Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 710

 

1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Товгор сайр” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлд 32.708.832  төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10902944 төгрөгнөөр багасгаж 21805888 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 1-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож  эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 321.494 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 133.489 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНТУУЛ