Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул

Улсын яллагчаар Д.Хорлоо

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-д холбогдох ................ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд Бтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн ТХ-т жижүүр ажилтай, ам бүл ..., эхнэрийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Б хорооллын .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:............../ Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын дунд үеэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн иргэн Б.У-н гэр болох Баруун-Урт сумын ... дугаар баг Х Ү гэх газарт байх 2 ширхэг амбаар, хашааны мод зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 544.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Уай таараад аргал авъя гэж хэлэхэд ав гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр аргал хөрзөн байхгүй болохоор нь тэнд байсан 2 амбаарыг авчирсан. Хоёр амбаар нь олон жил болсон болохоор ялзарч муудсан байсан. 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Д худалдааны төвийн тэнд А-тай таараад ах нь хоёр амбаарыг чинь аваад ирсэн, 500.000 төгрөг өгье гэж хэлэхэд та хэлэхгүй яасан юм бэ, энэ асуудлыг ямар байсан цагдаагийн байгууллагаар шийдүүлнэ гэж хэлсэн. Цагдаагийн байгууллага 544700 төгрөгийн хохирол гарсан. Хохирогч 1.000.000 төгрөг авна гэж хэлсэн учраас хохирлыг төлж барагдуулсан. Миний хувьд аргал авна гэж очсон болохоос биш хоёр амбаарыг авъя гэж очоогүй. Б.У-тай өөрийн найз болох Х-р дамжуулж танилцсан. Таньдаг учраас хоорондоо тохиролцох байх гэж бодсон боловч тохиролцож чадаагүй. Худал хэлж, хулгай хийж явж байгаагүй. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй гэв.

 

 Хохирогч Б.У-н “...Би Б.Э-н танина. Манай баз болох Х-тай нэг газар ажилладаг хүн юм. Х-тай цуг манай гэрээр ирж байсан ба тэр шугамаар танилцсан. Харин би энэ талаар өнөөдөр мэдлээ. Харин би баз ах болох Х-т манай 2 амбаарыг хэрэглэж байхгүй юу гэж хэлж байсан нь бол үнэн. Тэрнээс өөрөөр бол Э-г ав гэж бол хэлээгүй. Тухайн 2 амбаар нь Баруун-Урт сумаас ертөнцийн зүгээр хойш 2-3 км газарт Х Ү гэх газарт байсан бөгөөд Э нь 2020 оны 06 дугаар сард Х-н хамт манайхаар очихдоо танай хөдөө гэр болох Х Ү-с Портерт аргал татъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед яг хэзээ аргалаа авахаа бол надад хэлээгүй. Би 2020 оны 07 дугаар сарын эхээр Х Ү-д байх амбаараа эргэхэд дутсан барсан зүйл бол ажиглагдаагүй харин 2020 оны 07 дугаар сарын сүүлээр очиход манай 2 амбаар, малын хашаа 6 ширхэг, 5 банз 10 ширхэг тус тус хулгайд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Надад өвөлжөөнөөс чинь аргал татна шүү гэж бол хэлж байсан үнэн. Харин 2 амбаарыг чирч явснаа бол надад хэлээгүй. Б.Э нь миний 2 амбаар, хашаа, банзны хохирлыг бүрэн барагдуулж манай эхнэр болох Д.А-н .............. дугаартай данс руу 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн болно. Одоо бол ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл бол байхгүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Гэрч Д.Х-н “...Би энэ талаар мэдсэн У нь манай баз болох хүн байгаа юм. Дээрх алдагдсан эд зүйлсийг У намайг буулгаад ав гэж байсан юм. Тэгээд би бол буулгаж аваагүй юм. Намайг амбаар саваа буулгаад ав гэж хэлэх нь бол хэлж байсан юм. Тэгээд тэр Уын байсан байшингийн гадуурх эд зүйлс бага багаар алга болоод байхаар нь өөрсдөд нь хэлээд байхад тоодоггүй юм болохоор би өөрөө сул байгаа модноос нь том шуудайд хийж авч яваад түлдэг байсан юм. Манай хадам хөгшин У гэж хүн хамгийн сүүлд нөгөө амбаарууд чинь банз модоороо салаад дууслаа гэж хэлэхэд бид тэрийг аймгийн төв дээр чирч авч ирнэ гэж худлаа байх чи тэрийг буулгаад ч гэсэн ашиглаач гэж хэлж байсан тэгээд тэр чигээрээ алга болсон байсан. Би үхэр малаа хариулахаар тэр лүүгээ очихдоо бага сага түлээний мод бол авдаг байсан. Харин 2 ширхэг амбаарыг би аваагүй юм. ”  гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Яллагдагч Б.Э-н “...Би Б.У-г танина. Найз  нөхдийн холбоотой юм. Гэхдээ ойр дотно бол байдаггүй. Би Баруун-Урт сумын харьяат иргэн бөгөөд Б.У-тай өөрийн найз болох Х-р дамжуулж танилцсан. Би 2020 оны 06 дугаар сард Х-н хамт У-нх болох Баруун-Урт сумаас ертөнцийн зүгээр зүүн хойш 2 км газар Х гэх газарт очсон. Тухайн үед бол У-нх тэнд суурин бол  байгаагүй ирэн очин байна гэж ярьж байсан санаж байна. Тэр үед би У-с танай өвөлжөөний баруун хойно байх аргал хөрзөнгөөс нэг портер хөрзөн авъя гэхэд У нь болно хамаагүй гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн хүргэн болох М-н цэнхэр өнгийн портер маркийн ..... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамаатны дүү болох Т-н хамт У-н Х Ү гэх газарт байх өвөлжөөнөөс аргал ачиж дүүрэг чих аргал хөрзөн байхгүй болохоор нь тэнд байсан 2 амбаарыг Т-тэй нийлж ачаад Баруун-Урт сумын ... дугаар баг ШД-н ......... тоотод аваачиж буулгасан. 2020 оны 06 дугаар сард Х, У бид хэдийг уулзах үед Х нь тухайн амбаарыг авна гэж ярьж байсан бөгөөд би Х-с өмнө тухайн амбаарыг авчихъя дараа нь У-тай бол ухаанаа олчихно гэж бодоод ачаад хашаандаа буулгачихсан юм. Гэхдээ би У-д хэлээгүй нь миний буруу юм. Би У-н 2 амбаарын мөнгө гэж 1.000.000 төгрөг өгсөн. Одоо бол ямар нэгэн гомдол санал гэхээр зүйл бол байхгүй. Би хүний эд хөрөнгийг хэлэлгүй авсандаа харамсаж байна. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 04/

 

Хохирогч Б.У-д хохирол төлсөн баримт /хх-ийн 08-09/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол  /хх-ийн 21-23/

       

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-37, 43-53/ ,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар багийн засаг даргын Б.Э-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 65/

 

- Шүүгдэгч Б.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 64/

 

- Шүүгдэгч Б.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 68/

 

-Шүүгдэгч Б.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 75/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 10 дугаар  сарын 28-ны өдрийн 5/87 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 76 /

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 105 дугаартай санал /хх-77/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын дунд үеэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багийн иргэн Б.У-н гэр болох Баруун-Урт сумын .... дугаар баг Х Ү гэх газарт байх 2 ширхэг амбаар, хашааны мод зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 544.750 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн мэдүүлэг,  хохирогч Б.У, гэрч Д.Х, нарын мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж”  ХХК-ийн  “ 2 амбаар, модон хашаа, банз зэрэг эд зүйлийн зах зээлийн үнийг 544,750  төгрөг гэж тооцлоо” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Э-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Э-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-н хохирогч Б.У-н 2 амбаар, модон хашаа, банз зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч  бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-г бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Б.Э-н  үйлдлийн улмаас хохирогч Б.У-д 544,750 төгрөгийн хохирол  учирсан бөгөөд хохирогч Б.У  нь “ Б.Э миний хохирлыг төлж надад 1, 000, 000 төгрөг төлж барагдуулсан, нэхэмжлэх зүйл  гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлсэн мөн ХААН банкны шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.    

Иймд шүүгдэгч Б.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгч Б.Э-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг  харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хулгайлах явцдаа  машин механизм ашиглаагүй, хохирол нөхөн төлүүлэх зорилгоор уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, хохирогчид учирсан хохирол нөхөн төлөгдсөн тул 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/56 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх “ тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох санал гаргасныг шүүх хүлээн авсан болно.

           

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэвэл, Б.Э нь хулгай хийх зорилгоор машинтай яваагүй, Б.У-н зөвшөөрснөөр өвөлжөөн дээрээс нь аргал авах зорилготой очсон бөгөөд өвөлжөөн дээр байсан 2 ширхэг амбаарыг ачиж авч явсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд тэрээр  учрах саадыг арилгах зорилгоор буюу хүнд зүйлийг зөөж тээвэрлэхээр машин механизм ашигласан байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

           

Иймд  Д.М-н эзэмшлийн Портер-2 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/56 дугаар  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна

 

   Шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Э-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Э-д оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Э-д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        6. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Д.М-н эзэмшлийн Портер-2 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5/56 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 

7. Шүүгдэгч Б.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.У гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР