг мэдсэн сэрэхэд би орны доор дээшээ хараад хэвтчихсэн, доогуураа нүцгэн дээгүүрээ подволктойгоо сэрсэн ба миний хажууд зогсоолоос очиж авдаг хөдөөний бололтой ах сууж байсан өөр хүн байгаагүй. Тэгсэн тэр хүн чи ахдаа ганц удаа тэгүүлчих гээд гуйгаад байхаар нь би ойлгоод үгүй гэж хэлсэн. Би хамгийн эхэлж таардаг зогсоол руу цуг явдаг ахыг асуухад М-г авч ирэхээр явсан надад ганц удаа тэгүүлчихвэл тэр ахыг чинь дуудаж өгье гээд байсан. Тэгэхээр нь би дуудаж өгөх байх гэж бодоод зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон. Дараа нь тэр хүн гэрээс гараад явсан бөгөөд надад зогсоол руу цуг явдаг ахыг дуудаж өгөөгүй. Удалгүй намайг С-д байх гэртээ тэр ахтай орхиод явдаг ах 09 цагийн орчим орж ирээд бид хоёр тэдний гэрт нь хэвтэж байгаад би гэр рүүгээ 12 цагийн үед гэр лүүгээ гаргуулаад цаашаагаа ганцаараа явж харьсан юм. Би тухайн үедээ мэдүүлэг өгөхдөө сургуулийн нийгмийн ажилтныг хажууд суулгаад мэдүүлэг аваад байсан болохоор санаа зовоод дургүй байхад хүчиндсэн гэх мэдүүлэг өгсөн юм. Би тэр үүрээр Х дэлгүүрийн үүдний зогсоолоос авдаг ахтай цуг пиво ууж суухдаа бараг юм яриагүй. Тэр надад хүн дуудаж өгнө гээд надтай бэлгийн харьцаанд ордог ахтай ер нь ганц үг солиогүй юм. Ө гэх саятны гэрийн эзэн ах бол тэр ахтай хоорондоо ажлын талаар л яриад байх шиг байсан. Тэр Ө ах бол надад охин олж өгч байгаад мөнгө ах нараас мөнгө салгадаг гэж бол ярьж байсан юм. Надад гомдол санал байхгүй." гэх мэдүүлэг / хх 11-12 /,

 

          Гэрч Э.Ө-н “...Би С-д байх гэртээ Б ахын гэрээс гараад М-тай  цуг  очоод Т ах М хоёрыг орхиж гараад буцаад очиход Т ах М-тай бэлгийн ажил хийж байсан бөгөөд би санаа зовоод буцаад гараад Т ахын унаж ирсэн Приүс 20 маркийн автомашинд сууж байтал Т ах манай гэрээс гарч ирээд утсаар ярчхаад явахаар болоод буцаад ирнэ гэж хэлээд машинтайгаа яваад өгсөн юм.

...Э.М нь худал мэдүүлэг өгсөн байна. Би дээрх зүйлийг М-д огт яриагүй юм. Намайг гүтгэж байна гэж би бодож байна. Би М-г Т.Б ахын түрээсэлж байсан байрнаас архи согтууруулах ундаа цуг хэрэглэсэн шөнийн 05 цагийн үед өөрөө явах гэж байгаад М-г уйлаад байхаар нь аргадах гээд авч гараад машиндаа юм ярьж сууж М надад хандаж ах нарын чинь хажууд болохоор тэр пивоноос чинь уугаагүй одоо бол нэг пиво уувал уумаар байна боломж байгаа юу гэж асуухаар нь надад мөнгө байгаагүй учир өөрийн танил Э ахтай гар утсаар холбогдож мөнгө байна уу гэж асуусан чинь Т ах боломж муу байна гэхдээ болох байх гэж хэлэхээр нь би Х дэлгүүрийн үүдэнд уулзъя гэж хэлсэн юм. Тэгээд Х дэлгүүрийн үүдэнд уулзаж өмнө нь мэдүүлэгтээ өгсөн асуудал болсон. Ерөнхийдөө би өөрөө бол бага уусан. Би М-г пивоор шахаж уулгасан юм бол байхгүй бид бүгд хуваагаад л ууцгаасан юм. Б.Э ах М хоёр унтацгаана гээд яриад байхаар нь би  өмнө нь архи ууж байсан байр луугаа нөгөө үлдсэн хүмүүсээ сэрээнэ гээд явсан юм." гэх мэдүүлэг /хх 13-17/,

 

          Гэрч Б.Г-н "... Тэгээд байж байгаад би нэлээд согтоод жоохон дугхийчхээд сэрээд эргэн тойрондоо байгаа хүнээсээ тамхи асуухад надад Б хариулахдаа хүн явсан байгаа одоо ирнэ гэж хэлж байсан. Тэр үед цаг орой болж гадаа гэгээ тасарсан байсан бөгөөд гэр тоггүй харанхуй байсан. Миний хажууд М хариу үйлдэл үзүүлэхгүй болохоор нь хэсэг юм ярьж сууж байгаад түүний өмд рүү гараа хийхэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй байхаар нь гуяыг нь илсэн чинь гараа аваач гэж хэлэхээр нь би болиход машины гэрэл тусаад гадаа машин ирж байхаар нь би дахиж өмдөнд гараа хийгээгүй юм. Гаднаас ирж байгаа Ө зэрэг хүмүүс орж ирэхэд М миний хажуухнаас босоод үүд чиглээд явахаар нь би өөрөө босоод манай хөлсөлж  байгаа байранд байх 2 давхар орны дээд давхарт байх ор руу гараад хэвтсэн. Тэгээд маргааш өглөө нь 07 цаг өнгөрөөгөөд сэрэхэд Т, Б 2 унтаж байсан. М нөгөө найз охинтойгоо манай гэрээс явсан байсан. Ө бас байгаагүй. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд би Э.М гэх охинтой бэлгийн харьцаанд ороогүй. Би Э.М-г хэдэн настай болох талаар нь бол яг сайн  мэдэхгүй. Би насанд хүрээгүй хүүхэд байна гэдгийг нь гадарласан юм. Би түүний өмд рүү гараа хийж бэлэг эрхтнээр нь оролдсон асуудал байхгүй. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир Б-г тэр охинтой бэлгийн харьцаанд орсон эсэх талаар мэдээгүй байсан. Харин тэр явдлаас хойш Б надад өөрөө тэр өөрийнхөө цуг суугаад байсан охинтойгоо тухайн шөнө бэлгийн харьцаанд орсон талаараа хэлсэн юм. Тухайн өдөр архи согтууруулах ундаа хэрэглээд манай хөлсөлж  байгаа байранд бид хоноход Т, Ө 2 бол ямар нэгэн байдлаар  тэр 2 охинтой бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй гэж би санаж байна." гэх мэдүүлэг / хх-18-20/,

 

          Шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 574 дугаартай шинжээчийн “Э.М-гийн охин хальс хуучин урагдалтай байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

 

          Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 573 дугаартай шинжээчийн “Б.Э нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Бэлгийн ажил хийх чадвартай байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

 

          Нас тоолсон “2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 нас 11 сартай бэлгийн харьцаанд орсон байна” гэх тэмдэглэл / хх-ийн 5/

 

          Хохирогч Э.М-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59/

 

          Б.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/

 

          Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын Б.Э-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 53/

 

          Б.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

          Гэм буруугийн талаар:

 

           Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дүгээр баг А-д буюу гэртээ 2020 оны 08 дугаар сарын 25-ны үед Баруун-Урт  сумын ... дүгээр багийн иргэн Э.М-г 15 нас 11 сартай буюу 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.М, гэрч Э.Ө, Б.Г нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 573, 574 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         

   Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.М-г арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйл баримт нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогч Э.М-г сургуулийн сурагч, арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр атлаа бэлгийн харьцаанд орсон байна.

 

Тодруулбал, энэ хэргийн хохирогч Э.М нь 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, шүүгдэгч Б.Э-тэй бэлгийн харьцаанд орох үед буюу 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15 нас 11 сартай байсан нь түүний ....... дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-н, хохирогч Э.М-г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э-н үйлдлийн улмаас хохирогч Э.М түүний хууль ёсны төлөөлөгч Л.М нарын зүгээс хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгч Б.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Улсын яллагчаас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-г  хохирогчийг  арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

          Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирогч Э.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 500 /таван/ зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Э  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч Э.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАЯРБААТАР