| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2017/00557/и |
| Дугаар | 661 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 661
1.“Их Тэнгэрийн Хүч” ХХК, Р.Билгүүн-Очир нарын нэхэмжлэлтэй хариуцагч “Шижиа групп” ГХО ХХК, БНСУ иргэн Пак Манкван, Монгол Улсын иргэн Б.Түмэнхишиг нарт холбогдох 12.710.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч БНСУ-ын иргэн Пак Манкван, “Шижиа групп” ГХО ХХК, Монгол улсын иргэн Б.Түмэнхишиг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, 12.710.400 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, үлдэх 7.710.400 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Их Тэнгэрийн Хүч ХХК, Р.Билгүүн-Очирын Хаан банкны 5031002085 тоот дансанд тус тус шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 2 дугээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 109500 төгрөгийг, “Шижиа групп” ГХО ХХК, БНСУ иргэн Пак Манкван, Монгол Улсын иргэн Б.Түмэнхишиг нараас улсын тэмдэгтийн хураамжид 109500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Их Тэнгэрийн Хүч ХХК, Р.Билгүүн-Очир нартолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ